Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Орон нутгийн засаг захиргааг шинэчлэх асуудлаар санал солилцов
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын Тамгын  газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу, Орлогч суурин төлөөлөгч ноён Томас Эриксон болон Швейцарийн хөгжлийн агентлагийн дэд суурин төлөөлөгч ноён Дийпак Элмер нартай уулзжээ.
Уулзалтын үеэр Орон нутгийн засаг захиргааны шинэчлэлийн төсөл хөтөлбөрийн талаар санал солилцсон байна.
Хатагтай  Сезин Синаноглу Орон нутгийн засаг захиргааны шинэчлэлийн төсөл хөтөлбөрөө түргэн хэрэгжүүлж эхлэх сонирхолтой байгаагаа илэрхийлээд төслийн санхүүгийн баримт бичигт гарын үсэг зурах Үндэсний менежер ямар хүн байх, хэзээ гарын үсэг зурах талаар асууж сонирхож байсан юм.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, “Орон нутгийн засаг захиргааны шинэчлэлийг хэрэгжүүлэх төсөлд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран ажиллаж буйд баяртай байна. Швейцарийн хөгжлийн агентлаг өмнө нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн донор байгууллага байсан бол одоо хэрэгжүүлэгч тал болж байгаад талархаж байна. Нутгийн өөрөө удирдах байгууллага гүйцэтгэх засаглалын хавсрага болсоор ирснийг энэ төслөөр өөрчилж чадна гэдэгт итгэлтэй байгаа. Төслийг хэрэгжүүлэх Үндэсний менежер нь УИХ-ын үйл ажиллагааны төсвийн шууд захирагч учраас УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар байж таарна. Харин төслийн үйл ажиллагааны явц, ерөнхий функц Төрийн байгуулалтын байнгын хороон дээр тулгуурлах зарчмаар явах төлөвлөгөөтэй байна” гэв.
“Өнөөдрөөс Төсвийн тухай хууль хэрэгжиж эхлэж байна. Төвлөрлийг сааруулах үүднээс орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 оныг Шууд ардчиллын жил болгосон. Парламент ч уг уриалгыг дэмжиж байгаа. Төслийг хэрэгжүүлэх явцад гарах хууль эрх зүйн алдаатай байдлыг засаж, сайжруулна” хэмээн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар байр сууриа илэрхийллээ.
Швейцарийн хөгжлийн агентлагийн дэд суурин төлөөлөгч ноён Дийпак Элмер орон нутгийн засаг захиргаа бол тухайн орон нутгийн парламент юм. Тиймээс бидний түншлэл бат бэх байвал орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, цаашлаад Монголын ард түмэнд чухал ач холбогдолтой, үр өгөөжөө өгсөн төсөл болох болно гэдгийг онцолж байлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан