Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Э.Энхдэлгэр: Манайд гар хөрөөнөөс өгсүүлээд уул уурхайн аварга техник бий

“Coal Mongolia 2013” чуулганы үеэр “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-ийн Түрээс ба ашигласан тоног төхөөрөмж хариуцсан гүйцэтгэх захирал Э.Энхдэлгэртэй уулзлаа.  



-Танай компанийг хүмүүс уул уурхайн аварга техник нийлүүлдэг гэж ойлгодог. Өөр тоног төхөөрөмж  нийлүүлдэг үү?
-Харин тийм. “Вагнер Ази тоног төхөөрөмж” компани гэхээр хүмүүс уул уурхайн том оврын техник нийлүүлдэг гэсэн ойлголттой байдаг. Гэтэл манай компани гар хөрөө, цемент тэгшлэгч гар машин, явган хүний зам тавихад ашиглах гар индүү гээд олон төрлийн ажлын багаж, тоног төхөөрөмж нийлүүлдэг л дээ. Өөрөөр хэлбэл, гар хөрөөнөөс  өгсүүлээд уул уурхайн аварга техник хүртэл бий. Ер нь, уул уурхай, барилгын тоног төхөөрөмж нийлүүлдэг  юм.

-Уул уурхайн тоног төхөөрөмжийн ямар үйлчилгээ үзүүлж байгаа юм бол?
-Сүүлийн үед уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчны өөрчлөлт, хүлээлтээс болж зогсонги байдалд ороод байна л даа. Гэхдээ үйлчлүүлэгчиддээ худалдах, лизингээр өгөх, түрээслэх гэх мэт бүхий л боломжит хувилбарыг санал болгодог. Үйлчлүүлэгч өөрөө л алийг сонгоно, бид түүнийг нь биелүүлдэг. Манай үйлчлүүлэгчид хоёр янз. Тухайлбал, уул уурхайн салбарын буюу урт хугацаанд олон техник  түрээсэлдэг багцын үйлчилгээ бий. Үүнийг сонгосон үйлчлүүлэгчиддээ гэрээний хөнгөлөлттэй нөхцөл үзүүлдэг. Мөн богино хугацаанд тоног төхөөрөмж авч ашигладаг үйлчлүүлэгч байдаг. Тэдэнд бол аль болох түргэн шуурхай үйлчилдэг.

-Уул уурхайн компаниуд хэдий хугацаанд техник хэрэгсэл түрээсэлж байна вэ?
-Уул уурхайн тоног төхөөрөмжийг  багцаар нь 1-2 жилийн  хугацаагаар түрээсэлдэг юм.  

-Та дээр хэлсэн. Уул уурхайн салбар хүлээлтийн байдалд байна гэж. Танай компанийн хувьд ямар байна вэ?
-2011 онд “CAT” компани маань уул уурхайн эксковатор болон тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг “Висайрс” гэдэг томоохон компанийг худалдаж авсан. Тэгээд манай компани өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нээс “Висайрс”-ийн албан ёсны борлуулагч болсон юм. Ингэснээр ил, далд уурхайд ашиглах том, жижиг овор хэмжээтэй бүхий л төрлийн тоног төхөөрөмж  нийлүүлж байна. Энэ бол манай ажлын бас нэг амжилт юм.

-Барилгын ямар ямар тоног төхөөрөмж нийлүүлж байна?
-Барилгын салбарт шаардлагатай ямар л тоног төхөөрөмж байна, түүнийг л нийлүүлж байгаа. Жишээлбэл, бага оврын эксковатор, ус зайлуулах насос, өрөмдлөг хийх төхөөрөмж, гагнуурын аппарат, геноратор, өргөх техник бий. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан