Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөрөнгө зарах эрх мэдлийн төлөө МАН-ынхан юу ч хийхээс буцахгүй болж
Хаврын тэргүүн сарын шинийн гурванд МАН-ын дарга нар МАХН-ын ахмад гишүүдийг урьж золгосон гэнэ. МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Энэ бол маш сайхан сэтгэл хөдөлгөсөн уулзалт-золголт. Энэ бол түүхэнд мартагдашгүй үйл явдал. Энэ бол зөвхөн МАХН, МАН-ын асуудал болоод зогсохгүй, бүр Монгол Улсын маань эрх ашиг тээгдсэн үйл явдал” хэмээн нулимс дуслуулсан юм байх. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар үүнийг “Эв найрамдлын уулзалт-золголт” гэж нэрлээд эв найрамдал, хамтын ажиллагааны салхийг хагалан орж ирж байгаа нь том үйл явдлын эхлэл гэжээ.

Гэтэл өчигдөр МАН-ыг шинэчлэх эв нэгдлийн хорооныхон Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвад бараалхаж хоёр нам хамтрах тухай урилга хүргүүлсэн байх юм. Энд оролцсон хүмүүсийн үгнээс харахад энэ бүх үйл явдал огт санаанд ороогүй байхад нь гэнэт л, жирийн гишүүдийн санаачилгаар болж томцуулыг цочирдуулан бас баярлуулсан юм байх.
Энэ бүхий л үйлд явдлаас хоёр зүйлийг харж болж байна.

Хоёр намыг  нэгтгэх, ядахнаа ерөнхийлөгчийн сонгуульд хамтран орох талаар МАН-ын дарга нар гэнэт л ахмадуудын амнаас сонсч байгаа мэтээр ярьж хэлж, хэнэггүй царайлж  сууна. Ө.Энхтүвшин энэ талаар огт мэдээгүй байснаа л тэдний саналыг сонсоод нэг их баярлан “Эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллахад татгалзах зүйлгүй” гэж хүлээн зөвшөөрч. Тэр бас “Та бүхэн ажлын хэсэг байгуулаад цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ гэдэгт итгэл төгс байна” гэж өөрөөсөө “зайлуулжээ”. Угтаа бол МАН-ын томцуул хэдийнээ энэ талаар өөр зуураа баар, зоогийн газар, амралтад очиж сэм  ярилцаад “жүжгийн” зохиолоо бэлэн болгож гол дүрд нь хөөрхий ахмадуудыг тоглуулж байгаа нь энэ. Түүнээс биш дугаар хорооны иргэн Дугар гуайд өнөөдөр энэ хоёр нам нэгдэнэ үү, сална уу чухамдаа ёстой падлий ч үгүй хэрэг. Яахав хорооны Засаг дарга хийж сонгууль будлиантуулан, МАН-ын томцуулын нөмөр нөөлгөнд явсан хүмүүст бол хамаатай, тийм ч болохоороо өнөөдөр ч хор найруулан зарга хийсээр л яваа л даа.

Түүнээс биш өчигдөр, уржигдархан “Манай МАН нэг л биш ээ” гээд өрх тусгаарлаад МАХН-даа батлахаа бариад очсон хүмүүс яахаараа л гэнэт  буцаад гүйж эхлэх вэ дээ. Тэгээд ч МАН-ын шинэ удирдлагууд салан тусгаарлагчдад бүү хэл эгэл гишүүддээ таалагдахаар зүйл юу хийлээ дээ. Харин ч төрийг самууруулж, хориг саад хийж буйдантай сууж л булайгаа дэлгэсэн.
Хоёр дахь зүйл нь яах гэж МАН-ын томцуул  ийм жүжиг найруулна вэ. Эцсийн зорилго нь юу вэ.

