Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Ёс зүйн дэд хороо “амьсгалж” эхлэв
Түшээдийн ёс зүйгүй байдлыг хазаарлахын тулд парламент УИХ-ын дэгийн тухай хуульд дахин гар хүрэх бололтой. Уг нь, УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрэм гэж бий ч үүгээр ёс зүйгүй үйлдэл гаргасан түшээдэд хариуцлага тооцох ялангуяа, гадаадын улс орнын жишгээр торгууль ногдуулах боломжгүй юм байна. Тиймээс хуульд энэ мэт зохицуулалт оруулах боломжтой эсэхийг судалж болно гэдгийг УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга М.Батчимэг хэлсэн. Тэрээр УИХ ёс зүй дээдэлсэн байгууллага болохын тулд тодорхой механизм зайлшгүй хэрэгтэй гэдгийг ч онцолж байлаа.
Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр цөөн хэдэн гишүүний хууль бус үйлдэл, ёс зүйгүй байдлаас болж парламентын бүх гишүүнийг хулгайч, луйварчин, худалч, авлигач гэх мэтээр элдвээр хэлэх нь энүүхэнд. Хууль бус үйлдлээсээ болж хууль хяналтын байгууллагын үүд татсан ч “УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй” гэсэн үндэслэлээр хариуцлага үүрсэн түшээ тун цөөн. Тухайлбал, УИХ-ын гишүүн байхдаа мөрдөн байцаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, салаавч үзүүлсэн хэргээр Ц.Шинэбаяр шүүхээс хоёр жилийн тэнсэн харгалзах ял сонссон. Хамгийн сүүлд гэхэд Төрийн ордны хамгаалалтын алба чуулганы хуралдааны танхимын үүдэнд буйдантай суулт хийсэн УИХ дахь МАН-ын бүлгийн 17 гишүүнийг тус бүрийг нь 60 мянган төгрөгөөр торгож, улсад нэг сая 20 мянган төгрөгийн орлого оруулсан байгаа юм.
Гэтэл өнгөрсөн намар гэгээн цагаан өдрөөр хэвлэл мэдээллийн хэрэгслийнхний өмнө бүр чуулганы хуралдааны танхимд зодоон хийсэн У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нарын хэн нь ч өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээгээгүй л яваа. Өмнөх парламентын үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ж.Сүхбаатарыг өрөөндөө дуудан, цамцны захаар нь боож, цохьсон. Байнгын хорооны хуралдаан дээр Ц.Нямдорж Х.Тэмүүжинг “гөлөг” хэмээн доромжилсон. УИХ-ын гишүүн С.Сайхансамбуу “ангийн нөхөд” рүүгээ салаавч гаргасан гээд түшээдийн ёс зүйгүй үйлдэлтэй холбоотой баримт үргэлжилнэ. Гэтэл ингэж ёс зүйгүй авирласан Ц.Нямдорж, С.Сайхансамбуу нар бас хариуцлагын хажуугаар өнгөрсөн. Өмнөх парламент УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрэм гээчийг 2009 онд баталсан ч хэрэгжүүлдэггүй байсан нь эдгээр жишээнээс харагдаж байна. Энэ дүрмийг сөхвөл УИХ-ын гишүүн Төрийн ордонд болон УИХ-ын чуулганы хуралдааны танхимд биеэ зөв авч явж, холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлнэ, албан тушаалын байдлаа гэр бүлийнхээ болон хувийн санхүүгийн байдлаа дээшлүүлэхэд ашиглахгүй байх, хууль зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх гэх мэт олон чухал заалт байна. Гэвч дүрмийн биелэлтэд хяналт тавьж ажиллах ёстой Ёс зүйн дэд хороо нь үүргээ биелүүлэхгүй явсаар иржээ.
