Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Оюу толгой ХХК-тай Засгийн газар хэл амаа олоогүй л байна
Оюу толгойн хувь нийлүүлэгч­дийн хурал хоёрдугаар сарын 6-нд болж хоёр тал тодорхой шийдэлд хүрч чадаагүй учир сар шинийн баярын дараа дахин хуралдахаар болсон билээ. Хурал уржигдар орой эхэлж шөнө дөл болтол үргэлжилсэн учир ямар шийдвэр гарсан талаар мэдээлэх боломжгүй байсан.
Харин уг асуудлаар манай талыг ахалж оролцсон Уул уурхайн сайд Д.Ганхуяг өчигдөр мэдээлэл өглөө. Тэрээр “Манай тал энэ хурлаар зайлшгүй шийдвэрлэх асуудлын нэгдүгээрт Монголын талд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компанийн сонирхлын зөрчил, хоёрдугаарт хөрөнгө оруулалтын гэрээний хууль тогтоомжид нийцэхгүй байгаа заалт, гуравдугаарт төслийн хөрөнгө оруулалтын зардлын хэтрэл болон ТЭЗҮ-ийн хэрэгжилт, дөрөвдүгээрт “Антре гоулд”-ын эзэмшилд  буй тусгай зөвшөөрөл, тавдугаарт Монгол Улсын хууль  тогтоомжийн хэрэгжилт, зургадугаарт менеж­ментийн үйлчилгээний төлбөр зэргийг хөндөн тавьсан” гэв. Мөн ТУЗ-д тодорхой хугацаатай үүрэг, чиглэл бүхий шийдвэрлэх 13 асуудал өгчээ. Үүнд Оюу толгой ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах, Гүйцэтгэх удирдлагын төвшинд Монголын талын оролцоог хангах, дотоодын аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх, төслийн санхүүжилт, Монголын банк санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх зэрэг багтсан аж. Түүнчлэн Засгийн газрын шийдвэрээр хуулийн болон санхүүгийн зөвлөхөөр баруунд их, дээд сургууль төгссөн Монгол Улсын иргэнийг авч ажиллуулах шийдвэр гарсан байна.  
Харин хөрөнгө оруулагч тал 250 сая ам.долларыг “нэхэхийн” зэрэгцээ Оюу толгой төслийн санхүүжилтийг эхний ээлжид батлуулах санал тавиад байсан юм. Энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Энэ мөнгийг тухайн үедээ зүгээр өгч байна гэж яриад байсан. Гэтэл хүүтэй зээл юм билээ. Уг мөнгийг улсын төсөв болон Монгол Улсын төлөх гадаад өрд тусгаагүй учраас 2014, 2015 оны төсөвт тусгаж төлнө” гэлээ. Хөрөнгө оруулагч тал дээрх мөнгийг цаг хугацаандаа өгөөгүйгээс дараагийн санхүүжилт хүндрэлтэй байна гэжээ.
Уг нь, ТЭЗҮ-д зааснаар энэ уурхай ашиглалтад орж үйлдвэр нь бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхэлсний дараахь орлогоор хөрөнгө оруулалтаа хийхээр тусгасан байна. Гэтэл хөрөнгө оруулагч тал үйлдвэрийг хүлээвэл хугацаа алдах учраас дараагийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байгаа аж. Үүний хариуд манайх хоёр тэрбум ам.доллар буюу хөрөнгө оруулалтын зардлаа 40 гаруй хувиар өсгөснөө тодорхой болгосноор дараагийн алхам хийнэ гэсэн байр суурьтай байгаа гэсэн.
Хоёр тал хувь нийлүүлэгчдийн хурлаар хөндөгдсөн  асуудал бүрээр яриа хэлэлцээг үргэлжлүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нэг бүрчлэн нарийвчлан тодруулах, нягтлахаар болж хуралдааныг түр завсарлуулаад байгаа аж.
С.Заяа
0 Сэтгэгдэл
Ажлын зарын төрөлжсөн сайт www.AjliinZar.mn
Хамгийн их уншсан