Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Ёс зүйтэй улс төр
Төрийн албан хаагчдын орлогын мэдүүлэг гэж юу байдаг, хэн нь хэдэн төгрөгийн орлоготой байсан, тэр тухайгаа хуулийн дагуу цаг тухайд нь мэдүүлсэн эсэхийг уншигч та мэдэх үү? Сонирхон уншиж байсан уу? Манай улсад энэ мэдүүлгийг хугацаанд нь өгөөгүй, нуун дарагдуулсан нь илэрвэл эхлээд “Та төдий хэмжээний орлогоо дурдаагүй юм биш үү?” гэсэн санамж явуулаад, санамжийн хариу өгөхгүй эсвэл ташаа өгвөл дээд удирдлагад нь “Наад хүндээ халах сануулга өг. Арга хэмжээ авмаар болжээ” гэсэн санал явуулахаас цааш хэтэрдэггүй аж. Ийм сануулга авсан удирдлага нь ажилтнаа халах уу, үгүй юу гэдэг бас л асуудал.
Гэтэл дэлхийн нийтийн хандлага тэс өөр. Орлогын мэдүүлгээ өгөхгүй байх нь бүү хэл хоцруулах, нуун дарагдуулсан байж болзошгүй гэх сэрдлэг төрсөн төдийд байдал эвгүйтнэ. Гол төлөв ийм хардлагад өртсөн улстөрч парламент, Засгийн газарт эзлэж байсан суудлаа өөрийн дураар орхисноор дуулиан намждаг. Наад захын жишээ нь лхагва гаригт Словенид боллоо. Энэ улсын парламент нь Ерөнхий сайд Янек Яншийг огцруулахыг олонхийн саналаар дэмжсэн байна.
Яагаад вэ гэхээр Янши нь 210 мянган еврог орлогын мэдүүлэгтээ оруулахаа мартаж. Сөрөг хүчин нь нуун дарагдуулсан гэж мэдэгдэж байгаа ч мань хүн манай зарим улстөрч шиг мартсан байж болох талтай. Гэсэн хэдий ч мартагналын үр дагавар нь ийм. Дуулиан дөнгөж дэгдэж эхэлмэгц Яншийг Ерөнхий сайдаар томилсон парламентын эвслээс ганц өдрийн дотор гурван нам гарч, мань эр ямар ч дэмжлэггүй үлдэн албан хүчээр огцорч байгаа нь энэ.
Гэхдээ улс төр гэдэг тун ч хатуу тоглоом болохоор өрсөлдөгчдийн зүгээс гүтгэсэн байж болзошгүй болохоор шалгадаг. Шалгалтын үр дүн ямар байхаас үл хамаараад парламент, олон нийтийн олонх нь орлогоо нуусан гэдэгт бүрэн итгэлтэй байвал их ноцтой байдал үүсдэг. Жишээлэхэд, Испанийн Ерөнхий сайд, Ард түмний намын тэргүүн Мариано Рахой нь орлогын мэдүүлэгтээ Засгийн газрын тэргүүний хувьд авсан гэхэд итгэмээргүй мөнгийг сар бүр намын нууц данснаас авдаг байсан гэсэн хардлагаас болоод бөөн үймээн дэгдээд байгаа. Эдийн засгийн гүн хямралд орсон улсаа аврахын тулд төрийн албан хаагчдын цалин, хөгшчүүлийн тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэлэг зэргийг огцом хассан Засгийн газар атлаа төрийн тэргүүн нь орлогоо нууна гэдэг байж боломгүй зүйл. Иймээс ч үүнийг эсэргүүцэн олон арван мянган испаничууд жагсаал хийсэн.
Аргагүй байдалд орсон Мариана Рахой нь өөрийн орлогын талаар зүгээр ч нэг биш дэлгэрэнгүй мэдүүлэг өгөх болж таарсан. Ингэж чадахгүй эсвэл мэдүүлэг нь үнэхээр дэлгэрэнгүй биш байвал албан тушаалаасаа огцрохоос өөр аргагүй болно. Энэ бол хэдий дуулиан шуугиантай ч гэлээ улс төрийн соёл. Манай хойд хөршид парламент ба Засгийн газрын гишүүдийн харь улсын банкинд данстай байх, үл хөдлөх хөрөнгөтэй байхыг хориглосон хууль баталсан. Үүний дараа сөрөг хүчин нь эрх барьж байгаа намын олон гишүүнийг АНУ-д тансаг харштай, газартай гэдгийг баримтжуулсан мэдээ гаргаснаас болж олон хүн “сайн дураараа” гишүүнээ больсон.
