Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Ч.Улаан: Адууны цус сэлбэж байна гээд ямар ч хамаагүй адуутай нийлүүлж болохгүй
УИХ-д уяач гишүүд цөөнгүй бий. Бараг бүлэг байгуулах хэмжээнд ч хүрч мэдэхээр бий. Тэгвэл уяач гишүүдийн нэг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаантай улсын төсөв мөнгө бус адууны тухай хууч яриа өрнүүллээ.
-Сар шинийн баяр хаяанд ирлээ. Цагаан сарын зан үйлийг хэрхэн гардаг бол. Энэ тухайгаар яриагаа эхлэх үү?
-Аль болох монгол ёс жаягийг дагаж, гүйцэлдүүлэхийг хичээдэг. Цагаан сараа монгол ёс заншлынхаа дагуу гаргана. Төр, шашны уламжлалын илэрхийлэл гэж үздэг. Тиймээс ёс заншлаа л дагана. Цагаан сараар очиж золгох настан цөөхөн. Авга ах, эгч, хадмууд гээд дөрөв, таван хүнд золгоно. Харин надад ирж золгох хүн олон бий шүү. Нас ахисных юм байлгүй дээ. Өмнө нь аавдаа очиж золгодог байлаа. Аав маань бурхан болсноос хойш дүү нар маань надад ирж золгоно.
-Тэгэхээр та айлын том байх нь ээ?
-Нэг эгчтэй. Мэдээж, эгчдээ очиж золгоно.
-Цагаан сарын гоёлоо бэлтгэж амжсан уу?
-Зориуд бэлдсэн юм алга. Байгаа дээлээ өмсч, жижиг хаш цагаан хөөргөө барина. Хэрэв их хүйтэн өдөр байвал үстэй дээл өмсөх байх. Гайгүй шиг байвал давхар дээл өмсөнө. Арай ч дан дээл өмсөхгүй байлгүй дээ. /инээв/
-Та уяач хүн. Уяан дээрээ хэзээ золгууд хийх вэ?
-Би чинь морь малтай, хот, хөдөөг холбож байдаг хүн. Манай уяа Налайхад байгаа. Тиймээс шинийн 2-нд уяан дээрээ очиж, морь малныхаа ажлыг хийнэ дээ.
-Жил бүр болдог Дүнжингаравын хурд уралдаан болно. Энэ уралдаанд хэчнээн хурдан буян сойж байна вэ?
-Дүнжингарав өвлийн уралдаан ирэх гуравдугаар сарын 3-нд болно. Энэ уралдаанд оролцуулахаар морьдоо уяж байгаа. Энэ уралдаанд дээд гурван нас уралддаг. Тиймээс дээд гурван насны 10 гаруй морь сойж байна. Ер нь, манай уяа бол цомхон л доо.
-Уяагаа та ахалж байгаа юу?
-Энэ их ойлгомжгүй асуудал. /инээв/ Уяандаа хоёулаа. Худ, бид хоёр хамт байдаг юм. Найзууд байснаа худ болцгоосон. Морь мал уях талд улсын цолтой юм болохоор би ахалдаг гээд хэлчихэж болно. Аж ахуйн зохион байгуулалт болон бусад зүйлд худ маань босс нь. Туслах уяач, унаач хүүхдүүд мэдээж бий. “Аварга зээрд” гэсэн бие даасан уяа юм шүү дээ. Манайх улсын нэг манлай уяачтай, аймгийн хоёр алдарт уяачтай. Хэрэндээ чансаатай уяа гэж боддог юм.
-Ингэхэд та хэзээнээс морь уядаг болсон юм бэ?
-49 нас хүрч байж морь уяж эхэлсэн л дээ. Аав маань 50 нас хүрч байж адуунд ороорой, тэрнээс наана хэрэггүй гэж захиж, сургаж, хориглодог байсан юм. Үүнийг нь одоо бодохоор их учиртай байсан юм билээ. 2003 оноос хойш л бие даан морь уяж, уралдуулж байна даа. Энэ жил 10 дахь жилтэйгээ золгож байна. Монгол Улсын манлай уяач болоход улс, бүсийн наадмаас 12 айраг, түрүү авсан. Гэхдээ энэ айраг, түрүү нь дандаа гуравдугаар байр. Нэг ч удаа дөрөв, тавдугаар байранд орж байгаагүй. Сүхбаатарын адууны чанарыг хадгалж үлдэх, алдаршуулах, бусдад сурталчлах сонирхлоор л морь уяж эхэлсэн.
