Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг удирдах баг, хороог байгууллаа
"Шинэ төмөр зам”, зарим аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох, Улаанбаатар хотын авто замын 33 уулзварыг дөрвөн замын уулзвар болгох “Гудамж” төсөл, хурдны зам, Тавантолгойн нүүрсний орд газарт 300 МВт-ийн цахилгаан станц барих зэрэг бүтээн байгуулалтын томоохон төсөл арга хэмжээ нэг бүрийн хэрэгжилтийг гардан зохион байгуулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий төслийн багийг ажиллуулж, үйл ажиллагааг нь удирдаж, ажлын хэрэгжилтэд нь хяналт тавихыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил болоод холбогдох сайд нарт даалгалаа.

Эдгээр төслийн багийг шуурхай удирдлагаар хангах, хэрэгжилтийн хугацаанд хяналт тавих, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах үүрэг бүхий удирдах хорооны бүрэлдэхүүнийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Эл хорооны даргаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, орлогчоор нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг ажиллахаар болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан