Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Оюутолгой”-д ажиллав
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав өнгөрсөн амралтын өдөр гаригт Өмнөговь аймгийг зорьж Ханбогд сумын нутагт орших “Оюутолгой” ХХК-д ажиллалаа. Тус компанид одоогийн байдлаар 8000 гаруй иргэн ажиллаж байгаагаас 80 орчим хувь нь Монгол ажилчид аж. Монгол ажилчдын нэг сарын цалин 1.5 сая төгрөгөөс эхэлдэг байна. Хөдөлмөрийн сайд энэ удаад “Оюутолгой” ХХК-д зочлох үеэрээ тус компанид ажиллах монгол ажилтныг хэрхэн сургаж байгаа, мөн ямар шалгуур хангасан хүн тус компанид ажиллах бололцоотой болдог, монгол ажилчдын нийгмийн ахуй хангамж ямар байгаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг тус компани хэрхэн хангаж ажиллаж байна вэ зэрэг асуултыг тодруулах зорилготойгоор ажиллажээ.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан үеэс Хөдөлмөрийн яамыг тусад нь бие даан байгуулж,  ажиллах болсон. Ингэхдээ Боловсрол,  соёл,  шинжлэх ухааны яаманд харьяалагдаж байсан Мэргэжлийн боловсролын салбарыг Хөдөлмөрийн яам хариуцан ажиллахаар болсон билээ. Тиймээс Монгол Улсын Засгийн газартай хамтран байгуулсан гэрээний дагуу “Оюутолгой” ХХК нь мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлээр ямар ажлууд хийсэн, цаашид ямар чиглэл барьж ажиллаж байгаа зэргийг тодруулахад энэ удаагийн ажлын айлчлалын зорилго бас оршиж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан