Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
З.Баянсэлэнгэ: Үнэндээ МАН доройтож, хүч нь суларч байгаа шүү дээ
МАХН МАН хоёр нэг угшилтай гэвүү, юу гэсэн үг вэ, төрийн өмч хулгайлдаг угшлаараа адил гэсэн үгүү.
ene mal uhsen baasnii zuv heleh uu, zuv helsen ch enenii amnaas garsan bol hudal bolno
Баянсэлэнгэ гишүүн үнэн хэлжээ,жаахан хүний үг сонсдог,боломжын улсууд нь МАХН-д ирчихсэн,тэхлээр цаана нь өрөвдөлтэй хэдэн хөгшчүүл үйл тамаа үзэж байж суухын аргагүй ямар сайндаа дарга нь Энхбаяр дарга дээр хэд хэд очиж уулзлаа гэж ТВ-ээр учирлаж суухавдээ,энэ чинь МАХН-ынханыг л наашаа хараасай гэж царайчлаж байгаа хэрэг биздээ,үнэн ядарч тартагтаа тулждээ хөөрхий.цаст уулын цагаан арслан цагаа болохоор талын шоргоолжинд бариулана гэдэг л болж байнадаа
ene teneg avgai hudalaa uhaantai yum shig tsarailaad, bas erguu garuudiin neg bainlee shuu
ene muu ynxan doodxooroo garj irsen gichii yu meddiin chi zvgeer doodxooroo ter gyndandaa amidar
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Парламентын шинэхэн гишүүний нэг нь та. Таны хувьд төрийн түшээгээр сонгогдон ажилласан УИХ-ын анхны намрын чуулган завсарлалаа. Өнгөрсөн хугацаанд хэр ачаалалтай ажиллав?
-Энэ удаагийн парламентад би УИХ-ын бүтцийн байгууллага болох Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байна. Маш их ачаалалтай ажиллалаа. УИХ-ын намрын чуулганаар 16 хууль баталсны 11-ийг нь манай Байнгын хорооноос оруулсан юм.
-Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд МАН, МАХН хоёр нэгдэнэ гэх яриа гарч, удирдлагууд нь энэ талаар санал бодлоо илэрхийлсэн. Харин та ямар байр суурьтай байна вэ?
-Хувь хүнийхээ үүднээс хэлэхэд хоёр нам нэгдэхэд тодорхой цаг хугацааны шалгуур байх ёстой. Энэ асуудал тийм ч амар шийдэгдчихгүй. Ямартай ч, хоёр намын удирдлагууд гишүүд, дэмжигчдийнхээ байр суурийг сонсох ёстой байх.
Өнөөдрийн энэ байдал нь гишүүд дэмжигчдийнхээ санал бодлыг хөсөр хаяж, намынхаа нэрийг солихгүй гэж гишүүдийнх нь 80 хувь нь хэлж байхад үл тоон МАН хэмээх нэр авч, улс төрийн нөхцөл байдлыг хурцатгасан нь тус намын цөөн тооны хүмүүстэй холбоотой. Тэд буруугаа ойлгож, өөрсдийн хувийн эрх ашгийг хойш тавьж, Оюу толгойн гэрээг засахад нэгдэж, нийгмийн сайн сайхны төлөө хоёр нам нэгдэнэ гэвэл надад татгалзах зүйл алга. Харин АН-ыг ялахын тулд МАН-ынхан манай намтай нэгдэнэ гэвэл эндүүрэл. Учир нь, нийт ард түмний 20 хувийн дэмжлэг хүлээсэн манай намыг хэтэрхий басамжилж болохгүй биз.
-“Шударга ёс” эвсэл АН-тай хамтарсан Засгийн газар байгуулах үеэрээ цаашид бүх шатны сонгуульд хамтарч оролцохоо мэдэгдэж байсан. Хэрвээ МАХН, МАН нэгдвэл энэ асуудал яах вэ?
-Одоо үүнийг ярихад эрт байна. Улс төрийн энэ үзэгдлүүд тодорхой цаг хугацааны дараа шийдэгдэнэ. Нэлээд хугацааны дараа энэ үйл явц ямар байдалд хүрэх вэ гэдгийг намууд аль, аль нь тооцоолж, зөв шийдвэр гаргах ёстой. Нэгдэх, нийлэх асуудлыг яаран шийдэх нь оновчгүй.
-Хоёр нам нэгдэх асуудлыг танайх бүгд хурлаараа хэлэлцэж, шийдвэр гаргана биз дээ?
-Энэ сарын 24-нд манай намын бага чуулган болно. Чуулганаар уг асуудал хэлэлцэгдэхгүй байх. Бид Ерөнхийлөгчийн сонгуульд ямар байр суурьтай оролцох, цаашид ямар бодлого барьж ажиллах талаар хэлэлцэхээр төлөвлөсөн. Намын Гүйцэтгэх товчоо одоогоор хуралдаагүй.
