Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн монгол морьд эх орондоо ирлээ
Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд 9 чиглэлийн 84 төрлийн галын аюулгүй байдлын дүгнэлтийг чөлөөллөө
Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна
Япон Улсын Хууль зүйн яамны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ
Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн цэргийн парадын бэлтгэлийг хангаж ажиллаж байна
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нар Хөх хотноо уулзлаа
Өнөөдөр МоАХ албан ёсоор улс төрийн хүчин болсон өдөр
Яг 23 жилийн өмнөх энэ өдөр МоАХ-ны Анхдугаар Их хурал
МҮЭ-ийн Соёлын төв ордонд болж МоАХ-ны улс төрийн илтгэл, Хуулийн шинэчлэл, Сүсэг
бишрэл, 1911 оны Үндэсний Эрх Чөлөөний Хөдөлгөөний 80 жилийн ойг тэмдэглэх
тухай хавсралт илтгэл зэргийг хэлэлцэж байв. Их хурлыг МоАХ-ны ЕЗЗ-ийн гишүүн Ц.Элбэгдорж
хөтлөн явуулж “Шинэ толь” сонин гарсныг хурлын төлөөлөгчдөд зарлажээ. Энэ үеэр МоАХ-ны
Улс төрийн илтгэлд ард түмны амьжиргааны түвшин туйлын дор байгааг цохон
тэмдэглээд, цаашид социалист хуваарилалтын зарчим ноцтой гажуудсаны улмаас бий
болсон нийгмийн баялгийн шударга бус хуваарилалтын тогтолцоог үндсээр нь халж
өөрчилснөөр цалин хөлсийг эрс нэмж болох тухай дурджээ. МоАХ-ны Анхдугаар Их
хуралд 16 аймаг, гурван хотын МоАХ-ны салбар зөвлөлийг төлөөлсөн 611 төлөөлөгч
болон 200 гаруй зочин оролцож дуу хоолойгоо хүргэж байжээ. Мөн энэ үеэр жуулчны
дүрээр гадаадын 30 орчим сурвалжлагч хүрэлцэн ирж тус Их хурлыг сурвалжилсан юм.
МоАХ-ны гишүүд, дэмжигчдийн хүчтэй шаардлагаар Их хурлын ажиллагааг Радио
телевизээр орон даяар дамжуулжээ. Энэ үеэр ордны гадна цугласан МоАХ-ны олон
мянган дэмжигчид тус шаардлагаа эрх баригчдад хүргэх гэж төв замын хөдөлгөөнийг
хэсэг хугацаанд хааж байсан байна. Тиймээс тус өдрөөс эхлэн Монголын хэвлэл
мэдээллийн хэрэгсэлээр МоАХ-ны үйл ажиллагааны талаар илт худал хуурмаг
мэдээлэл цацах нь багасч албан ёсоор сурвалжлан нэвтрүүлдэг болжээ. Тус Анхдугаар
Их хурлаар МоАХ нь албан ёсоор хуурьчлан баталгаажуулсан, улс төрийн хүчин гэдгээ
илтгэн харуулсан юм.
ОДОО БОЛ ЖЕНКО БАТТУЛГЫН ӨМЧ

0 Сэтгэгдэл
2013.02.18