Тураг ядрахаараа уулаа гэдэг зүйр үг бий. Үүн лүгээ угаасаа албан тушаал, авлигагүйгээр амьдарч чадахаа байсан МАН-ын олигархи удирдлагууд засгийн эрхийг авч мөнгө идэхгүй бол байж чадахгүй болоод хэдхэн сарын өмнө гадуурхан хөөж тууж тусдаа нам болсон хүмүүсийнхээ дэм тусыг авах гэж санаархаж эхэлж. Үүнийгээ ердөө УИХ-ын сонгуулийн дараа гэнэт ухаарч хэдүүлхнээ ярьж зөвшилцөөд ямар ч аргаар, хэдий ч үнээр хамаагүй МАХН-ыг өөртөө нэгтгэж УИХ-д олонхи болохыг санаархаж байгаа нь энэ. Ургуулаад бодвол энэ хоёр нам нэгдээд УИХ-д олонхи болох юм бол Засгийн газраа байгуулах хэмжээнд хүрнэ. Ингэвэл 90 жил монголчуудын толгой дээр суусан хугацаагаа дахиад дөрвөн жилээр нэмэх бололцоо гарч ирнэ гэж харж. Өнөөдөртөө эд ерөнхийлөгчийн сонгуульд хамтран оролцох тухай л яриад байгаа мэт боловч МАН-ын дарга нарын дотор эргэлдэж байгаа бодол, мөрөөдөл бол тэнгэрт бүүр УИХ-ын дарга, Ерөнхий сайдын хэмжээнд оччихсон, хэн гэдэг хүүхнийг туслахаараа авах, ямар ямар хүнийг аль албан тушаалд тавих зэргээ төсөөлж, бүр цаасан дээр бичээд сейфэндээ хийчихсэн яваа бололтой. Ёстой л нөгөө “нэг алхвал хөгшин европ, дахиад нэг алхвал....” гэдэг шиг нэлээн холын юм харж яваа. Ө.Энхтүвшин бол бараг л Ерөнхий сайд болчихлоо гэж зүүдэлж байгаа. М.Энхболд ч УИХ-ын даргын модон алхыг барьчихсан цохиж байна гэж төсөөлж яваа нь мэдээж. Гэхдээ тэр бас гарын үсэг зурж хөрөнгө зарах албанд ойр байхыг бүр ч илүү мөрөөдөж Ерөнхий сайдын суудалд сууж байгаагаар сэрүүн зүүдэлж яваа л даа.

Эргэн санавал энэ МАН-ын томцуулын, /олигархиуд ч гэдэг/ тухайд Монгол Улс хөгжиж, ард түмэн нь арай гайгүй амьдарч, шударга ёс тогтвол нүд нь хорсдог юм байна. Өнгөрсөн 20 жилд энэ намын үйлдэж бий болгосон алдаа  завхралыг засаад, ард түмэн түүнийг нь талархаад эхлэхээр үүнд нь хорсоод энэ төрийг бужигнуулаад, бүр самраад хаячих юмсан  гэж үнэхээр загатнаад байгаа бололтой. Эдний хувьд УИХ-ын гишүүн байх бол юу ч биш, хамгийн гол нь засгийн эрхийг ямар ч хамаагүй аргаар авч эрх мэдэл, хөрөнгө мөнгө зарах эрхтэй болох л амьдралынх нь эцсийн зорилго юм байна.
МАН-ын найруулж эхэлж байгаа  энэ хор энэ хавар зунаар Монгол Улсыг хөөрхөн туйлдуулж мэдэх нь байна шүү. 
0 Сэтгэгдэл
Жагсаал цуглаан хийгээд намыг тараах үнпэслэл байдаг уу. Хэрэв байдаг бол би жагсахад бэлэн байна шүү. Энэ МАН МАХН хоёрыг тарааж татан буулгахыг хүсэж байна.
Энэ МАН-ынхан нээрээ албан тушаал, авлигагүйгээр амьдарч чадахаа больчихож
Ardchilsan namiin pizdaanuud yu giigiileed baina aa tegeed? Erh medliin tuluu jinhene alaltsdag ulsuud chin AN-iinhan biz dee! Zorigiig yalaa ted?
22 жил махн "ман сонгууль луйвардаж засгийн эрхийг хууль бусаар авч засгийг дампууруулсан. хуульгүй дураараа дургиж ирсэн нөхдүүдийг эхнээс нь шалгаад яллаад ирэхээр засаг унагаж үймүүлэх энхбаяризмын аргаа хэрэглэх гэж байна.
Хамгийн их уншсан