Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн монгол морьд эх орондоо ирлээ Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна “Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана “Чөлөөлье” санаачилгын хүрээнд 9 чиглэлийн 84 төрлийн галын аюулгүй байдлын дүгнэлтийг чөлөөллөө Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Япон Улсын Хууль зүйн яамны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн цэргийн парадын бэлтгэлийг хангаж ажиллаж байна Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нар Хөх хотноо уулзлаа
Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэнэ
Шүүхийн багц хуулийг энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжүүлж эхэлнэ. Үүнтэй холбоотой шүүхийн бүтэц, тогтолцоо, орон тоо, эрх зүйн орчин зэрэгт олон өөрчлөлт орж байгаа учир багц хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Улсын Дээд шүүх, ШЕЗ олон ажил зохион байгуулж байна. Үүний нэг нь энэ хоёр байгууллага Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагатай  хамтран зохион байгуулж буй эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалт. Эл сургалт өчигдрөөс эхэлж, эвлэрүүлэн зуучлагч болох хүсэлтэй 68 хүн хамрагдаж байна. Тэдэнд Улсын Дээд шүүх, Нийслэлийн шүүх, бусад шүүхийн шүүгч, өмгөөлөгч, төслийн ажилтнууд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэж юу болох, түүний ач холбогдол, энэ ажиллагааны үе шатууд, эвлэрүүлэн зуучлагчийн ёс зүй, арга барил, харилцааны ур чадвар, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны төрлүүд, эвлэрлийн гэрээний зүйл заалт боловсруулах зэрэг сэдвээр хичээл заах юм. Өнгөрсөн хугацаанд эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх гурван удаагийн сургалтад 180-аад хүн хамрагдаж, сертификат гарджээ. Хуульд зааснаар дээд боловсролтой, ял шийтгэлгүй ямар ч хүн эвлэрүүлэн зуучлагчийн сургалтад хамрагдан сертификат авснаар орон тооны болон орон тооны бус эвлэрүүлэн зуучлагчаар ажиллаж болох юм байна.

Шүүхийн шинэчлэлийн хүрээнд эвлэрүүлэн зуучлагч гэсэн шинэ ойлголт бий болсон. Иргэний эрх зүйн болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд эвлэрүүлэн зуучлалыг ашиглахаар хуульд тусгажээ. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нарийн шат дараалал, дэг журамтай тул эрх зүйн маргааны оролцогчдод цаг зав, хөрөнгө мөнгө, сэтгэл санааны дарамтад ордог. Тэгвэл эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хэрэглэснээр цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх, хамгийн гол нь маргаанд оролцогч талууд сэтгэл ханамжтай үлдэх сайн талтай гэдгийг хуульчид хэлж байв.
Түүнчлэн шүүхийн ажлын ачаалал тодорхой хэмжээгээр буурах, шүүгчийн нэг хэргийг хянан шийдвэрлэхэд зарцуулах хугацаа нэмэгдсэнээр илүү оновчтой шийдэл гаргах ач холбогдолтой гэнэ. Тухайлбал, 2012 оны шүүн таслах ажлын дүнгээр дүүргийн шүүхийн нэг шүүгч 338 хэрэг шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл нэг шүүгч өдөрт 1-2 хэрэг шийдсэн судалгаа байгаа нь ажлын ачаалал их байгааг харуулж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан