Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
МАК компанийн эзэмшдэг лицензийг хурааж авчээ
Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутаг Тэгшийн ам гэдэг газар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан “Монголын Алт” компаниас Баянхонгор аймгийн ИТХ-ын хоёрын дунд үүссэн маргааныг шүүх хурал энэ сарын 22-нд болж анхан шатны шүүх хуралд тусгай зөвшөөрлийг хураах шийдвэр гаргажээ. Тус аймгийн ИТХ-ын өнгөрсөн оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор Шар усан гол, Байдраг, Түйн голыг Усны тухай хуулийн Гол мөрний ай сав, найман усны сан бүхий газар ашигт малтмал хайх ашиглахыг хориглоно гэсэн заалтын дагуу тус газрыг аймгийн тусгай хэрэгцээнд авчээ. Тусгай хэрэгцээнд авсан газрын бүсэд Жаргалант сумын нутаг Тэгшийн аманд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй МАК компанийн 1130 га талбай бүхий газар хамрагддаг аж.
Үүнийг “МАК” компани эсэргүүцэн хуульд заасан үндэслэлээр бус аймгийн тусгай хэрэгцээнд авсан байна гэж тогтоолыг хүчингүй болгохоор шүүхэд гомдол гаргажээ.
МАК компанийн тусгай зөвшөөрөл эзэмшдэг газар нь Байдраг болон Мандалын голын эх бүрэлддэг голын ай сав газар бөгөөд Байдраг гол нь Бөөнцагаан нуурт цутгадаг, Мандалын гол нь Байдраг голд цутгадаг юм байна. Тиймээс тухайн орон нутгийн иргэд болон аймгийн ИТХ эсэргүүцэн гол усаа хамгаалах, цэвэр усны нөөцөө хадгалах зорилгоор тус газрыг Аймгийн тусгай хэрэгцээнд авчээ. МАК нь 2002 оноос эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан бөгөөд 2010 оноос ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байжээ.

0 Сэтгэгдэл