Цаашид ч олон хүн парламентын гишүүний давуу, эрх нэр нөлөөгөө сайн дураараа орхихгүй бол наад зах нь тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж магадгүй болсон тухай яриа хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр алгасахгүй гарч байна. Энэ бол манай хойд хөршийн шинэ үеийн улс төрийн түүхэнд гарч байгаагүй соёл бас хариуцлага юм.
Манай урд хөрш ч удирдлага солигдсоны дараагаар албан тушаалтнуудад зөвхөн өөрийн төдийгүй, ойрын төрөл садныхаа орлогын мэдүүлгийг өгч байхаар болсон гэсэн. “Нью-Йорк таймс” сонин нь Ерөнхий сайд асан Вэн Зябаогийн ар гэр нь хоёр тэрбум гаруй ам. долларын хөрөнгөтэй гэж мэдэгдсэн нь дотоод болон гадаадын шахалтаар ийм хатуу арга хэмжээ авахад хүрсэн биз. Ардчилсан гэгддэг олон орноос ялгаатай нь гэвэл авлига авсан нь орлогоо санаатайгаар буруу мэдэгдсэн, өөрөөр хэлбэл авлига авсан нь тогтоогдсон албан тушаалтан Хятадад аз нь таарвал шоронд суугаад үгүй бол шууд цаазаар авхуулдаг. Зарим улс шиг “Сүртэй юм бэ, андуураа л биз. Огцорлоо” гээд бултчих боломжгүй.
Гэтэл улс төрийн ба улстөрчийн соёл нь гэдэг нь зөвхөн орлогын мэдүүлгээ цаг тухайд нь үнэн бодитоор өгсөн эсэхээс хамааралгүй байдаг гэдгийг олон улсын түүх харуулж байна. Японы Засгийн газрын нэг гишүүн нас залуу байхдаа Японы мафи буюу якузагийн боссын хүүгийн хуримд очсон төдий батлагдаагүй дуулианаас болж албан тушаалаасаа сайн дураар огцорч байсныг уншигч та санаж байгаа байх. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын суудалд нэр дэвшээд байсан эмэгтэйг ердөө л ганц хоёр мэдээлэл нуусан байж болзошгүй гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сэрдсэний төлөө нэрээ татаж авч байсан. Төрөөс олгосон тусгай машинаар давхиж явахдаа хурд хэтрүүлснээс болж шүүмжлэлд өртөөд суудлаасаа мултрангаа алдаад олон нийтээс уучлалт гуйсан тулдаа үлдсэн сайд байдаг. Мэдээж өөр улсад л даа. Огцроогүй ч гэлээ уучлалт гуйж буруугаа хүлээнэ гэдэг улстөрчдөд заавал байх ёстой соёл. Болгарт цахилгааны өндөр үнийг эсэргүүцсэн жагсагчдыг тараасан цагдаа нар хэт хатуу арга хэмжээ авсны дээр нэг хүн өөрийгөө шатаасныг Ерөнхий сайд Бойко Борисов өөрийн удирдсан Засгийн газрын буруу үйл ажиллагаатай холбоотой гэж үзээд огцорч байгаагаа албан ёсоор зарлаад хэдхэн хонож байна.
Германы Ерөнхийлөгч Хорст Келер нь нэгэн ярилцлагын үеэр шаардлагатай тохиолдолд өөрийн эрх ашгаа зэвсгийн хүчээр хамгаалахад бэлэн байх ёстой гэсэн утга бүхий үг хэлээд түүнээсээ болж хүчтэй шүүмжлэлд өртөн албан тушаалаасаа татгалзаж байсан. Израйлийн Гадаад хэргийн сайд, дэд Ерөнхийлөгч асан Авигдор Либерманыг өндөр албан тушаалд томилогдохоосоо өмнө хаа байсан Белоруссь улсад суух Элчин сайдтай, уулзаж өөрөө мэдэх боломжгүй байсан мэдээлэл авсны төлөө албан тушаалаасаа сайн дураар огцорч байсан. Мөн энэ улсын Аялал жуулчлалын сайд асан Стас Мисежниковын хамгаалагч нар нь түүнийг хатуу ундаа хэтрүүлэн хэрэглэх дуртай тухай ганц үг алдсанаас болоод сайн дураараа албан тушаалаа өгсөн. Энэ бүхэн тухайн орны улс төрийн ба улстөрчдийн соёлыг харуулж байгаа үйлдэл юм. Шүүх батлаагүй бол би буруугүй гээд гүрийгээд суух бус харин өөрийг нь хардах төдийд ч эх орон, сонгогчдын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа зохих ёсоор, өндөр төвшинд гүйцэтгэж чадахгүй гэж үзээд гол төлөв өөрсдөө огцордог. Ухамсраараа огцрохгүй бол парламент, сонгогчдын дургуйцлийн давалгаан дор хүчээр огцордог. Гэтэл манайд байдал тэс өөр.
Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлсэн сургаар л бүгд сөрөг дайралтад ороод, бүгдийг шүүхдэнэ, дарамт учруулна, ил далд олон явуулга, сүрдүүлэг явуулсаар байгаад өндөг шиг өөгүй хүн болоод гараад ирнэ. Азгүй нь нэг нь гаалийн ерөнхий газрын дарга асан, Ерөнхийлөгч асан мэт хамтрагчдадаа “муриулсан” хүмүүс байдаг. Даяарчлал гэж ярих болсон төдийгүй яриа нь үнэхээр бодитоор биелж байгаа энэ цагт дэлхий нийтийн улс төрийн ба улстөрчийн соёлыг нэвтрүүлж эхлэхгүй бол үр дагавар нь эгэл сонгогч бид нарт тун ч таагүй тусах талаар эрхбиш бодож баймаар.
Төрийн албан хаагчдын орлогын мэдүүлэг гэж юу байдаг, хэн нь хэдэн төгрөгийн орлоготой байсан, тэр тухайгаа хуулийн дагуу цаг тухайд нь мэдүүлсэн эсэхийг уншигч та мэдэх үү? Сонирхон уншиж байсан уу? Манай улсад энэ мэдүүлгийг хугацаанд нь өгөөгүй, нуун дарагдуулсан нь илэрвэл эхлээд “Та төдий хэмжээний орлогоо дурдаагүй юм биш үү?” гэсэн санамж явуулаад, санамжийн хариу өгөхгүй эсвэл ташаа өгвөл дээд удирдлагад нь “Наад хүндээ халах сануулга өг. Арга хэмжээ авмаар болжээ” гэсэн санал явуулахаас цааш хэтэрдэггүй аж. Ийм сануулга авсан удирдлага нь ажилтнаа халах уу, үгүй юу гэдэг бас л асуудал. Гэтэл дэлхийн нийтийн хандлага тэс өөр. Орлогын мэдүүлгээ өгөхгүй байх нь бүү хэл хоцруулах, нуун дарагдуулсан байж болзошгүй гэх сэрдлэг төрсөн төдийд байдал эвгүйтнэ. Гол төлөв ийм хардлагад өртсөн улстөрч парламент, Засгийн газарт эзлэж байсан суудлаа өөрийн дураар орхисноор дуулиан намждаг. Наад захын жишээ нь лхагва гаригт Словенид боллоо. Энэ улсын парламент нь Ерөнхий сайд Янек Яншийг огцруулахыг олонхийн саналаар дэмжсэн байна.
Яагаад вэ гэхээр Янши нь 210 мянган еврог орлогын мэдүүлэгтээ оруулахаа мартаж. Сөрөг хүчин нь нуун дарагдуулсан гэж мэдэгдэж байгаа ч мань хүн манай зарим улстөрч шиг мартсан байж болох талтай. Гэсэн хэдий ч мартагналын үр дагавар нь ийм. Дуулиан дөнгөж дэгдэж эхэлмэгц Яншийг Ерөнхий сайдаар томилсон парламентын эвслээс ганц өдрийн дотор гурван нам гарч, мань эр ямар ч дэмжлэггүй үлдэн албан хүчээр огцорч байгаа нь энэ.
