Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Ерөнхий сайд иргэдийг цахим уулзалтад урилаа
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн баасан гараг бүрийн өглөө шинэлэг хийгээд бүтээлч санал санаачилга гаргасан иргэдийн төлөөллийг өглөөний цайнд урьж, тэдний санаа бодлыг сонсдог болсон.

Өнгөрсөн баасан гарагт “11 11 төв”-өөр дамжуулан Ерөнхий сайд Н.Алтанхуягт саналаа уламжилсан иргэдтэй уулзаж, тэдний дэвшүүлсэн хэрэгжүүлэх боломжтой тодорхой асуудлуудаар холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн юм.

Тэгвэл маргааш Ерөнхий сайд Н.Алтанхуяг иргэдийг цахим уулзалтад урьж байна. Ард иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг жижиг гэлтгүй шийдвэрлэх оновчтой гарц, шинэ санаа оноо хэлэх, даруй хэрэгжүүлэн үр дүнд хүрэх боломжтой арга зам эрэлхийлсэн саналуудаа ца¬хим уулзалтын үеэр Засгийн газрын тэргүүнд дуулгах боломжтой юм байна.

Иргэд маргааш өглөө буюу баасан гарагийн 08:20-10.00 цагт www.zasag.mn сайт руу орж тусгай цонхонд нэвтэрснээр мэйл, мессенжер, фэйсбүүк, твиттер зэрэгт цахим ертөнцийн аль ч сувгаар холбогдон Ерөнхий сайдтай санал бодлоо хуваалцах боломжтой аж.
0 Сэтгэгдэл
тусгай цонхоо хэзээ нээх юм бэ урьдчилан нээлгүй цагийг нь тулгаад бэлдчихсэн өөрийн хэдэн хүндээ хариу өгөөд гурилдах гээд байгаа юм биш үү
Хамгийн их уншсан