Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Замын хөдөлгөөний түгжрэлийг сааруулах стандартыг импортлох цаг болсон
Өнөөдөр манай улсад хэрэгжиж буй гэх 6200 гаруй стандартаас 300 орчим нь өнөөгийн шаардлагыг хангахгүй болоод байгаа аж. Түүнээс гадна 2000 гаруй сатндартыг шинэчлэж олон улсын төвшинд хүргэх шаардлагатай болсон тухай Шадар сайд Д.Тэрбишдагвад өнөөдөр танилцууллаа.
Ажлын хэсгийнхний танилцуулснаар бол энэ талын мэргэжилтнүүд дутмаг байгаа аж. Тухайлбал мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургууль, их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт стандартын чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг багтаах шаардлага, цаг үе болсныг онцоллоо. Шадар сайдын зүгээс "Бидний хувьд "Стандарттай Монгол Улс болъё" гэдэг зорилт тавин шалгалт хийх ажлын хэсгийг томилж, ирэх дөрөвдүгээр сарын 15-ны дотор багтаан дүнг гаргахаар болсон тухай танилцуулсан. Мөн стандарт импортлаох асуудал дээр манай улс цаг алдаж байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа. Тухайлбал олон улсад замын хөдөлгөөний түгжрэлийг сааруулах стандарт нэвтэрсэн түүнийг нэвтрүүлэх ёстой ч боловсон хүчин хүрэлцэхгүй байгааг онцоллоо.

0 Сэтгэгдэл