Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн монгол морьд эх орондоо ирлээ Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна “Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана “Чөлөөлье” санаачилгын хүрээнд 9 чиглэлийн 84 төрлийн галын аюулгүй байдлын дүгнэлтийг чөлөөллөө Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Япон Улсын Хууль зүйн яамны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн цэргийн парадын бэлтгэлийг хангаж ажиллаж байна Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нар Хөх хотноо уулзлаа
ХОЁР ОРНЫ БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД УУЛЗЛАА

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ энэ сарын 17-21-нд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна.


    Сайд Д.Бат-Эрдэнэ ОХУ-ын БХЯ-нд хүрэлцэн очиж, тус улсын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.К. Шойгутай уулзан хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр Монголын Зэвсэгт хүчин байлдааны зэвсэглэл, техникээ шинэчлэхэд ОХУ-аас байнга тусламж авах, тус улсад суралцагсдын болон хоёр талын зочид төлөөлөгчдийн айлчлал, уулзалтын тоог нэмэгдүүлэх, ирэх жил Халхын голын дайны ялалтын ойн баярыг хамтран тэмдэглэх гэх мэт олон асуудлыг ярилцлаа.


Мөн сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн “Алмаз-Антей” концерн, ”Иркут” корпораци болон мото буудлагын 5 дугаар тусгай бригадад зочилж сургалтын материаллаг бааз, цэргийн хуаран, байлдааны буудлагатай хичээл сургуулийн явцтай танилцана.


Түүнчлэн Москвагийн цэргийн дээд сургууль, академид суралцаж байгаа Монголын цэргийн албан хаагчдын төлөөлөл, Москвад амьдарч байгаа ахмад дайчидтай уулзах юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан