Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Сонгуулийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг хуралдлаа
УИХ-ын даргын гаргасан 26 тоот захирамжийн дагуу байгуулагдсан Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах ажлын анхны хуралдаанаа хийлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиудыг нэгтгэн боловсруулах үүрэг бүхий уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа ахлаж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд гадаадад байгаа иргэдээс санал авах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг саналаа өгөх нөхцөл боломжоор хангах зэрэг хэд хэдэн дэвшилттэй заалтуудыг оруулсан. Тиймээс эдгээр заалтуудыг оруулах тухай саналаа ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа гишүүдэд танилцууллаа. Мөн хуулийн төсөлд нэр дэвшигчид шашны зан үйлийг ашиглах эсэх талаар тодорхой заалт оруулах шаардлагатай байгааг хэллээ. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн нэгтгэх хуулиудынхаа ижил төстэй болон зөрчилтэй заалтуудын жагсаалт гаргах техникийн ажлын хэсэг байгуулах санал гаргасан нь дэмжигдсэн юм. Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар хэлэхдээ, “Сонгуулийн тухай хууль нь Үндсэн хуулийн дараа орохуйц чухал хууль учир бодлогын чанартай асуудал дээрээ анхаарах нь зүйтэй. Сонгуулийн үйл ажиллагааг шинэчлэх, иргэдийг сонгуульдаа идэвхитэй оролцдог болгох хэрэгтэй” гэлээ. “УИХ-ын даргын гаргасан захирамжийн дагуу Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх, Улс төрийн намуудын талаарх хуулийн төслийг боловсруулахтай холбоотой ажлын хэсгүүд мөн байгуулагдсан байгаа. Эдгээр ажлын хэсгүүдтэй уялдаатай ажиллаж, мэдээлэл солилцох хэрэгтэй байна. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар зохион байгуулалтын асуудлаа хэлэлцвэл ямар вэ. Үүний дараагаар тогтолцооны асуудлаа шийдэх хэрэгтэй” хэмээн УИХ-ын гишүүн А.Бакей хэлэв. Ингээд хуралдаанаар техникийн ажлын хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээр ахлуулахаар боллоо.

0 Сэтгэгдэл