Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн монгол морьд эх орондоо ирлээ Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна “Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана “Чөлөөлье” санаачилгын хүрээнд 9 чиглэлийн 84 төрлийн галын аюулгүй байдлын дүгнэлтийг чөлөөллөө Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Япон Улсын Хууль зүйн яамны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн цэргийн парадын бэлтгэлийг хангаж ажиллаж байна Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нар Хөх хотноо уулзлаа
С.Оюун: Хэргийг илрүүлэх ажил бага ч гэсэн урагшлаасай
Сар шинийн баярын өмнөхөн буюу битүүний өдөр мэдээллийн цахим хуудсуудаар ардчиллын алтан хараацай С.Зориг агсныг хөнөөсөн этгээдүүдийг АНУ-аас интерполынхон баривчилсан хэмээн цацагдсан. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Г.Сайнжаргал “Хамгийн анх ийм мэдээлэл “chuhal.mn” сайт дээр нийтлэгдэж, улмаар бусад цахим хуудсууд авч тавьсан байсан. АНУ-аас ямар ч хүн баривчлаагүй. Энэ мэдээлэл ор үндэсгүй. Анх ийм мэдээлэл цацсан сайтыг хаанаас баримтаа авсныг тодруулахад мэдээллийн эх сурвалжаа нууцална гээд байгаа. Манай хэвлэл мэдээллийн байгууллагынхан эх сурвалжаа тодорхой болгосны дараа баталгаатай мэдээлэл цацмаар юм” гэсэн.
Харин энэ талаар С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн С.Оюун ямар байр суурьтай байгааг сонслоо.
Тэрээр “Энэ мэдээг анх нийтэлсэн сайтаас уншсан. Энэ талаар олон хүн утасдаж асуусан. Цаг хугацаа нэлээд өнгөрсөн ч олон түмэн энэ хэргийг илрээсэй гэж хүлээж байдаг. Энэ хэргийг илрүүлэх ажил бага ч гэсэн урагшлаасай гэж боддог. Цагдаагийн байгууллагаас ингэлээ, тэглээ гээд мэдээлэл өгөөд байх боломжгүй байх. Энэ хэргийг илрүүлэхээр ажиллаж буй ажлын хэсгийнхэн одоо ч ажиллаж байгаа. Ерөнхийлөгч жил гаруйн өмнө ҮАБЗ-ийн хурал дээр энэ хэргийн талаар ярьж, анхаарлынхаа төвд байлгахыг үүрэг болгосон. Тиймээс ажлын хэсгийг  татан буулгаж болохгүй гэж боддог” хэмээн ярив.

С.Заяа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан