Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж Намын дүрмэнд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг шинэчлэх, ҮЗХ болон нийслэл, дүүрэг аймгийн анхан дунд шатны нөхөн сонгуулийг хойшлуулах, Ардчиллын өргөөний ажлын явцтай танилцах гэсэн гурван асуудал хэлэлцэж дараах шийдвэрийг гаргасан байна.  
Намуудын тухай хуульд өөрчлөлт орох гэж буйтай холбогдуулан Намын дүрмэнд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг шинэчлэн зохион байгуулах тогтоол гаргалаа. Ажлын хэсгийн даргаар АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, дэд даргаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, нарийн бичгийн даргаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь нарыг томиллоо. Ажлын хэсэгт Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Л.Болд, С.Төмөрхүү, Б.Ургамалцэцэг, Б.Мягмардаш нар гишүүдээр ажиллахаар болсон байна. Намын дүрэм шинэчлэх ажлын хэсэг 2011 онд байгуулагдаж ахлагчаар нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ажиллаж байсан аж. Намын дүрмийн шинэчлэлтэй холбоотой саналыг намын дунд шатны дарга нараас АН-ын E-Office цахим шуудангаар хүлээн авч нэгтгэж байгааг энэ үеэр Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь онцоллоо.    
Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар намын дүрмэнд өөрчлөлт орох гэж буйтай холбогдуулан энэ оны есдүгээр сарыг хүртэл АН-ын ҮЗХ болон нийслэл, дүүрэг, аймгийн анхан дунд шатны нөхөн сонгуулийг хойшлуулах тогтоолыг баталжээ.  
Түүнчлэн хурлаар Ардчиллын өргөөний ажлын явц байдлын талаар хэлэлцэж, дахин танилцуулах асуудлыг Ардчилсан намын ХЭГ-т даалгасан байна.  


 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан