СБД-ийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын хэсгийг вакум мэс заслын өрөө болгон шинэчилж, улсын комисс хүлээн авлаа
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, СУРГАЛТЫН ХЭЛТСИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61.6 хувьтай байна
П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилов
Буудлага спортын цомын шигшээ тэмцээний шилдгүүд тодорчээ
Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Дэлгүүрт архигүй, гудамжинд тамхигүй өдөр
Өнөөдрөөс Тамхины тухай хууль хэрэгжиж эхэлж байна. Албан байр, олон нийтийн газар, баар, зоогийн газар, автобусны буудал, сургууль соёлын байгууллагаас 500 метрийн зайд тамхи татаж болохгүй нь. Ер нь тав алхаад л нэг сургууль соёлын байгууллага байдаг манай нийслэлд гудамжинд тамхи татах аргагүй болж байна.
Харин энэ хууль хэрэгжүүлэх ажил яаж эхэлж байгаа юм бол. Тэртээ 20 жилийн өмнө гарсан тамхины эсрэг хуулиар тамхи ширхэглэн зарахыг хориглосон ч хэн ч хэзээ ч мөрдүүлэх гэж оролдоогүй өнөө хүрсэн. Одоо Боловсролын их сургуулийн урд гудамжинд тамхи татах нь бүү хэл, тамхи зарж болохгүй, ширхэглэн зарж бүр болохгүй. Тэнд нутагшиж, өөрийн эзэмшилтэй болсон гар дээрээс наймаа хийгчдийг яах бол. Цагдаа нар эхний хэдэн өдөр хөөж туугаад, орлогын хэдэн төгрөгийг нь төрийн хувцасаар түрээ барин халаасалж байгаад тэгэсхийгээд хуучин байдалдаа орох болов уу, яах бол.
Хориглосон газарт тамхи татаад явж байгаа хүнийг хараад цагдаа дуудвал тэд хэзээ ирэх бол. Өнөө хүн нь аль хэдийнээ сураггүй алга болсон хойно ирж баахан сүржигнээд өнөөх мэдээлэл өгсөн хүнийг цагдаагийн газар аваачиж ажил явдлыг нь баахан алдуулах болов уу.
Ийм хүнтэй таарсан цагдаа нар торгуулийн хуудас бичих болов уу, торгуулийн мөнгийг нь төрдөө тушаах болов уу, авгайдаа тушаах болов уу гээд олон асуулт байна даа. Хууль гарах сайн хэрэг, ингэснээр олон хүний сэтгэлд юм бодогдож, аль болох энэ хуулийг хэрэгжүүлэх юмсан, далимдуулаад тамхинаас гарчих юмсан гэж бодож байна.
Дээр нь өнөөдөр гуравдугаар сарын нэгэн. Ийм болохоор нийслэл хотын бүх дэлгүүр, үйлчилгээний газар согтууруулах ундаа зарахгүй. Сүүлийн үед газар авсан “Баасан ахын төсөн өдөр” гэгчийг өнөөдрийн хувьд нийслэлийнхэн “тэмдэглэх”-гүй өнжих хэрэгтэй болох нь дээ.
Тэгэхээр өнөөдөр цагдаа нарын хувьд хамгийн ачаалал багатай, тайван өдөр байх нь дээ.
Өнөөдрөөс Тамхины тухай хууль хэрэгжиж эхэлж байна. Албан байр, олон нийтийн газар, баар, зоогийн газар, автобусны буудал, сургууль соёлын байгууллагаас 500 метрийн зайд тамхи татаж болохгүй нь. Ер нь тав алхаад л нэг сургууль соёлын байгууллага байдаг манай нийслэлд гудамжинд тамхи татах аргагүй болж байна. Харин энэ хууль хэрэгжүүлэх ажил яаж эхэлж байгаа юм бол. Тэртээ 20 жилийн өмнө гарсан тамхины эсрэг хуулиар тамхи ширхэглэн зарахыг хориглосон ч хэн ч хэзээ ч мөрдүүлэх гэж оролдоогүй өнөө хүрсэн. Одоо Боловсролын их сургуулийн урд гудамжинд тамхи татах нь бүү хэл, тамхи зарж болохгүй, ширхэглэн зарж бүр болохгүй. Тэнд нутагшиж, өөрийн эзэмшилтэй болсон гар дээрээс наймаа хийгчдийг яах бол. Цагдаа нар эхний хэдэн өдөр хөөж туугаад, орлогын хэдэн төгрөгийг нь төрийн хувцасаар түрээ барин халаасалж байгаад тэгэсхийгээд хуучин байдалдаа орох болов уу, яах бол.
Хориглосон газарт тамхи татаад явж байгаа хүнийг хараад цагдаа дуудвал тэд хэзээ ирэх бол. Өнөө хүн нь аль хэдийнээ сураггүй алга болсон хойно ирж баахан сүржигнээд өнөөх мэдээлэл өгсөн хүнийг цагдаагийн газар аваачиж ажил явдлыг нь баахан алдуулах болов уу.
Ийм хүнтэй таарсан цагдаа нар торгуулийн хуудас бичих болов уу, торгуулийн мөнгийг нь төрдөө тушаах болов уу, авгайдаа тушаах болов уу гээд олон асуулт байна даа. Хууль гарах сайн хэрэг, ингэснээр олон хүний сэтгэлд юм бодогдож, аль болох энэ хуулийг хэрэгжүүлэх юмсан, далимдуулаад тамхинаас гарчих юмсан гэж бодож байна.
Дээр нь өнөөдөр гуравдугаар сарын нэгэн. Ийм болохоор нийслэл хотын бүх дэлгүүр, үйлчилгээний газар согтууруулах ундаа зарахгүй. Сүүлийн үед газар авсан “Баасан ахын төсөн өдөр” гэгчийг өнөөдрийн хувьд нийслэлийнхэн “тэмдэглэх”-гүй өнжих хэрэгтэй болох нь дээ.
Тэгэхээр өнөөдөр цагдаа нарын хувьд хамгийн ачаалал багатай, тайван өдөр байх нь дээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























