Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Монголчуудыг Рио Тинто луйвардаж байна гэв
Монгол Улсын Засгийн газар болон “Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчдийн хурал хуралдаж байгаа энэ үед УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн талаар зарим мэдээллийг өглөө.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Рио-Тинто" компани нь Айвенхоу Майнз Инк, мөн Туркойз Хилл хэмээх давхар нэртэй бөгөөд манай эрдэмтэн судлаачид тус компанийн 2002-2012 оны 3-р улирлыг дуусталх санхүүгийн мэдээлэлд шинжилгээ хийж ноцтой асуудлууд байгааг олон зүйлээр тогтоосон. Тиймээс одоо яриа хэлцлийн шатнаас даруй хяналтын шатанд орох асуудлыг "Оюутолгой" компанийн ТУЗ-д тавих, гэрээ хэлцлийг ойлгомжтой, ил тод болгохын тулд бартерын гэрээ хийх, тэгэхдээ үүнд улс төрчид биш шинжээчид оролцох нь зүйтэй. Монголын ард түмэн зайлшгүй мэдэж байх ёстой нэг асуудал бол "Оюутолгой" компанид зориулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийг өөрчлөн батлуулсан явдал. Энэ бол 2009 онд ААНОАТ-ын хуульд оруулж өгсөн өөрчлөлт бөгөөд тус компани Монгол Улсад татвар төлөх эсэх нь эргэлзээтэй, лав 10 гаруй жил төлөхгүй шинжтэй байгаа. Мөн бусад маш олон төрлийн хөнгөлөлт бий. Засгийн газрын бонд, татварын урьдчилгаа төлбөр нийлээд 250 сая ам.доллар нь хүүтэй мөнгө зээлүүлсэн хэлбэр бөгөөд энэ төлбөр 2012 оны эцсийн байдлаар хэдэд хүрснийг тодруулахыг Уул уурхайн сайдад захисан. Туркойз Хилл компани ингэж зээлүүлснээр 30 сая ам.долларын ашиг олсон гэж 2012 оны 9-р сард мэдээлсэн байна” гэлээ.
Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой" компанийн хөрөнгө оруулалтын өр 34 хувийг худалдаж авсан 2012 оны 3-р улирлын байдлаар 393 тэрбум төгрөг, өнөөдөр хүүгийн хамт яг хэд хүрээд байгааг "Оюутолгой" компани тогтмол, үнэн зөв мэдээлүүлж байх нь чухал” гэлээ. Оюутолгойн балансаар компанийн дүрмийн сан буюу компанийн үнэлгээ 2 тэрбум орчим доллар байгаа. Туркойз Хилл компанийн санхүүгийн тайлангаар лав 3,3 тэрбум ам.долларын санхүүжилт нь "Рио Тинто" компаниас авсан маш богино хугацаатай зээл. Бусдыг Д.Ганхуяг сайд тодруулна гэж найдаж байна. Үүнийгээ “Анхны хөрөнгө оруулалт” хэмээн нэрлэж монголчуудыг будилуулж байна. "Оюутолгой" компанийн балансад байгаа богино хугацаат өр төлбөрийг 100 хувь борлуулалтаас буюу тэдний хэлж байгаагаар, Монголын ард түмний 100 хувь мэдэлд байгаа баялгаар төлөх болно. Мөн дүрмийн сангийн бүрэлдэхүүнд байгаа “Бусад” гэсэн ойлголтод чухам юу юу хамруулсныг тодруулсан нь тойдорхойгүй байна. Байдал ийм тодорхой бус байхад "Оюутолгой" компаиас санаатайгаар мушгин гуйвуулсан мэдээлэл гаргаж, анхны хөрөнгө оруулалтын хэмжээ, далд уурхайн санхүүжилтийн мэдээлэл, ногдол ашгийн тооцоо зэргийг нээлттэй өгч байгаа мэтээр мэдээлсэн байгаа.
Дээр дурдсан санхүүгийн энгийн шинжилгээнээс л харахад тэдний “нээлттэй мэдээлэл” үнэн зөв байх ямар ч үндэс алга. Тухайлбал, уржигдрын мэдээллээс гуравхан асуудыгл онцлоход “Монголчууд байгалийн баялаг, ашигт малтмалаа 100 хувь эзэмшиж байгаа билээ” гэсэн үг оруулсан байгаа. Гэтэл бидний мэдлийн баялгаас бид мэдээгүй байхад боловсруулаад эхэлчихсэн явж байна. Газар доороос хэр их баялаг гаргаж, хэзээ боловсруулж хэдээр борлуулах талаар бидэнд мэдэх юм алга байна.