Гэхдээ улс төр гэдэг тун ч хатуу тоглоом болохоор өрсөлдөгчдийн зүгээс гүтгэсэн байж болзошгүй болохоор шалгадаг. Шалгалтын үр дүн ямар байхаас үл хамаараад парламент, олон нийтийн олонх нь орлогоо нуусан гэдэгт бүрэн итгэлтэй байвал их ноцтой байдал үүсдэг. Жишээлэхэд, Испанийн Ерөнхий сайд, Ард түмний намын тэргүүн Мариано Рахой нь орлогын мэдүүлэгтээ Засгийн газрын тэргүүний хувьд авсан гэхэд итгэмээргүй мөнгийг сар бүр намын нууц данснаас авдаг байсан гэсэн хардлагаас болоод бөөн үймээн дэгдээд байгаа. Эдийн засгийн гүн хямралд орсон улсаа аврахын тулд төрийн албан хаагчдын цалин, хөгшчүүлийн тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэлэг зэргийг огцом хассан Засгийн газар атлаа төрийн тэргүүн нь орлогоо нууна гэдэг байж боломгүй зүйл. Иймээс ч үүнийг эсэргүүцэн олон арван мянган испаничууд жагсаал хийсэн.
Аргагүй байдалд орсон Мариана Рахой нь өөрийн орлогын талаар зүгээр ч нэг биш дэлгэрэнгүй мэдүүлэг өгөх болж таарсан. Ингэж чадахгүй эсвэл мэдүүлэг нь үнэхээр дэлгэрэнгүй биш байвал албан тушаалаасаа огцрохоос өөр аргагүй болно. Энэ бол хэдий дуулиан шуугиантай ч гэлээ улс төрийн соёл. Манай хойд хөршид парламент ба Засгийн газрын гишүүдийн харь улсын банкинд данстай байх, үл хөдлөх хөрөнгөтэй байхыг хориглосон хууль баталсан. Үүний дараа сөрөг хүчин нь эрх барьж байгаа намын олон гишүүнийг АНУ-д тансаг харштай, газартай гэдгийг баримтжуулсан мэдээ гаргаснаас болж олон хүн “сайн дураараа” гишүүнээ больсон.
Цаашид ч олон хүн парламентын гишүүний давуу, эрх нэр нөлөөгөө сайн дураараа орхихгүй бол наад зах нь тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж магадгүй болсон тухай яриа хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр алгасахгүй гарч байна. Энэ бол манай хойд хөршийн шинэ үеийн улс төрийн түүхэнд гарч байгаагүй соёл бас хариуцлага юм.
Манай урд хөрш ч удирдлага солигдсоны дараагаар албан тушаалтнуудад зөвхөн өөрийн төдийгүй, ойрын төрөл садныхаа орлогын мэдүүлгийг өгч байхаар болсон гэсэн. “Нью-Йорк таймс” сонин нь Ерөнхий сайд асан Вэн Зябаогийн ар гэр нь хоёр тэрбум гаруй ам. долларын хөрөнгөтэй гэж мэдэгдсэн нь дотоод болон гадаадын шахалтаар ийм хатуу арга хэмжээ авахад хүрсэн биз. Ардчилсан гэгддэг олон орноос ялгаатай нь гэвэл авлига авсан нь орлогоо санаатайгаар буруу мэдэгдсэн, өөрөөр хэлбэл авлига авсан нь тогтоогдсон албан тушаалтан Хятадад аз нь таарвал шоронд суугаад үгүй бол шууд цаазаар авхуулдаг. Зарим улс шиг “Сүртэй юм бэ, андуураа л биз. Огцорлоо” гээд бултчих боломжгүй.
Гэтэл улс төрийн ба улстөрчийн соёл нь гэдэг нь зөвхөн орлогын мэдүүлгээ цаг тухайд нь үнэн бодитоор өгсөн эсэхээс хамааралгүй байдаг гэдгийг олон улсын түүх харуулж байна. Японы Засгийн газрын нэг гишүүн нас залуу байхдаа Японы мафи буюу якузагийн боссын хүүгийн хуримд очсон төдий батлагдаагүй дуулианаас болж албан тушаалаасаа сайн дураар огцорч байсныг уншигч та санаж байгаа байх. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын суудалд нэр дэвшээд байсан эмэгтэйг ердөө л ганц хоёр мэдээлэл нуусан байж болзошгүй гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сэрдсэний төлөө нэрээ татаж авч байсан. Төрөөс олгосон тусгай машинаар давхиж явахдаа хурд хэтрүүлснээс болж шүүмжлэлд өртөөд суудлаасаа мултрангаа алдаад олон нийтээс уучлалт гуйсан тулдаа үлдсэн сайд байдаг. Мэдээж өөр улсад л даа. Огцроогүй ч гэлээ уучлалт гуйж буруугаа хүлээнэ гэдэг улстөрчдөд заавал байх ёстой соёл. Болгарт цахилгааны өндөр үнийг эсэргүүцсэн жагсагчдыг тараасан цагдаа нар хэт хатуу арга хэмжээ авсны дээр нэг хүн өөрийгөө шатаасныг Ерөнхий сайд Бойко Борисов өөрийн удирдсан Засгийн газрын буруу үйл ажиллагаатай холбоотой гэж үзээд огцорч байгаагаа албан ёсоор зарлаад хэдхэн хонож байна.
Германы Ерөнхийлөгч Хорст Келер нь нэгэн ярилцлагын үеэр шаардлагатай тохиолдолд өөрийн эрх ашгаа зэвсгийн хүчээр хамгаалахад бэлэн байх ёстой гэсэн утга бүхий үг хэлээд түүнээсээ болж хүчтэй шүүмжлэлд өртөн албан тушаалаасаа татгалзаж байсан. Израйлийн Гадаад хэргийн сайд, дэд Ерөнхийлөгч асан Авигдор Либерманыг өндөр албан тушаалд томилогдохоосоо өмнө хаа байсан Белоруссь улсад суух Элчин сайдтай, уулзаж өөрөө мэдэх боломжгүй байсан мэдээлэл авсны төлөө албан тушаалаасаа сайн дураар огцорч байсан. Мөн энэ улсын Аялал жуулчлалын сайд асан Стас Мисежниковын хамгаалагч нар нь түүнийг хатуу ундаа хэтрүүлэн хэрэглэх дуртай тухай ганц үг алдсанаас болоод сайн дураараа албан тушаалаа өгсөн. Энэ бүхэн тухайн орны улс төрийн ба улстөрчдийн соёлыг харуулж байгаа үйлдэл юм. Шүүх батлаагүй бол би буруугүй гээд гүрийгээд суух бус харин өөрийг нь хардах төдийд ч эх орон, сонгогчдын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа зохих ёсоор, өндөр төвшинд гүйцэтгэж чадахгүй гэж үзээд гол төлөв өөрсдөө огцордог. Ухамсраараа огцрохгүй бол парламент, сонгогчдын дургуйцлийн давалгаан дор хүчээр огцордог. Гэтэл манайд байдал тэс өөр.
Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлсэн сургаар л бүгд сөрөг дайралтад ороод, бүгдийг шүүхдэнэ, дарамт учруулна, ил далд олон явуулга, сүрдүүлэг явуулсаар байгаад өндөг шиг өөгүй хүн болоод гараад ирнэ. Азгүй нь нэг нь гаалийн ерөнхий газрын дарга асан, Ерөнхийлөгч асан мэт хамтрагчдадаа “муриулсан” хүмүүс байдаг. Даяарчлал гэж ярих болсон төдийгүй яриа нь үнэхээр бодитоор биелж байгаа энэ цагт дэлхий нийтийн улс төрийн ба улстөрчийн соёлыг нэвтрүүлж эхлэхгүй бол үр дагавар нь эгэл сонгогч бид нарт тун ч таагүй тусах талаар эрхбиш бодож баймаар.
Б.Бадрал
0 Сэтгэгдэл
монгол
монгол өөр улс шүү хө ийм яриа байж болохгүй хэхэхэ
2013.03.01
























