Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Хэлмэгдсэн эх орончид
Монголчууд бид цөөхөн хэрнээ цөөхнийхөө хэрээр нэг нэгэндээ өс санаж, илүү үзэх дуртай ард түмэн. Тиймгүйсэн бол өнөөдөр дэлхийн оюуны болоод хөгжлийн цээжинд аль хэдийнэ хүрчихсэн байх байсан биз. Яг ийм явуургүй зангаасаа болж олон ч сайхан хүмүүсээ шороонд булж, шонд өлгөсөн улс төрийн хэлмэгдүүлэлттийн гашуун түүх өдгөө цагийн эрхээр олонд ойлгомжтой болжээ. Түүх түүхээрээ л үлддэг. Тэр түүхийг хэнбгуай ч яаж ч гуйвуулаад цагийн эрхэнд ил тод бодлог нь энэ. 1922 онд Бодоо, 1923 онд Данзанг хилс хэрэгт тулган цаазаар авсанаас хойш улс төрийн хэлмэгдүүлэлт эрчээ авсан гэхэд болно. Улс төрийн их хэлмэгдүүлэлтийг орчин цагийн түүхэнд гуван үе шатанд хуваан үзэх болсон. Эхний үе шат 1922-1940, удаах үе шат 1940-1955, гурав дах үе шат 1956-1990. Тэгвэл энэ бараан түүхийн хуудсандаа дахин нэг хар хуудсыг нээж улсынхаа Ерөнхийлөгчийг ялтан, хоригдол болгон хэлмэгдүүлчихээд сууж байна. Хуучин бол хөршийнхөө нөлөөнд, хувьсгалын давалгаанд хэлмэгдүүлэлт өрнөж байв. Харин хамгийн сүүлийн хэлэмгдүүлэлт улс төрийн олигарх, худалч, хулгайчдын хар амиа хамгаалах гэсэн ашиг сонирхолоос үүдэн өрнөлөө. Тос дотроосоо өтсөний хамгийн тод илрэл. Хэлмэгдүүлэлтийн хамгийн эмгэнэлтэй нь жинхэнэ эх орончид өртөж, амь насаа алдах замаар үйл хэргээ үгүй хийлгэчихдэгд л байдаг. Өнөөдөр эх орончдын өдөр. Тиймч учраас энэ өдөр үрэгдсэн, үрэгдэж мэдэх эх орончдын өмнөөс хэдэн үг сийрүүлэхгүй бол горьгүй нь.
Хэлмэгдүүлэлт бол нэг ёсондоо монголын нийгмийн элит хэсгийг устган үгүй хийх гэсэн зохион байгуулалттай аллага геноцит байсан. Монголын тухайн үеийн улс төрийн удирдагчид болох Бодоо, Данзан, Чагдаржав, Дамбажав гээд Сүхбаатараас бусад нь бүгд л хэлмэгдсэн. Д.Сүхбаатар сэжиг бүхий байдлаар нас барсан нь коминтерны оролцоо байсан гэхэд болно. Аав нь хүүгээ, хүү нь аавыгаа, ах нь дүүгээ дүү нь ахыгаа хөрш нь хөршөө тагнаж матаж, өөрөө өөрийгөө илчилэгч, дотоодыг хамгаалахын мэдээлэгч нар олноор бий болсон юм. Харин Н.Энхбаярыг ялтан болгох гэсэн нүсэр төлөвлөгөөний хар мөр зэрэгцэн тэмцэж явсан улстөрчид, улс төрийн хүчнүүдийн ашиг сонирхолоос үүдэн бий болсон. Ингээд харахаар хэлмэгдүүлэлт гэдэг хэлбэр дүрсээ өөрчилсөн ч, хийж хэрэгжүүлдэг арга нь яг л адил замаар явагддаг бололтой. Харамсалтай нь ард түмний зүрх зориг ардчиллын үнэт зүйлсийг хамгаалахын төлөө байсан учраас урваач шарваач, увайгүй луйварчид энэ удаагийн хэлэмгдүүлэлтээ зохион байгуулахдаа Н.Энхбаярт энд тэндээс зохиосон олон арван хэргийг тулгасан ч яаж ч чадаагүй. Хүчээр Улаанбаатар таймс сонин, Өргөө зочид буудлын гэх тодотголтой зохиомол хэргээр ялын тогтоол уншиж чадсан. Чадсан ч гэж дээ, олон жилийн дараах түүхийн хуудсанд энэ байдлыг 2012 оны хар үйл явдал хэмээн хойч үедээ тайлбарлаад сууж байна гээд л бодчих.
