Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн монгол морьд эх орондоо ирлээ Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна “Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана “Чөлөөлье” санаачилгын хүрээнд 9 чиглэлийн 84 төрлийн галын аюулгүй байдлын дүгнэлтийг чөлөөллөө Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Япон Улсын Хууль зүйн яамны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн цэргийн парадын бэлтгэлийг хангаж ажиллаж байна Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нар Хөх хотноо уулзлаа
МАХН-ын Бага чуулган хуралдаж байна
МАХН-ын Бага чуулганы наймдугаар хурал өнөөдөр боллоо. Бага чуулганаар хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох, МАН-тай нэгдэж оролцох эсэх, намын бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэх асуудлыг ярилцаж байгаа аж. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба бага чуулганыг нээж улс төрийн илтгэл тавьсан юм. Түүний илтгэлд МАН, МАХН хоёр нэгэнт адил угшилтай нам болохоор Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцоход боломжгүй гэх зүйл үгүй гэдгийг дурьджээ. Гэхдээ хоёр намын удирдлагын түвшинд ярилцаж тохиролцох зүйл олон байгааг дурьдсан. Хэдийгээр МАХН-ын удирдлагууд ийм байр суурь илэрхийлж байгаа ч гол нь намын гишүүд дэмжигдчдээсээ асууж, тэднийхээ саналын үндсэн дээр тулгуурлаж байж шийдвэр гаргах нь зүйн хэрэг гэдгийг тэрээр онцолж байв.
Мөн МАХН-ын үйл ажиллагааг бэхжүүлэх үүднээс аймаг, суманд тус намын мянгат, зуутын бүлгийг байгуулах ажлыг хийхээр зэхжээ. Ингэхдээ мянгат, зуутын бүлгийг ахалж ажиллах боловсон хүчнийг сонгон шалгаруулж авна гэдгээ хэлж байв.
Бага чуулганаар энэ мэт хэлэлцэх асуудал нэлээд байгаа юм. Харин намын их хурлыг энэ оны сүүлээр хийхээр товложээ.
0 Сэтгэгдэл
Д.Тэрбишдагва, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарыг огцрохыг шаардаж байна. Тэднийг эрх мэдлээ ашиглан бүх асуудлыг хайрцаглан мянгатуудын хурлуудыг хийж байгаа нь МАХН-д шударга ёсыг устгаж байна гэж гишүүд дэмжигчид бид үзэж байна. ман-гын гишүүдээр хөл баазаа зузаатгаад байна
Хамгийн их уншсан