Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Ашигт малтмалын хуулийг даруйхан батлахыг хүсэв
Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг эрдэмтэн мэргэд, байгаль орчны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагынхаар хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон юм. Эл хуулийг нэн яаралтай батлах хэрэгтэй гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, монголын газар шороо аврал эрж байгаа гэдгийг хэлж байсан юм.
Тухайлбал, эрдэмтэн Х.Хурц, “Энэ хуулийг батлах цаг болсон. Гэхдээ зарим нэг алдаа байгааг зүгээр хараад өнгөрч болохгүй нь. Манайхан тусгай зөвшөөрлийг буруу өгч байна. Тусгай зөвшөөрлийг га-гаар хэмжиж өгч байгаа нь газар тухайн газарт үйлвэр үйлчилгээ явуулах бус газар өмчлүүлж байгаа мэтээр олгож байгаа нь буруу. Энэ даамжирч Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэдэхээр болсон. Тиймээс тусгай зөвшөөрөл өгдөг хэлбэрийг өөрчилж ажил хэрэг явуулах зөвшөөрөл олгодог байх хэрэгтэй” гэсэн тайлбар хэлж байлаа.
Энэ нь ортой гэдгийг зарим хүн хэлж байв. Тухайлбал, дотоодын дүрвэгсэд зөвхөн уул уурхайгаас үүдэж бий болсон гэлээ. Тодруулбал, Увс, Завхан, Хөвсгөлийн малчид малынхаа бэлчээрийг тусгай зөвшөөрөл нэрээр алдсанаас болж Сэлэнгэ, Булган зэрэг аймгийг чиглэн дүрвэж эхэлжээ. Нэг талаар зах зээлийн үеийн их нүүдэл ч гэж хэл болохоор болсон гэв.
Ашигт малтмалын хайх, ашиглах тусгай зөвшөөрлийн хэмжээг аваад үзвэл Баянхонгор, Өмнөговь, Говь-Алтай зэрэг говийн бүсэд тэр чигтээ хамрагдаж байгаа бол хангайн бүсэд гэвэл Хөвсгөл, Увс, Завхан зэрэг аймагт маш том талбайг хамарч өгчээ.
Гэхдээ энэ байдал сүүлийн үед арилах хандлага байгааг Монголын уул уурхайн асициоцын тэргүүн М.Болд хэлж байлаа. Түүний хэлснээр 2005 оны 12 дугаар сард нийт газар нутгийн 40 хувьд нь ашигт малтмалын лиценз олгосон байж. Харин үүнээс хойш Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын лиценз авсан газар есөн жилийн дотор хайгуул хийгээгүй бол лицензийг хүчингүй болгоно гэсэн заалтын дагуу зарим лиценз хүчингүй болжээ. Энэ мэтээр багасаж явсаар өнөөдөр нийт нутгийн 10 хүрэхгүй хувьд л тусгай зөвшөөрөл буюу лиценз байгаа гэнэ.
Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг эрдэмтэн мэргэд, байгаль орчны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагынхаар хэлэлцүүллээ.Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон юм. Эл хуулийг нэн яаралтай батлах хэрэгтэй гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, монголын газар шороо аврал эрж байгаа гэдгийг хэлж байсан юм.

0 Сэтгэгдэл