Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн монгол морьд эх орондоо ирлээ
Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд 9 чиглэлийн 84 төрлийн галын аюулгүй байдлын дүгнэлтийг чөлөөллөө
Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна
Япон Улсын Хууль зүйн яамны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ
Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн цэргийн парадын бэлтгэлийг хангаж ажиллаж байна
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нар Хөх хотноо уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Өмнөд Судан дахь энхийг сахиулагчдаа эргэв
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж хоёрдугаар сарын 15-ны өдөр Өмнөд Суданы нийслэл Жуба хотод хүрэлцэн очлоо. Айлчлалын бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нарын албаны хүмүүс багтсан юм.
Жуба хотын олон улсын нисэх буудалд Төв Африкийн шинэхэн тусгаар тогтносон Бүгд найрамдах Өмнөд Судан улсын Ерөнхийлөгч Салва Кийр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг угтан авлаа. Хоёр орны Ерөнхийлөгч нарын уулзалтын үеэр Монгол Улс өөрийн зэвсэгт хүчний томоохон бүрэлдэхүүнийг тус улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж байгаад талархаж байгаагаа Ерөнхийлөгч Силва Кийр илэрхийлсэн байна. Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч тус улсад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдаа эргэн ирж байгаа анхны төрийн тэргүүн, шинэхэн тусгаар тогтносон Өмнөд Суданд Ази тивээс айлчлан ирж буй анхны Ерөнхийлөгч болж буйг баяртайгаар мэдэгджээ.
Хариуд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Энэ нь Монгол Улс, монголчууд олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг” хэмээн тэмдэглээд төр улсаа шинэхэн төвхнүүлж байгаа Өмнөд Суданы ард түмэн тусгаар тогтнолоо олон үеэр дархлан цогцлоож чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.





Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж хоёрдугаар сарын 15-ны өдөр Өмнөд Суданы нийслэл Жуба хотод хүрэлцэн очлоо. Айлчлалын бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нарын албаны хүмүүс багтсан юм.Жуба хотын олон улсын нисэх буудалд Төв Африкийн шинэхэн тусгаар тогтносон Бүгд найрамдах Өмнөд Судан улсын Ерөнхийлөгч Салва Кийр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг угтан авлаа. Хоёр орны Ерөнхийлөгч нарын уулзалтын үеэр Монгол Улс өөрийн зэвсэгт хүчний томоохон бүрэлдэхүүнийг тус улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж байгаад талархаж байгаагаа Ерөнхийлөгч Силва Кийр илэрхийлсэн байна. Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч тус улсад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдаа эргэн ирж байгаа анхны төрийн тэргүүн, шинэхэн тусгаар тогтносон Өмнөд Суданд Ази тивээс айлчлан ирж буй анхны Ерөнхийлөгч болж буйг баяртайгаар мэдэгджээ.
Хариуд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Энэ нь Монгол Улс, монголчууд олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг” хэмээн тэмдэглээд төр улсаа шинэхэн төвхнүүлж байгаа Өмнөд Суданы ард түмэн тусгаар тогтнолоо олон үеэр дархлан цогцлоож чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.





0 Сэтгэгдэл























