Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Л.Энхбат: Хархоринд сум гэдэг статус үнэхээр багадаж байна
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг дарга Л.Энхбаттай ярилцлаа.
-Хархорин суманд 22 жилийн дараа АН олонхи болжээ. Шинэ баг, удирдлагад энэ сумын нүүр царайг өөрчлөх чин эрмэлзэл байгаа байх. Тэгэхээр сумын хэтийн төлвийг хэрхэн төсөөлж байна вэ?
-Орон нутгийн сонгуулиар Хархорин сумын иргэд маань Ардчилсан намд итгэл үзүүлж, үнэмлэхүй олон болгосон. Мэдээж энэ нь Хархорин суманд бүтээн байгуулалт, хөгжил авчраач гэсэн итгэл гэж хүлээж авч байгаа. Тиймээс бид иргэдийнхээ итгэл найдварыг хүлээгээд шинэ засаг захиргаа эмхлэн зохион байгуулагдаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө.
Төсвийн тухай хуульд өөрчлөлт орсон болохоор төсөв, мөнгөний эрх мэдэл нь шилжиж ирсэн. Энэ боломжийг ашиглаж иргэдтэй хамтарч Хархорин сумаа шинэчлэх боломж бүрдсэн. 2013 оны төсөвт л гэхэд орон нутгийн хөгжлийн санд 418.8 сая төгрөг хуваарилагдаж ирсэн. Энэ мөнгийг хэрхэн зарцуулах, ямар зүйлд зарцуулах ёстой вэ гэдгийг иргэдээрээ хэлэлцүүлсэн, ИТХ-аараа хэлэлцүүлээд Хархорин суманд нэн түрүүнд тулгамдаж байгаа асуудал юу байна вэ гэдгийг тодорхойлсон. Үүний үндсэн дээр бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.
-Иргэдийн зүгээс дээрх мөнгийг ямар зүйлд зарцуулах нь зөв гэсэн байр суурь илэрхийлэв. Иргэдээс гарсан саналыг ИТХ нь хэрхэн дэмжиж, тэр зүйлд нь хөрөнгө оруулалт хийж байгаа бол?
-Хүмүүсийн амьдрах орчин муу байна гэдгийг иргэд хэлж байна. Хүн ам олонтой суурин газарт хот тохижилт муу байна гэдэгтэй иргэд, ИТХ нь санал нэгдэж энэ асуудал нэлээд анхаарал тавих юм. Нэгдүгээрт, гэр хорооллын зам, гэрэлтүүлгийг шийдвэрлэх хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт, зам зорчих хэсгийг сайжруулах хэрэгтэй, гуравдугаарт, хогны асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэх хэрэгтэй юм байна гэсний үндсэн дээр ажлууд хийгдээд явж байна. Хог тээвэрлэдэг нэг машинтай байсан бол нэмж нэг машин аваад хотын хогийг төлөвлөгөөт байдлаар тээвэрлэдэг болохоор зорьж явна.
Мөн иргэдээс гарсан нэг санал нь Хархорин суманд хүн амын төвлөрөл ихсэх хэрээх хүнсний лабораторитой болох нь зүйтэй юм гэж үзсэн. Хархорин суманд сүүний үйлвэр төслөөр байгуулагдана. Ингэхээр эрчимжсэн мал аж ахуй хөгжинө. Үүнийг дагаад малын зохиомол хээлтүүлэг хийдэг тоног төхөөрөмж хэрэгтэй байна гэдгийг малчдын зүгээс гаргаж байгаа юм. Дээрээс нь залуучууд, ахмадуудад зориулсан спортын талбай шаардлагатай юм байна гэж үзээд гэр хороолол дундаа байгуулахаар төлөвлөөд явж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хархоринд спортын ордон байгуулахаар тусгасан байсан ч хэрэгжиж эхлээгүй. Үүнийгээ хөөцөлдөнө.
Өнөөдөр бас нэг тулгамдаж байгаа асуудал нь гүнзгийрүүлсэн сургалттай сургууль маань стандартын бус байранд хичээллэж байна. Энэ сургуулийн барилгыг барих ажлыг хөөцөлдөхөөр төлөвлөөд явж байна.
-Сумын төвөөр явж байхад орон сууцны барилгын суурь нэлээд тавигдсан байна?
