Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
“Coal Mongolia-2013” чуулга уулзалт эхэллээ
“Coal Mongolia-2013” нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын гурав дахь удаагийн чуулга уулзалт “SS Convention Center”-т эхэллээ. Чуулга уулзалтад Байгаль, орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, “Монголын уул уурхайн корпораци”-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл тэргүүтэй албан тушаалтнууд оролцох юм байна. Чуулганаар 24 илтгэгч нүүрсний салбарын талаар илтгэл тавих аж. Мөн дэлхийд нүүрсний салбарын судалгаа хийдэг “Вүүд Маккензи” компанийн Ази Номхон далайн судалгааны баг, нүүрсний өртөг судлаач Эдвард Куран Хятадын нүүрсний зах зээл монголд хэрхэн нөлөөлөх вэ асуудлаар илтгэл тавих юм байна. Тэрчлэн төмөр зам, дэд бүтцийн асуудлаар Төмөр замын инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Л.Пүрэвбаатар ОХУ, БНХАУ-ын төмөр замын сүлжээ болон Монголын газар нутгаар дамжин өнгөрөх нүүрсний тээвэрлэлт болон хамтран ажиллах боломжуудын талаар ярих бол Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв цаашид Засгийн газар эрчим хүчний салбарт баримтлах бодлогыг танилцуулах ажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан