Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Н.Энхбаяр Ерөнхий шүүгчид гомдол хүргүүлэв
МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригтод хандан гомдол гаргажээ. Тэрээр гомдолдоо “Миний бие хараат хууль, шүүхийнхний гаргасан илэрхий буруу шийдвэрийн “ач буян”-аар ялтан хэмээх “эрхэм” нэрийг зүүн хэлмэгдэж байна” гэдгээ онцлоод хавтаст хэргийг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүссэн байв.
Тус шүүх хяналтын шатны шүүх хуралдаанаараа Н.Энхбаяр, До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарт холбогдох хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан юм. Тодруулбал, Н.Энхбаяр, Ж.Мягмаржаргал нарт холбогдох “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх нэрээр 3.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэг нь нотлогдохгүй байна гэж үзээд хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр тэдэнд оноосон ялын хэмжээ ч буурч, анхан шатны шүүхээс Н.Энхбаярт оноосон дөрвөн жил хорих ялыг хоёр жил зургаан сар, Ж.Мягмаржаргалд оноосон гурван жил зургаан сарын хорих ялыг нэг жил болгон өөрчилсөн билээ. Харин До.Чулуунбаатарт оноосон хоёр жил нэг сарын ял, Д.Дуламсүрэнг өршөөн хэлтрүүлснийг хэвээр үлдээсэн юм.
Н.Энхбаярын өмгөөлөгч нар эл шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, мөн л Ерөнхий шүүгчид гомдол бичсэн. Тэдний гомдлыг хүлээн авсан ч, нийт шүүгчдийн хуралдаанаар хэргийг хэлэлцэхгүй байгаа учир Н.Энхбаяр өөрөө Ерөнхий шүүгчид гомдол хаяглан хүргэсэн гэнэ.
Энэ он гарснаас хойш нийт шүүгчдийн хуралдаан нэг ч удаа болоогүй. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны хуралдааны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүгдэгч Ерөнхий шүүгчид гомдол бичиж, нийт шүүгчдийн хуралдаанаар хэргээ дахин хянан шийдвэрлүүлэх эрхтэй. Ингэхдээ ихэвчлэн ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял сонссон хүний хэргийг хянан шийдвэрлэдэг. Тиймээс Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн бололтой.
МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригтод хандан гомдол гаргажээ. Тэрээр гомдолдоо “Миний бие хараат хууль, шүүхийнхний гаргасан илэрхий буруу шийдвэрийн “ач буян”-аар ялтан хэмээх “эрхэм” нэрийг зүүн хэлмэгдэж байна” гэдгээ онцлоод хавтаст хэргийг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүссэн байв. Тус шүүх хяналтын шатны шүүх хуралдаанаараа Н.Энхбаяр, До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарт холбогдох хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан юм. Тодруулбал, Н.Энхбаяр, Ж.Мягмаржаргал нарт холбогдох “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх нэрээр 3.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэг нь нотлогдохгүй байна гэж үзээд хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр тэдэнд оноосон ялын хэмжээ ч буурч, анхан шатны шүүхээс Н.Энхбаярт оноосон дөрвөн жил хорих ялыг хоёр жил зургаан сар, Ж.Мягмаржаргалд оноосон гурван жил зургаан сарын хорих ялыг нэг жил болгон өөрчилсөн билээ. Харин До.Чулуунбаатарт оноосон хоёр жил нэг сарын ял, Д.Дуламсүрэнг өршөөн хэлтрүүлснийг хэвээр үлдээсэн юм.
Н.Энхбаярын өмгөөлөгч нар эл шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, мөн л Ерөнхий шүүгчид гомдол бичсэн. Тэдний гомдлыг хүлээн авсан ч, нийт шүүгчдийн хуралдаанаар хэргийг хэлэлцэхгүй байгаа учир Н.Энхбаяр өөрөө Ерөнхий шүүгчид гомдол хаяглан хүргэсэн гэнэ.
Энэ он гарснаас хойш нийт шүүгчдийн хуралдаан нэг ч удаа болоогүй. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны хуралдааны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүгдэгч Ерөнхий шүүгчид гомдол бичиж, нийт шүүгчдийн хуралдаанаар хэргээ дахин хянан шийдвэрлүүлэх эрхтэй. Ингэхдээ ихэвчлэн ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял сонссон хүний хэргийг хянан шийдвэрлэдэг. Тиймээс Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн бололтой.
Б.Алтанцэцэг
0 Сэтгэгдэл
