-Хэсэгчилсэн төлөвлөгөөгөөр орон сууцны хороолол байгуулах юм. Үүний дагуу хэсэг газраа гүйцэтгэх байгууллагууддаа өгчихсөн байгаа. Энэ жилээс ажил нь эхэлнэ. Ямар ч байсан орон сууцны эхний ээлжийн барилга нь ирэх намар ашиглалтад оруулахаар зорьж байна. Орон сууцтай болно гэдэг маань Хархорин хотын маань нүүр царай, хүмүүсийн амьжиргаа ч дээшилнэ шүү дээ.
-Хархорин сум маань аялал жуулчлалын том бүс нутгийн нэг шүү дээ. Тэгэхээр аялал жуулчлал түшиглэсэн иргэдийн ажлын байр, амьжиргааны баталгаа хэр байдаг бол. Ер нь, иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр нь юу байдаг бол?
-Аялал жуучлал улирлын чанартай байдаг. Ер нь, Хархоринд улирлын чанартай ажлын байр бишгүй бий. Манай суманд Төрийн өмчит зам засварын компани байдаг. Мөн л улирлын чанартай ажилтан авч ажиллуулдаг. Хархорин хувьцаат компани 500-аад га газар чацаргана тарьдаг юм. Энэ жилээс тариалах талбайгаа нэмэгдүүлж 3000 болно гэж байна билээ. Энэ компани мөн л улирлын чанартай ажилтан авч ажиллуулдаг юм.
Бид ҮХААЯ-ны төслөөр Сүүний үйлдвэр байгуулахаар бэлтгэж ажил хангагдаж байна. Үйлдвэр байгуулагдаж ашиглалтад орвол малчид, төдийгүй нэлээн олон хүн ажлын байртай болох боломж бий. Газар тариалан ч улирлын чанартай ажиллаж байна. Гэхдээ манай суманд хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс цөөнгүй байгаа. Тухайлбал, мужааны цех маш олон. Уянга, Бат-Өлзий, Хужирт, Бүрд зэрэг сумаас ирж гэрийн тавилга, монгол гэрийн мод зэргийг авдаг. Үүнийгээ бид дэмжих нь зүйтэй юм байна гэж бодож байгаа юм. Сум хөгжүүлэх сангаас 2011 онд 265 сая төгрөг олгосон бол 2012 мөн тооны мөнгө төгрөгийг жижиг дунд үйлдвэр хөгжлүүлэх зорилгоор өгч байна.
-Төвсийн эрх мэдэл орон нутагт шилжсэн гэж байгаа. Тэгэхээр суманд хэчнээн төгрөг төсөлөвлөгдөж байна вэ. Үүнийг зарцуулах эрх нь та нарт ирсэн гэж ойлгож болох уу?
-Хуучин бол иргэдийн амьдрах орчинд зориулж ямар нэгэн мөнгө, төсөвгүй байлаа. Харин энэ жилээс иргэдийн амьдрах орчин, бүтээн байгуулалтад зориулж төсвөөс мөнгө хуваарилж байгаа юм. Энэ жил 418 сая төгрөг хуваарилсан. Энэ мөнгийг юунд зарцуулах вэ гэдгийг л бид иргэдээсээ асууж байгаа юм.
-Таны ярианаас Хархорин сумын нүүр царай нэлээд өөрчлөгдөх нь гэж ойлгож байна. Тэгвэл хэтнээ энэ суманд тулгамдаж байгаа асуудал юу байгаа бол?
-Хархорины иргэд ажлын байргүй гэдэг шалтгаанаар Улаанбаатар руу маш ихээр шилжиж байна. Иргэний харьяалал нь энд бүртгэлтэй хэрнээ, Улаанбаатар, Өмнөговь аймар руу олноороо явж байна. Бүтээн байгуулалт руу явж, гар бие оролцолгүй л яахав. Гэхдээ бид хүмүүсээ тогтвор суурьшилтай ажлуулахын тулд өнөөдөр гэлтгүй хэтдээ ажлын байрыг тогтмол нэмэгдүүлж, баталгаатай ажлын байр бий болгох шаардлага л тулгарч байгаа юм. Статусын хувьд сум гэдэг статус үнэхээр багадаж байна. Хүн ам олонтой, аялал жуулчлалын ийм том бүс нутагт хотын статустай болвол хөрөнгө оруулалт нь ч нэмэгдэнэ, гадны харилцаа нь сайжирна. Зам харилцаа, дэд бүтцийн хувьд, байршлын хувь ч тэр Хархорин хот болох бүрэн боломжтой юм шүү дээ.