-МАН, МАХН-ын ахмад гишүүд нэгдэх тухай мэдэгдлээ танай намын дарга Н.Энхбаярт өгсөн гэсэн. Танай намын гишүүд даргатайгаа энэ талаар ярилцсан уу?
-Шинийн гурванд намын даргатайгаа очиж золгосноос хойш уулзаагүй. Тэгэхээр энэ талаар мэдээлэл муутай байгаа. Аавын маань бие чилээрхүү байгаа болохоор эмнэлгээр явахаас эхлүүлээд хувь, хувьсгалын ажил давхцаад байна. Нэг угшилтай хоёр нам ч гэлээ нийгмийнхээ сэтгэл зүйг бас сонсох ёстой. Гишүүд, дэмжигчдээс заавал асуух шаардлагатай. МАН төрийн албан хаагчдыг хомроглон халж байна гэж шүүмжилж байгаа ч өөрсдийнх нь хийсэн алдаа шүү дээ. Гишүүд дэмжигчид нь нэрээ битгий солиоч ээ гээд удаа дараа хэлээд байхад өөрсдөө ийм алхам хийчихсэн. Түүнээс биш бид МАН-ын гишүүдэд хатуу үг хэлж, хоорондоо өс санаж яваагүй.
-МАН-ын ахмад гишүүд Ө.Энхтүвшин даргатай уулзах үеэрээ олигархиудыг намаас зайлуулбал намын нэр нөлөө сэргэж, дээшилнэ гэж байсан. Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших хүн алга хэмээн ажиглагчид дүгнэсэн нь тэднийг танай намтай эвсэж сонгуульд оролцох шийдэлд хүргэсэн байж магадгүй?
-Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн энэ үед МАН-д лидер алга. Залуу гишүүд нь намаа шинэчлэгдэх ёстой гэж байгаа. Гэхдээ хууччуул буюу Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл мэтийн хүн ямар бодолтой байгаа нь сонин. Шинэчлэгдэж чадах эсэх нь бас л эргэлзээтэй. Гагцхүү энэ дунд ард түмэн хохирох ёсгүй. Талцаж, хуваагдаж байгаагийн золиос нь ард түмэн болоод байна шүү дээ. МАН өөрсдийнхөө эрч хүчинд бардамнаж байгаад УИХ дахь намын бүлэггүй болох дөхлөө. УИХ-д сонгогдсон зарим гишүүнийг нь эргүүлэн татахаар ярьж байна. Нөгөө хэсэг нь өөр нам руу орж, зарим нь УИХ-ын гишүүнээсээ татгалзчихлаа. Энэ бүхэн нь МАН-ыг суларч байгаа улс төрийн хүчин гэдгийг илтгэж байна. МАН өмнө нь алсын хараатай ажилласан бол өнөөдөр арай ч ийм байдалд орохгүй байсан биз.
-УИХ-ын хаврын чуулганаар танай Байнгын хороо ямар хууль оруулж хэлэлцүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэх 15-16 хуулийн төсөл манай Байнгын хороон дээр бий. Өөрөөр хэлбэл, намрын чуулганд өргөн баригдаад батлагдаж амжаагүй хуулийн төслөөс гадна ихэнхи нь өмнөх парламентын үед санаачилсан төслүүд. Энэ бүгдээс шүүгээд үнэхээр шаардлагатай гэж үзсэн гол хуулиудаа хаврын чуулганаар хэлэлцүүлнэ. Тухайлбал, Цэргийн албан хаагчийн цалин тэтгэврийн тухай болон Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг оруулна. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль нийгэмд үнэхээр хэрэгтэй байгаа. Тиймээс даатгуулагчтай холбоотой зүйл заалтууд оруулж өгнө. Энэ ч утгаараа С.Одонтуяа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч, гадаадын орнуудаас туршлага судалж байна. Түүнчлэн Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхээ шийднэ. Энэ хуульд гэр бүлийн суурь зүйлүүд хөндөгдсөн. Мөн олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг урамшуулах тухай хуулийг батлуулах талаар ажиллана. Байнгын хорооны гишүүд халамжийг хавтгайруулсан хуулийн төсөл хэмээн шүүмжилсэн ч олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдээ гар таталгүйгээр улсаас жилд нэг удаа харж үзэх ёстой гэж үзээд чуулганаар хэлэлцүүлэхээр болсон. Мөн манай улсад цэцэрлэг, сургууль, дотуур байрны стандарт байдаггүй. Тиймээс энэ стандартыг тогтоосон тогтоолын төслийг БШУЯ-нд оруулж ирсэн. Үүнийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөлөө. Энэ мэтчилэн дурдаад байвал маш олон чухал хуулийн

0 Сэтгэгдэл
зочин.
хөөе хө овоодоо зөв дуугарч эхэлж байна.ингээд байвалч өөр шүү.одоо махн аас салчих тэгвэл юманд хүрнэ шүү
2013.04.02
2013.02.23
2013.02.23
2013.02.22
2013.02.22
2013.02.21