Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Ц.Элбэгдорж: Зовхи өөдөө, харц сортоотой, хийморьлог яваарай
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Өмнөд Судан улсын Юнити мужийн Бентью хотод энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэрэг дайчидтайгаа уулзахаар НҮБ-ын тусгай үүргийн онгоцоор очлоо.
Энхийг дэмжих UNMISS / United Nations Mission in South Sudan / ажиллагааны Монгол Улсын батальоны захирагч, хурандаа Л.Гансэлэм тус улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд гүйцэтгэж байгаа үүргийнхээ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид дэлгэрэнгүй мэдээлсэн юм.
Түүний мэдээлснээр батальоны хариуцлагын бүсэд цагийн байдал харьцангуй тайван байгаа ч ердөө ганцхан өдрийн өмнө манай энхийг сахиулагчдын байрлаж байгаа Ийда суурингаас 25 км, 54 км зайд Хойд Суданы зүгээс хоёр ч удаа онгоцноос бөмбөгдөж орон нутгийн армийн албан хаагчид амиа алдаж, шархадсан тохиолдол гарчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж “Эх орон, элгэн түмэн тань үргэлж хөвгүүд, охидтойгоо хамт байгаа гэдгийг харуулах гэж би ирсэн юм. Монгол Улсаас хамгийн олуулаа, хамгийн хол үүрэг гүйцэтгэж байгаа цэрэг дайчдаа эргэж би ирлээ. Би цэргийн хүн болохоор ар гэрээс эргэлт ирэхийн сайхныг мэднэ. Оногдсон үүргээ зовхи өөдөө, харц сортоотой, хийморьлог сайхан гүйцэтгээд эх орондоо эсэн мэнд эргэн ирээрэй” хэмээгээд үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдыг төрийн одон медалиар шагнасан юм.













0 Сэтгэгдэл
Amjilt husie nit tsegiin bureldehuund eh oron chine ta nataar baharhaj bgaa shuu ganselem ahdaa amjilt husie
Хамгийн их уншсан