-Хархорин руу урдаас орж ирдэг хатуу хучилттай замыг хуулчихсан байна. Үүнийг шинээр тавих юм уу?
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр тавих юм. Ажил нь энэ хавраас хийгдэж эхэлнэ. Хурдны зам компани тендэрт нь ялсан юм билээ. Нийтдээ 70 км замыг шинэчлэх юм.
-Тэгэхээр энэ дөрвөн жилд бүтээн байгуулалт чамгүй өрнөх нь. Шинэчлэлийн Засгийн газрын дэвшүүлж байгаа уриа нь төрийн үйл ажиллагаа тунгалаг, ил тод байх ёстой гэж байгаа. Тэгвэл та нар, сумын удирдлагууд сумынхаа иргэдэд хэр нээлттэй ажиллаж байна вэ?
-Наадах чинь хамгийн чухал асуудал. Бид төрийн үйлчилгээг ямар нэгэн чирэгдэлгүй байлгах үүднээс угтах үйлчилгээг нэвтрүүлж эхлээд байгаа. Орон нутагт иргэд маань сумынхаа удирдлагуудад аливаа асуудлаа өргөдлөөр өгдөг юм байна. Гэтэл хуучин цагт таньдаг нэгнийхээ асуудлыг шийддэг, таньдаггүй нэгний хүсэлтийг ширээнийхээ шүүгээ рүү хийгээд мартчихдаг байжээ. Харин бид иргэдийнхээ санаа бодлыг сонсдог, иргэдийн өргөдлийн хариуг нь өгдөг байх зарчмыг баримталж байна. Энэ бол бидний хамгийн түрүүнд хийх ажил. Төрийн үйл ажиллагаа ил тод байвал иргэдийн оролцоо нэмэгдэнэ. Хархоринд анх удаа Иргэний нээлттэй танхим байгуулсан. Иргэдийнхээ үгийг сонсдог утас нээсэн. Болохгүй бүтэхгүй байгаа бүх зүйлийг энэ утсаараа дамжуулаад авна, авсан асуудлуудыг долоо хоног бүр нь хэлэлцэн шийдвэрлэнэ. Иргэдээ сонсдог ийм засаг байгуулсан.
-Энэ жил цас зуд их байна. Тэр тусмаа Хархорин сум аль эрт зуданд нэрвэгдлээ гэх мэдээлэл хэвлэлээр гарч байсан. Өвлийг хэр хохирол багатай давж байна вэ?
-Цас зуд их байна. Улсын онцгой комиссоос газар дээр нь ирж танилцаж, мөнгө төгрөг шийдсэн. Үүний хүчинд малчиддаа зам харгуй гаргаж өгсөн. Цас ихтэй ч цаг агаарын хувьд дулаан байсан болохоор малын хорогдол харьцангуй гайгүй байлаа. Малчид ч өвөлд бэлтгэж өвс, тэжээл нөөцлөх ажилд зүтгэл гаргасан. Цагаан сар хүртэл малын тарга тэвээрэг сайн байсан. Харин цагаан сараас хойш хэд хоног хүйтрээд мал муудах хандлагатай байна. Бид зам харгуй гараагүй айл өрхүүд рүү одоо хүртэл зам гаргаж байгаа. Улсын нөөцийн фонд нь манай суманд байдаг учраас малчиддаа хямдралтай үнээр өвс өгч байгаа. Одоо нэг сарын хугацаа л бидэнд үлдээд байна. Цас ханзарвал цасан доор өвс бий. Эрт цас орсон болохоор өвс нь хэвээрээ байгаа. Хаваржилт гайгүй байна байх гэж найдаж л байна.
-Өвс тэжээлийн хүрэлцээ хэр байгаа вэ. Захиргааны үүдээр малдаа өвс, тэжээл авах гэсэн хүн олон байна?
-Улсын онцгой комиссоор өнжмөл өвсийг хямд үнээр олгож байгаа. Нэг боодол өвсийг 2650 төгрөгөөр зарж байна.
Uyanginhan yag harhorinoos gerin mod avch haragdaach . Bult bult userdeg gar uu daa
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг дарга Л.Энхбаттай ярилцлаа.-Хархорин суманд 22 жилийн дараа АН олонхи болжээ. Шинэ баг, удирдлагад энэ сумын нүүр царайг өөрчлөх чин эрмэлзэл байгаа байх. Тэгэхээр сумын хэтийн төлвийг хэрхэн төсөөлж байна вэ?

0 Сэтгэгдэл
2014.01.25