Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Зам тээврийн салбарын ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Усан могой жилийн сар шинийн босгон дээр Зам, тээврийн сайд А.Гансүх өнөөдөр ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн уулзалтад зам, тээврийн салбарыг 1973-1982 онд толгойлж байсан Б.Энэбиш, сайд асан Р.Сандалхан зэрэг энэ салбарт нэгэн насны ажил амьдралаа зориулсан настан буурлууд хүрэлцэн ирсэн юм.

Салбарын сайдын хувьд Зам, тээврийн яамнаас хийж хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрээс эхлээд салбар бүрт өрнөх бүтээн байгуулалтын цараа ихтэй ажлын тухай товч танилцууллаа. Тэрээр “Та бүхэнтэйгээ уулзсаны хувьд санал бодол, үнэтэй зөвлөгөөг тань сонсохыг хүсч байна. Учир нь, та бүхний нас, амьдралын туршлага энэ салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг бодсон ч ахмад буурлуудын сургааль, зөвлөгөө бидэнд чухал байгаа юм. Та бүхэн цаашид салбар салбарынхаа талаар үгээ хэлж, туршлагаа хуваалцаж, залгамж халаагаа бэлтгэхэд өөрсдийн боломжоороо туслах хэрэгтэй” гэдгийг онцолсон юм.
Зам, тээврийн салбарын ахмадууд “Сар шинийн босгон дээр ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлж байгаад баяртай байна. Бидний хувьд манай салбарт ямар бодлого хэрэгжиж, ямар ажил өрнөж байгаа тухай мэдээллийг чих тавин сонсдог. Зам, тээврийн яамны хувьд томоохон шинэчлэлүүдийг зоримог эхлүүлж байгаад талархалтай ханддаг. Хамгийн гол нь салбарыг шинэчлэх ажлуудаа зоригтой хийж дуусгах нь чухал байна” гэдгийг захиж байлаа.
Уулзалтын төгсгөлд А.Гансүх сайд ахмадууддаа сар шинийн баярын мэнд дэвшүүлээд гарын бэлэг гардууллаа.

0 Сэтгэгдэл