УИХ-д Ёс зүйн дэд хороо байгуулах асуудлыг тэртээ 1990 оноос ярьж эхэлсэн ч 2000 онд л байгуулсан байдаг. Байгуулагдсанаас хойш тус хороо гуравхан удаа хуралдсан байх юм. Есөн жилийн турш ярьж байж УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийг батлуулснаас харвал энэ хороо өнгөрсөн хугацаанд үнэхээр чигчий хуруунд ч хүрэх чадалгүй ажиллажээ. Бүр “амьсгалах” тэнхээгүй байсан гэхэд ч болно.
Уг нь, Ёс зүйн дэд хороог улс орны хэмжээнд парламентад итгэх итгэлийг хангах, парламентын гишүүнийг ёс зүйн зөрчил гаргахаас сэргийлэх үүднээс байгуулсан. Гэвч энэ хороо ажлаа муу хийдгээс УИХ-ын зарим гишүүн хууль бус үйлдэл хийх, олон нийтийн өмнө ёс зүйгүй авирлах байдал тасрахгүй байна гэж дүгнэж болох нь. Тиймээс өнгөрсөн онд явуулсан сонгуулийн үр дүнд бүрдсэн парламент Ёс зүйн хороогоо шинэчлэн, идэвхтэй ажиллуулснаар түшээдийн ёс зүйн төлөвшилд ахиц гарна гэдэгт найдъя. Энэ дэд хороо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагддаг. Цагаан сарын өмнөхөн тус байнгын хороо хуралдаж, Ёс зүйн дэд хорооны дүрмийг баталсан юм.
Өнгөрсөн оны наймдугаар сард шинэчлэн байгуулсан Ёс зүйн дэд хорооны гишүүд УИХ-ын гишүүдийн ёс зүй, соёлыг дээшлүүлэхийн тулд УИХ анхаарах ёстой гэсэн дүгнэлтэд хүрчээ. Мөн дэд хорооны үйл ажиллагааг сайжруулахын тулд дүрмийг нь боловсронгуй болгох, УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрэмд тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн байна. Ёс зүйн дэд хорооны дарга М.Батчимэг “Эхний ээлжинд дүрэмдээ өөрчлөлт оруулж, батлууллаа. Одоо чуулганы завсарлагааны хугацаанд дөрвөн жилийн өмнө баталсан УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийг боловсронгуй болгохоор ажиллана. УИХ-ын гишүүд бид ёс зүйн талаар илүү их ярих цаг нь болжээ. Авлига, сонирхлын зөрчлөөс сэргийлэх, хууль хэрэгжүүлдэг болохын тулд парламент эхлээд УИХ-ын гишүүдийн ёс зүйн талаар нээлттэй ярьдаг, энэ талаар иргэдэд ил тод мэдээлэх шаардлагатай гэж үзэж байна” гэсэн юм.
Одоо мөрдөж буй дүрмээр бол УИХ-ын гишүүний ёс зүйгүй үйлдлийн талаар хэн нэг түшээ, эсвэл иргэд гомдол гаргасан тохиолдолд тухайн хууль бус үйлдлийг нь хууль хяналтын байгууллага шалгах явцад нь Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэхээр заажээ. Өөрөөр хэлбэл, гишүүд ёс зүйгүй үйлдэл гаргалаа гэхэд Ёс зүйн дэд хороо тухайн асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргах эрхгүй гэсэн үг. Энэ нь Ёс зүйн дэд хорооны ажиллах боломжийг хаасан зүйл заалт гэж үзэх УИХ-ын гишүүн ч олон байгаа. Тиймээс саяхан баталсан дүрэмд тус дэд хорооны гишүүд тухайн ёс зүйгүй үйлдэл хийсэн гишүүний асуудлыг ярилцаж, шийдвэрлэх шаардлагатай гэж үзвэл хурлаараа хэлэлцэх тухай зохицуулалт оруулсан аж. Мэдээж, хурлаараа дүгнэлт гаргана. Дүгнэлтээ УИХ-ын нэгдсэн чуулган, иргэдэд мэдээлдэг болох юм байна. Энэ нь үр дүнгээ өгнө гэдэгт найдъя.

1 Сэтгэгдэл
зочин
ёс зүйгүй газарт ёс зүйн хороо байх боломжтой юу
2019.10.16