Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн монгол морьд эх орондоо ирлээ
Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд 9 чиглэлийн 84 төрлийн галын аюулгүй байдлын дүгнэлтийг чөлөөллөө
Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна
Япон Улсын Хууль зүйн яамны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ
Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн цэргийн парадын бэлтгэлийг хангаж ажиллаж байна
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нар Хөх хотноо уулзлаа
Бондын хөрөнгөөр дөрвөн төсөл санхүүжүүлэх зөвлөмж гаргав
Бодлогын зөвлөл өчигдөр ээлжит хурлаа хийлээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахалдаг энэ зөвлөл Засгийн газраас гаргасан “Чингис” бондын хөрөнгөөр санхүүжүүлэх бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг сонгох шалгуур үзүүлэлт тогтоох, үүсч болох эрсдэлийг тооцох, гүйцэтгэлийн явцад хяналт тавих үүрэгтэй. Бүрэлдэхүүнд нь эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан яамдын сайд, УИХ-ын байнгын хороодын дарга, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын даргын зөвлөх гэсэн 17 хүн ажилладаг.
Уг зөвлөл ээлжит хурлаараа бондын хөрөнгөөр эхний ээлжинд дөрвөн томоохон төслийг санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Тэд энэ тухай зөвлөмж гаргаж, Засгийн газарт өргөн мэдүүлэхээр тогтсон байна.
Эл зөвлөмжид “Нэгдүгээрт, Шинэчлэлийн Засгийн газар 2016 онд багтаан бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоно. Үүний эхлэл болгож энэ жил Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймгийн төвийг нийслэлтэй холбох 1347 км авто замын ажлыг бондын хөрөнгөөр санхүүжүүлнэ. Хоёрдугаарт, хотын дахин төлөвлөлт. Эхний ээлжинд хотын төв хэсэгт түгжрэл үүсгэдэг 33 замын Т хэлбэрийн уулзварыг дөрвөн замын уулзвар болгох ажлыг санхүүжүүлнэ. Мөн Туул, Сэлбэ голын даланг дагуулан хотын нэг захаас нөгөөд хүрэх босоо, хэвтээ тэнхлэгийн хурдны хоёр замын ажлыг эхлүүлнэ. Гуравдугаарт, Оюутолгойн уурхайд эрчим хүч нийлүүлэх боломжтой 300 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг Тавантолгойн уурхайг түшиглэн барьж эхлэхэд бондын мөнгөнөөс зарцуулна. Дөрөвдүгээрт, ирэх жилүүдэд барихаар төлөвлөж буй нийт 1800 км төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж, Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 270 орчим км төмөр замын доод суурь бүтцийн ажлыг дуусгахад санхүүжилт олгоно. Үлдэж буй 1500 км төмөр замын техникийн зураг төслийг мөн энэ онд санхүүжүүлэн гүйцэтгүүлнэ” гэжээ. Бодлогын зөвлөлөөс зөвлөмж болгож буй энэ дөрвөн чиглэлийн саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм байна.

0 Сэтгэгдэл