Дээр дурдсанчлан хэлмэгдүүлэлтийн хоёрдугаар үе шат нь гэмт хэргийн мөрөө нуун далдлах гэсэн оролдлого байсан бөгөөд цуст яргаллыг гардан хийсэн хүмүүсийг устгаж мөрөө далдлан түүхэн үнэнээс зайлсхийх гэсэн үйл ажиллагаа байсан гэж үздэг. Тэгвэл хамгийн сүүлийн хэлмэгдүүлэлт буюу экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт тулгасан зохиомол хэрэгт ч энэ үе шат яг давтагдсан гэхэд болно. Шүүх хурлыг нээлттэйгээр явуулсан гэх бөгөөд тухайн шүүх хурал дээр баттай нотолгоо гэх зүйл байгаагүйн дээр зүгээр л эрх баригчдын “шоу” байсан гэхэд болно. Өргөө зочид буудлын тухайд нийслэлийн өмч гэдэг нть тогтоогдсон байдаг. Хожим эхчүүд өлсгөлөн зарлах үеэрээ Н.Энхбаярын гэж яллаад байсан тэрхүү зочид буудлын өмнө өлсгөлөн зарлаж, жагсаал хийе гэхэд буудал хариуцсан эзэд нийслэлийн өмч гээд халгаагаагүй билээ. Мөн Улаанбаатар таймс гэх сонинг өдгөө ТВ5 телевизийн сэтгүүлч Дагиймаа эрхлэн гаргаж, үйл ажиллагааг нь явуулж буй. Нэг үгээр бол тус сонин хэлмэгдэгч Н.Энхбаяртай ямарч хамааралгүй гэсэн үг. Ингэж өнөөх өнгөлөн далдлалт нь ийм ахархан хугацаанд түмэндл ил болж, Н.Энхбаярыг ялтан болгох сонирхолтой этгээдүүд үнэн дүр төрхөө харуулчихсан билээ.
1960-аад оноос хэлмэгдүүлэлтийн гуравдугаар үе шат эхлэж шинэ үеийн сэхээтэн боловсон хүчнийг сэхээтний төөрөгдөл нэрээр хэлмэгдүүлэн нутаг заах зэргээр яллаж байжээ. Марксизм-Ленинизмын жанжин шугамаас ухарлаа хэмээн Д. Төмөр-Очир, Ц. Лоохууз, Б. Сурмаажав, Х. Нямбуу, Л. Цэнд тэргүүтэй олон сэхээтнүүдийг үүнд хамруулжээ. Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхний үедээ алан хядах замаар хэрэгжсэн бол дараачийн үедээ аажмаар төрхөө өөрчлөн нам захиргааны арга хэмжээ авч шийтгэх, хүний нэр төр, нандин чанарыг гутаах, үзэл бодлоор хавчин гадуурхах, нэр хоч өгөх хэлбэртэй болсон юм. Тиймдээ ч шинэ цагийн хэлмэгдүүлэлт Н.Энхбаяраар зогссонгүй түүнийг дэмжигчид, хүндэлж үнэлдэг иргэдэд ч хар мөрөө үлдээж, хавчилт шахалтад орсон билээ. Өөрөөсөө өөрийг хардаггүй, өрөөл бусдыг бодохоо байсан хүмүүс төрийн толгойд гарсан манант цагийн эмэгнэл юм уу даа. Хийгээгүй хэргийн төлөө буруутгагдаж, буруугүйнхээ төлөө тэмцэж, эрүүл мэндээрээ хохирч, үзэл бодлоороо гадуурхагдаж буй Энхбаяр болон Энхбаяртнууд хэцүү цагийн эсрэг хилсээр хохироохыг сөрж өнөөдрийг хүртэл тэмцлээ үргэлжлүүлсээр байна. Монголын түүхэнд болж өнгөрсөн хар өдрүүд Энхбаярын хэлмэгдүүлэлтээр эцэс болох болтугай.
Монголчууд бид цөөхөн хэрнээ цөөхнийхөө хэрээр нэг нэгэндээ өс санаж, илүү үзэх дуртай ард түмэн. Тиймгүйсэн бол өнөөдөр дэлхийн оюуны болоод хөгжлийн цээжинд аль хэдийнэ хүрчихсэн байх байсан биз. Яг ийм явуургүй зангаасаа болж олон ч сайхан хүмүүсээ шороонд булж, шонд өлгөсөн улс төрийн хэлмэгдүүлэлттийн гашуун түүх өдгөө цагийн эрхээр олонд ойлгомжтой болжээ. Түүх түүхээрээ л үлддэг. Тэр түүхийг хэнбгуай ч яаж ч гуйвуулаад цагийн эрхэнд ил тод бодлог нь энэ. 1922 онд Бодоо, 1923 онд Данзанг хилс хэрэгт тулган цаазаар авсанаас хойш улс төрийн хэлмэгдүүлэлт эрчээ авсан гэхэд болно. Улс төрийн их хэлмэгдүүлэлтийг орчин цагийн түүхэнд гуван үе шатанд хуваан үзэх болсон. Эхний үе шат 1922-1940, удаах үе шат 1940-1955, гурав дах үе шат 1956-1990. Тэгвэл энэ бараан түүхийн хуудсандаа дахин нэг хар хуудсыг нээж улсынхаа Ерөнхийлөгчийг ялтан, хоригдол болгон хэлмэгдүүлчихээд сууж байна. Хуучин бол хөршийнхөө нөлөөнд, хувьсгалын давалгаанд хэлмэгдүүлэлт өрнөж байв. Харин хамгийн сүүлийн хэлэмгдүүлэлт улс төрийн олигарх, худалч, хулгайчдын хар амиа хамгаалах гэсэн ашиг сонирхолоос үүдэн өрнөлөө. Тос дотроосоо өтсөний хамгийн тод илрэл. Хэлмэгдүүлэлтийн хамгийн эмгэнэлтэй нь жинхэнэ эх орончид өртөж, амь насаа алдах замаар үйл хэргээ үгүй хийлгэчихдэгд л байдаг. Өнөөдөр эх орончдын өдөр. Тиймч учраас энэ өдөр үрэгдсэн, үрэгдэж мэдэх эх орончдын өмнөөс хэдэн үг сийрүүлэхгүй бол горьгүй нь.Хэлмэгдүүлэлт бол нэг ёсондоо монголын нийгмийн элит хэсгийг устган үгүй хийх гэсэн зохион байгуулалттай аллага геноцит байсан. Монголын тухайн үеийн улс төрийн удирдагчид болох Бодоо, Данзан, Чагдаржав, Дамбажав гээд Сүхбаатараас бусад нь бүгд л хэлмэгдсэн. Д.Сүхбаатар сэжиг бүхий байдлаар нас барсан нь коминтерны оролцоо байсан гэхэд болно. Аав нь хүүгээ, хүү нь аавыгаа, ах нь дүүгээ дүү нь ахыгаа хөрш нь хөршөө тагнаж матаж, өөрөө өөрийгөө илчилэгч, дотоодыг хамгаалахын мэдээлэгч нар олноор бий болсон юм. Харин Н.Энхбаярыг ялтан болгох гэсэн нүсэр төлөвлөгөөний хар мөр зэрэгцэн тэмцэж явсан улстөрчид, улс төрийн хүчнүүдийн ашиг сонирхолоос үүдэн бий болсон. Ингээд харахаар хэлмэгдүүлэлт гэдэг хэлбэр дүрсээ өөрчилсөн ч, хийж хэрэгжүүлдэг арга нь яг л адил замаар явагддаг бололтой. Харамсалтай нь ард түмний зүрх зориг ардчиллын үнэт зүйлсийг хамгаалахын төлөө байсан учраас урваач шарваач, увайгүй луйварчид энэ удаагийн хэлэмгдүүлэлтээ зохион байгуулахдаа Н.Энхбаярт энд тэндээс зохиосон олон арван хэргийг тулгасан ч яаж ч чадаагүй. Хүчээр Улаанбаатар таймс сонин, Өргөө зочид буудлын гэх тодотголтой зохиомол хэргээр ялын тогтоол уншиж чадсан. Чадсан ч гэж дээ, олон жилийн дараах түүхийн хуудсанд энэ байдлыг 2012 оны хар үйл явдал хэмээн хойч үедээ тайлбарлаад сууж байна гээд л бодчих.

0 Сэтгэгдэл