Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн монгол морьд эх орондоо ирлээ
Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд 9 чиглэлийн 84 төрлийн галын аюулгүй байдлын дүгнэлтийг чөлөөллөө
Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна
Япон Улсын Хууль зүйн яамны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ
Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн цэргийн парадын бэлтгэлийг хангаж ажиллаж байна
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нар Хөх хотноо уулзлаа
МЭНДЧИЛГЭЭ

Эх орныхоо дөрвөн зүг найман зовхист болон дэлхийн улс орнуудад ажиллаж амьдарч байгаа монгол түмэндээ сар шинийн мэндийг дэвшүүлж, ХVII жарны “Тийн ялгуулсан” хэмээгч Усан могой жилдээ айл саахалтаараа амар амгалан, улс хотлоороо энх тунх, эрүүл саруул, жаргалтай сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.
2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурал өнгөрсөн хугацаанд шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр, 2013 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийг баталж улс орны эдийн засгийн олон чухал асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчинг бүрдүүллээ. Анх удаа орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын захиран зарцуулах хөрөнгийн хэмжээг 2,3 дахин нэмэгдүүлж бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн нь чухал ач холбогдолтой боллоо.
Түүнчлэн хүүхдийн мөнгө олгох, 1990-ээд оны эдийн засгийн шилжилтийн үед ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан иргэдэд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох, арьс шир боловсруулах, түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, үндэсний үйлдвэрт малын арьс, ширээ тушаасан малчин, мал бүхий иргэдэд урамшуулал олгох зэрэг иргэдийнхээ амьдралын баталгааг хангахтай холбоотой олон асуудлыг шийдвэрлэж чадлаа.
Монголчууд шинэ сарынхаа өмнө гэр орноо цэвэрлэж, өр төлбөрөө барагдуулж, хэрүүл маргаангүй угтдаг сайхан уламжлалтай билээ. Энэхүү уламжлалыг жишиг болгон шинэ сарын босгон дээр сүүлийн үед улс төрийн маргаан мэтгэлцээний талбар болоод байсан “Оюутолгой” төслийн талаархи Ерөнхий сайдын мэдээллийг УИХ-ын нэгдсэн чуулганаар нээлттэй, ил тодоор хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд талцаж улстөржилгүйгээр үзэл бодлоо илэрхийлж, Монгол Улсын төрийн тэргүүн байр сууриа илэрхийлж, Засгийн газарт тодорхой үүрэг, чиглэл өглөө. Ингэснээр Монголын төр, засаг “Оюутолгой” төслийн талаар нэг ойлголттой боллоо.
УИХ-аас баталсан хууль тогтоомж, шийдвэрүүд нь их бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, улс орноо улс шиг хөгжүүлэх, ард олон нь хүн шиг амьдрах нөхцөлийг хангахад ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна.
Усан могой жилдээ тодорхой зорилго тавьж, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, хийж бүтээхийн төлөө хүчин зүтгэсэн хүн бүхний ажил үйлс, амьдрал ахуй өөдрөг байх тул монгол түмэндээ юу санасан есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

0 Сэтгэгдэл