Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Монгол Улс 30 гаруй оронтой дипломат харилцаа тогтооно
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа. Тус байнгын хороо энэ хугацаанд 16 удаа хуралдаж, давхардсан тоогоор 36 хуулийн төсөл, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл 10, мэдээлэл, төлөвлөгөө тус бүр нэг, нийт 48 асуудал хэлэлцсэн байна. Хэлэлцсэн асуудлаар 21 санал, дүгнэлт, хоёр танилцуулга, 89 саналын томъёолол бэлтгэн байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлжээ. Мөн олон улсын гэрээ хэлэлцээр, дипломат харилцаа тогтоох тухай, гадаад улсад суух Элчин сайд нарыг томилох, эгүүлэн татах зэрэг зургаан асуудлыг байнгын хороо болон чуулганаар зөвшилцөн, Ерөнхийлөгч, Засгийн газарт хүргүүлсэн байна.
Тус байнгын хорооны дарга Ц.Цолмон намрын чуулганы хугацаанд баталсан, хүчингүйд тооцсон хуулиудаас Орлого хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьчилан сэргийлэх тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг онцлов.
Монгол Улсын Засгийн газар Арабын Нэгдсэн Эмират Улс, Нидерландын Вант улс, Люксенбургийн Вант улс, Кувейт улстай 10 гаруй жилийн өмнө давхар татвараас чөлөөлөх тухай гэрээ хэлэлцээр байгуулсан. Гэтэл сүүлийн жилүүдэд олон улсын зарим компани эдгээр улсад бүртгэлээ шилжүүлж, Монгол Улсад татвар төлөхгүй байх асуудал үүсэх болжээ. Тиймээс мэргэжилтнүүд энэ чиглэлээр судалгаа хийж, цаашид давхар татвараас чөлөөлөх хэлэлцээр хийх нь манай улсад ашиггүй гэсэн дүгнэлтэд хүрсэн учир дээрх хуулиа хүчингүйд тооцох шийдвэр гаргахад хүргэсэн байна.
Манай улсад уул уурхай эрчимтэй хөгжиж буйтай холбоотой сүүлийн үед тэсэрч дэлбэрэх бодисын хэрэглээ нэмэгдсэн. Хэдийгээр энэ нь аюултай, хор хөнөөлтэй бизнес боловч өнгөрсөн хугацаанд ямар ч зохицуулалтгүй явж ирсэн билээ. Өмнөх парламент үүнтэй холбоотой гурван ч төсөл хэлэлцүүлсэн боловч батлаагүй. Тиймээс энэ удаагийн парламент Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийг баталсан нь цагаа олсон явдал байсныг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон хэллээ.
Түүнчлэн манай улсын гадаад бодлогын болон үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал нь НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох, харилцаагаа өргөтгөх зорилттой. Энэ зорилтынхоо дагуу өнгөрсөн чуулганы хугацаанд Панам, Кени, Ямайка улстай дипломат харилцаа тогтоожээ. Манай улс одоогоор НҮБ-ын гишүүн 164 оронтой дипломат харилцаа тогтоосон. Цаашид үлдсэн 30 гаруй улстай дипломат харилцаа тогтоохоор гадаад харилцааны байгууллагууд ажиллаж байгаа аж.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа. Тус байнгын хороо энэ хугацаанд 16 удаа хуралдаж, давхардсан тоогоор 36 хуулийн төсөл, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл 10, мэдээлэл, төлөвлөгөө тус бүр нэг, нийт 48 асуудал хэлэлцсэн байна. Хэлэлцсэн асуудлаар 21 санал, дүгнэлт, хоёр танилцуулга, 89 саналын томъёолол бэлтгэн байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлжээ. Мөн олон улсын гэрээ хэлэлцээр, дипломат харилцаа тогтоох тухай, гадаад улсад суух Элчин сайд нарыг томилох, эгүүлэн татах зэрэг зургаан асуудлыг байнгын хороо болон чуулганаар зөвшилцөн, Ерөнхийлөгч, Засгийн газарт хүргүүлсэн байна. Тус байнгын хорооны дарга Ц.Цолмон намрын чуулганы хугацаанд баталсан, хүчингүйд тооцсон хуулиудаас Орлого хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьчилан сэргийлэх тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг онцлов.
Монгол Улсын Засгийн газар Арабын Нэгдсэн Эмират Улс, Нидерландын Вант улс, Люксенбургийн Вант улс, Кувейт улстай 10 гаруй жилийн өмнө давхар татвараас чөлөөлөх тухай гэрээ хэлэлцээр байгуулсан. Гэтэл сүүлийн жилүүдэд олон улсын зарим компани эдгээр улсад бүртгэлээ шилжүүлж, Монгол Улсад татвар төлөхгүй байх асуудал үүсэх болжээ. Тиймээс мэргэжилтнүүд энэ чиглэлээр судалгаа хийж, цаашид давхар татвараас чөлөөлөх хэлэлцээр хийх нь манай улсад ашиггүй гэсэн дүгнэлтэд хүрсэн учир дээрх хуулиа хүчингүйд тооцох шийдвэр гаргахад хүргэсэн байна.
Манай улсад уул уурхай эрчимтэй хөгжиж буйтай холбоотой сүүлийн үед тэсэрч дэлбэрэх бодисын хэрэглээ нэмэгдсэн. Хэдийгээр энэ нь аюултай, хор хөнөөлтэй бизнес боловч өнгөрсөн хугацаанд ямар ч зохицуулалтгүй явж ирсэн билээ. Өмнөх парламент үүнтэй холбоотой гурван ч төсөл хэлэлцүүлсэн боловч батлаагүй. Тиймээс энэ удаагийн парламент Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийг баталсан нь цагаа олсон явдал байсныг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон хэллээ.
Түүнчлэн манай улсын гадаад бодлогын болон үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал нь НҮБ-ын гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох, харилцаагаа өргөтгөх зорилттой. Энэ зорилтынхоо дагуу өнгөрсөн чуулганы хугацаанд Панам, Кени, Ямайка улстай дипломат харилцаа тогтоожээ. Манай улс одоогоор НҮБ-ын гишүүн 164 оронтой дипломат харилцаа тогтоосон. Цаашид үлдсэн 30 гаруй улстай дипломат харилцаа тогтоохоор гадаад харилцааны байгууллагууд ажиллаж байгаа аж.
Б.Алтан
0 Сэтгэгдэл
