-Сүхбаатар аймгийг хурдны өлгий нутаг гэдэг. Сүүлийн үед хурдан морь үйлдвэрлэдэг нутаг ч гэх болж. Тэгвэл таны адуун сүргийн гарал, угшил нь юу вэ?
-Сүхбаатар аймаг хурдны өлгий гэдгийг бүгд ярьдаг, хүлээн зөвшөөрдөг болж. Хаа байсан Ховд аймагт сумын наадамд морь уралдуулахад Сүхбаатарын адуу түрүүлж л байх юм. Сүхбаатарын адуу уралдаж, түрүүлээгүй наадам гэж байхгүй юм шиг ээ. Энэ нь их холын түүхтэй юм болов уу гэж боддог юм. Сүхбаатар тэр тусмаа Дарьгангын тал нутаг бол угаасаа адууны бэлчээр нутаг. Эзэн Чингис хааны үеэс тэнд хааны цэргийн торгон сүргийг маллаж байсан. Мэдээж, хааны торгон сүрэгт газар газрын шилмэл хурдан хүлгүүдийг сойж, бэлтгэнэ шүү дээ. Тэр үеэс Монголын газар газрын шилдэг хүлгүүд цуглуулан адгуулж, өсгөн үржүүлж ирсэн түүхтэй. Дараа нь Манжийн хаан энэ уламжлалыг дагаж, газар нутгийн онцлогт тааруулж Сүрэгчин хошуугаа Дарьгангад байршуулж торгон сүргээ маллаж байсан. Тэгэхээр үе үеийн уламжлалтай газар. Тиймээс Сүхбаатарын хурд бол олон зууны улбаатай. Бас нэг сонирхолтой жишээ байдаг юм. Дэлхийд адууны яам байгуулж байсан улс бол ганцхан Монгол. Хубилай хааны үед адууны яам гэж байгуулсан байгаа юм. Энэ жил 750 жил нь тохиож байна. Адуу бол тэр үед өнөөдрийнхтэй зүйрлэвэл холбоо харилцаа нь байж. Тив, дэлхийг хооронд нь холбосон харилцаа холбооны сүлжээ нь морин өртөөгөөр дамждаг байсан. Үүнтэй холбоотойгоор адууны яам байгуулсан. Нөгөө талаар цэрэг стратегийн чухал ач холбогдолтой салбар байжээ. Тэнд адуугаа малладаг, тарга хүч сайтай байлгадаг. Аян дайн, байлдаанд үргэлжийн бэлэн байдалд байлгадаг гэх жишээтэй. Нийгмийн амьдралын зайлшгүй шаардлагаар адууны яам байгуулж байсан. Энэ нь Сүхбаатар аймагт төвлөрч байсан учир би үүнийг нь хүндэлж, биширч явдаг юм. Энэ л үүднээс миний уяж уралдуулдаг адуу бол ерөөсөө Сүхбаатарын л адуу. Өөр надад янз бүрийн үүлдэр угсааны адуу байхгүй. Яагаад гэвэл нутгийн адууны олон зуун жил өвлөгдсөн сайн чанар, тэсвэр, тэвчээртэй, холыг туулах, хурдтай чадварыг алдахгүй хадгалж үлдээх, уламжлуулах, зорилгоор л морь уядаг юм. Тиймээс л би морь сонирхсон. Энэ зорилгодоо ч үнэнч яваа.

-Та сая хэллээ. Сүхбаатарын адуу бол жинхэнэ монгол адууны цөм нь гэж. Тэгвэл сүүлийн жилүүдэд адууны цусыг холдуулж байна гээд янз бүрийн цус холих болж. Үүнийгээ шинэ цагийн монгол адуу гэж нэрлэх боллоо. Та үүнд ямар байр суурьтай ханддаг вэ?
-Адууны цус сэлбэж, үржил, селекц хийж болно. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй хийх ёстой юм шүү дээ. Түүнээс хаанахын ямар угшилтай нь мэдэгдэхгүй адуу нийлүүлээд байж болохгүй л дээ. Гэтэл шинэ цагийн монгол адуу гэж нэрлээд байгаа нь нэг хаврын хавсарга даахгүй байна шүү дээ. Ийм байж болохгүй л дээ. Тэгэхээр бараг хууль санаачлах хэрэгтэй ч гэж үздэг шүү.