Өөр нэг зөрчилтэй мэдээллийг дурдахад “... Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас төслийн санхүүжилт босгохоор ажиллаж байна. Төслийн санхүүжилт нь Засгийн газрын төлөх хүүгийн хэмжээг бууруулаад зогсохгүй хувь нийлүүлэгчийн хувиар авах ногдол ашгийн хугацааг ойртуулах боломж бүрдүүлнэ” гэсэн байна. Гэтэл үнэн хэрэгтээ хүү бууруулах ямар ч үндэсгүйн дээр ногдол ашиг авах хугацааг наашлуулахын тухайд яриад ч хэрэггүй. Дахин баахан зээл авах юм бол анхны хөрөнгө оруулалт нь нэмэгдэж, ногдол ашиг авах нь бүр ч хойшлогдоно” хэмээн ярилаа.
Энэ мэтчилэн Оюутолгойн гэрээ нь Монголын ард түмний хувьд үнэхээр эрсдэлтэй, ашигтай байтугай алдагдалтай, хэрэг дээрээ хөрөнгө оруулалтын бус зээлийн гэрээ гэдгийг тэрбээр сэтгүүлчдэд дахин тайлбарлаад, монголчууд энэ асуудлаар нэг талдаа гарахад иргэний нийгмийн байгууллагынхан, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийнхэн ихээхэн үүрэг гүйцэтгэсэнд талархлаа дахин илэрхийллээ.
Yuuuu l boloood bndaaa....
Монгол Улсын Засгийн газар болон “Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчдийн хурал хуралдаж байгаа энэ үед УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн талаар зарим мэдээллийг өглөө. УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Рио-Тинто" компани нь Айвенхоу Майнз Инк, мөн Туркойз Хилл хэмээх давхар нэртэй бөгөөд манай эрдэмтэн судлаачид тус компанийн 2002-2012 оны 3-р улирлыг дуусталх санхүүгийн мэдээлэлд шинжилгээ хийж ноцтой асуудлууд байгааг олон зүйлээр тогтоосон. Тиймээс одоо яриа хэлцлийн шатнаас даруй хяналтын шатанд орох асуудлыг "Оюутолгой" компанийн ТУЗ-д тавих, гэрээ хэлцлийг ойлгомжтой, ил тод болгохын тулд бартерын гэрээ хийх, тэгэхдээ үүнд улс төрчид биш шинжээчид оролцох нь зүйтэй. Монголын ард түмэн зайлшгүй мэдэж байх ёстой нэг асуудал бол "Оюутолгой" компанид зориулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийг өөрчлөн батлуулсан явдал. Энэ бол 2009 онд ААНОАТ-ын хуульд оруулж өгсөн өөрчлөлт бөгөөд тус компани Монгол Улсад татвар төлөх эсэх нь эргэлзээтэй, лав 10 гаруй жил төлөхгүй шинжтэй байгаа. Мөн бусад маш олон төрлийн хөнгөлөлт бий. Засгийн газрын бонд, татварын урьдчилгаа төлбөр нийлээд 250 сая ам.доллар нь хүүтэй мөнгө зээлүүлсэн хэлбэр бөгөөд энэ төлбөр 2012 оны эцсийн байдлаар хэдэд хүрснийг тодруулахыг Уул уурхайн сайдад захисан. Туркойз Хилл компани ингэж зээлүүлснээр 30 сая ам.долларын ашиг олсон гэж 2012 оны 9-р сард мэдээлсэн байна” гэлээ.
Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой" компанийн хөрөнгө оруулалтын өр 34 хувийг худалдаж авсан 2012 оны 3-р улирлын байдлаар 393 тэрбум төгрөг, өнөөдөр хүүгийн хамт яг хэд хүрээд байгааг "Оюутолгой" компани тогтмол, үнэн зөв мэдээлүүлж байх нь чухал” гэлээ. Оюутолгойн балансаар компанийн дүрмийн сан буюу компанийн үнэлгээ 2 тэрбум орчим доллар байгаа. Туркойз Хилл компанийн санхүүгийн тайлангаар лав 3,3 тэрбум ам.долларын санхүүжилт нь "Рио Тинто" компаниас авсан маш богино хугацаатай зээл. Бусдыг Д.Ганхуяг сайд тодруулна гэж найдаж байна. Үүнийгээ “Анхны хөрөнгө оруулалт” хэмээн нэрлэж монголчуудыг будилуулж байна. "Оюутолгой" компанийн балансад байгаа богино хугацаат өр төлбөрийг 100 хувь борлуулалтаас буюу тэдний хэлж байгаагаар, Монголын ард түмний 100 хувь мэдэлд байгаа баялгаар төлөх болно. Мөн дүрмийн сангийн бүрэлдэхүүнд байгаа “Бусад” гэсэн ойлголтод чухам юу юу хамруулсныг тодруулсан нь тойдорхойгүй байна. Байдал ийм тодорхой бус байхад "Оюутолгой" компаиас санаатайгаар мушгин гуйвуулсан мэдээлэл гаргаж, анхны хөрөнгө оруулалтын хэмжээ, далд уурхайн санхүүжилтийн мэдээлэл, ногдол ашгийн тооцоо зэргийг нээлттэй өгч байгаа мэтээр мэдээлсэн байгаа.
Дээр дурдсан санхүүгийн энгийн шинжилгээнээс л харахад тэдний “нээлттэй мэдээлэл” үнэн зөв байх ямар ч үндэс алга. Тухайлбал, уржигдрын мэдээллээс гуравхан асуудыгл онцлоход “Монголчууд байгалийн баялаг, ашигт малтмалаа 100 хувь эзэмшиж байгаа билээ” гэсэн үг оруулсан байгаа. Гэтэл бидний мэдлийн баялгаас бид мэдээгүй байхад боловсруулаад эхэлчихсэн явж байна. Газар доороос хэр их баялаг гаргаж, хэзээ боловсруулж хэдээр борлуулах талаар бидэнд мэдэх юм алга байна.
Өөр нэг зөрчилтэй мэдээллийг дурдахад “... Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас төслийн санхүүжилт босгохоор ажиллаж байна. Төслийн санхүүжилт нь Засгийн газрын төлөх хүүгийн хэмжээг бууруулаад зогсохгүй хувь нийлүүлэгчийн хувиар авах ногдол ашгийн хугацааг ойртуулах боломж бүрдүүлнэ” гэсэн байна. Гэтэл үнэн хэрэгтээ хүү бууруулах ямар ч үндэсгүйн дээр ногдол ашиг авах хугацааг наашлуулахын тухайд яриад ч хэрэггүй. Дахин баахан зээл авах юм бол анхны хөрөнгө оруулалт нь нэмэгдэж, ногдол ашиг авах нь бүр ч хойшлогдоно” хэмээн ярилаа.
Энэ мэтчилэн Оюутолгойн гэрээ нь Монголын ард түмний хувьд үнэхээр эрсдэлтэй, ашигтай байтугай алдагдалтай, хэрэг дээрээ хөрөнгө оруулалтын бус зээлийн гэрээ гэдгийг тэрбээр сэтгүүлчдэд дахин тайлбарлаад, монголчууд энэ асуудлаар нэг талдаа гарахад иргэний нийгмийн байгууллагынхан, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийнхэн ихээхэн үүрэг гүйцэтгэсэнд талархлаа дахин илэрхийллээ.
0 Сэтгэгдэл
luivarchid
hurungu oruulagchid medeej luivarchid baigaa shuu .. bag zuusen ertniiheer bol deremchid. ta nar bodood uzdee: jishee shuu - olborloson altaa 50% 50%-aar huvaaj avhaar geree hiigdlee gej bodiy. tegvel ted 100kg alt olborlchood 20kg olborloson gej barimtjuulaad 10kg-iig mongold 10kg-iig hurungu oruulagchdad huviarlah murtluu tsaana n uldsen 80kg-iig luivardah jisheetei. ed nar iimerhuu uildel hiih magadlaltai bodlogo barimtalj yunii magad.. sayaniih jishee shuu sanaag n zuv oilgoj shuumjleereidee .. yaandaa manaihan huurhiilulttei gadniihand deerelhuuleh yumdaa .. gehdee muchuuguu buu ug uchriig n olood asuudliig zuv tiish n erguuleed ug.. amjilt
2013.02.07
2013.02.07
