-Хувь хүний хувьд шүүмжлэлтэй ханддаг зүйл бол сүүлийн үед Сүхбаатарын адуу бизнесийн сүлжээ болчихож. Сүхбаатар аймгийн тэр хүний унага. Эцэг нь тэр араб адуу гээд л том л биетэй бол ямар ч хамаагүй адууг үнэ хүргэж зардаг болж л дээ. Үүнийг та хэрхэн хүлээж авдаг вэ?
-Шүүмжлэлтэй ханддагийн учир энэ л дээ. Ямар ч хамаагүй адууг монгол адуутай нийлүүлж болохгүй. Хамгийн гол нь шинжлэх ухааны үндэслэлтэй хийх ёстой юм. Дэлхий дээр хурдан морьдын удам судрыг судлаад үзэхэд хоёрхон л азарга байдаг юм шүү дээ.
-Танд мориноос өөр хобби байна уу?
-Морины дараа спорт л юм даа. Спортоор хичээллэх хүсэл их байна. Даанч цаг зав муутай учир чадахгүй юм. Ан амьтан хөнөөдөг, загас барьдаг, жараахай шүүдэг хобби байхгүй. Аль эсвэл хөөрөг гаанс цуглуулдаг ч юм уу тийм сонирхол бас байдаггүй.
-Та Усан спортын холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай байх аа?
-Тийм ээ. Энэ спортоор ч системтэй хичээллэж амжихгүй байна. Засгийн газарт орсноос хойш орхигдсон. Залуу байхдаа сагсан болон гар бөмбөг тоглож, улсын зэрэг цол авч байлаа. Цана тэшүүрээр ч гулгаж, усанд ч сэлнэ. Спортын бүхий л төрлөөр оролддог байсан. Арван жилийн сургуульд байхдаа барилдаж хүртэл явлаа.
-Сар шинийн бөхийн барилдаан бол үздэг үү?
-Билэг дэмбэрэл, жилийн өнгөө билэгшээж барилдаан үзнэ шүү. Голдуу зурагтаар үзнэ. Болж өгвөл очиж үзэхийг хичээнэ.
-Нутгийн бөхчүүдээ дэмжиж, дээлийн захыг нь мушгина биз?
-Тэгэлгүй яахав. Манай Сүхбаатар аймаг их онцлогтой. Улсын арслан, заан цолтон байдаггүй. Гэхдээ чансаатай бөхчүүдтэй. Статистик харсан чинь сар шинийн барилдаанд ардын хувьсгалын жилүүдэд 32 хүн түрүүлсэн юм билээ. Тэднээс тав нь Сүхбаатар аймгийнх. Дандаа улсын начингаас доош цолтой бөхчүүд байгаа юм. Тодруулбал, Дашдаваа, Өвгөнхүү, Магалжав, Мөнгөнбаатар нарын бөх түрүүлж байсан. Өндөр цолтой биш ч, чансаатай бөхчүүдтэй аймаг гэж бахархдаг юм.
-Сар шинээр телевизийн нэвтрүүлэгт оролцох урилга хэр ирж байна вэ?
-Зөндөө ирж байна. Тэр болгонд нь оролцож чадахгүй. Нутгийн зөвлөлийнхөн нутаг орныхондоо хандаж мэндчилгээ дэвшүүлдэг телевизийн нэвтрүүлгийн бичлэгт л орсон. Өөр нэвтрүүлэгт ороогүй ээ. Надад таалдаггүй хоёр зүйл байдаг юм. УИХ-ын гишүүн зурагтаар хоол хийж, дуу дуулаад байх нь хэтэрхий чухал царайлж харагддаг. Хүүхдүүдийн дунд “УИХ-ын гишүүн гэж хэнийг хэлэх вэ” гэхээр “Зурагтаар бууз хийж, дуу дуулдаг улсыг хэлдэг юм” гэсэн шог яриа түгэснийг сонсоод ч тэр үү, надад энэ нь таагүй санагддаг юм.
Ulaan ch ih mungu idsen hun dee
УИХ-д уяач гишүүд цөөнгүй бий. Бараг бүлэг байгуулах хэмжээнд ч хүрч мэдэхээр бий. Тэгвэл уяач гишүүдийн нэг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаантай улсын төсөв мөнгө бус адууны тухай хууч яриа өрнүүллээ. -Сар шинийн баяр хаяанд ирлээ. Цагаан сарын зан үйлийг хэрхэн гардаг бол. Энэ тухайгаар яриагаа эхлэх үү?

0 Сэтгэгдэл
М. Эрхэмбаяр
Сайхан ярилцлага байна
2013.03.13
2013.02.08