Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнгөрсөн хугацаанд чинь Монголд төр гэж байсан юм уу

Өмнөх төрд ажиллаж байсан хүмүүсийг АТГ, цагдаагийн байгууллага шалгаж байгаа болон саатуулан хорьсон мэдээ өглөө бүрий л гардаг болж. Өглөө босоод ирэхэд л нэг хүнийг саатуулсан тухай мэдээ.

Монголд баривчилгааны тухай хоёр ч удаа хүмүүсийн сэтгэлийг сэртхийлгэсэн дуулиан гарсан байдаг. Эхнийх нь 1919 онд хятадын гэ-мин намын цэрэг монголд орж ирсний дараахан. Тэр үед гамингууд монголын сор болсон сэхээтэн, эх орончдыг баривчилж байсан. Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдинсүрэн, Хараагийн Дар эх лам гээд л ..... Гудамжинд ч хүмүүс чухам л үүнийг...өглөө бүрий л баригдсан хоригдсон хүний нэрсийг нэг нэгэндээ мэдээлдэг байж.

Дараагийнх нь их давалгаа бол 1930-аад он. МАН-ын үйлдсэн энэ аймшигт яргаллын үед бол өглөө бүрий нэг нэгээр нь биш хэсэг бүлгээр нь баривчилсан тухай л шивэгнэн ярьдаг байсан гэдэг. Чангаар яривал өөрөө бас баригдчих гээд шүү дээ.

Энэ хоёрыг бодвол өнөөгийн шалгаж эхэллээ, саатууллаа гэдэг огт өөр юм. Юу гэвэл  энд ямар нэгэн улстөрийн өнгө аяс, учир холбогдол  огтоос байхгүй. Нөгөө нэг зүйл бол өмнө дурдсан хоёр удаагийн баривчилгааны үед хүмүүсийг эх оронч байсных нь төлөө, хилс хэрэг тулган баривчилж тамлан зовоож, эрүүдэн шүүж буудан алж байсан бол энэ удаа ихэвчлэн хийсэн хэргийнх нь төлөө, улс орныг хохироосных нь төлөө шалгах, саатуулахаас аргагүй болсон бололтой.

Саатуулахгүй бол мөрдөн байцаах ажиллагаанаас оргон зайлчих гэснийх нь төлөө  шүү дээ. Ямар ч олон хүн улс орныг минь хохироогоо вэ. Үүнтэй хамт төрд алба хашиж байсан хүмүүс нь ийм байсан юм бол улс оронд минь ард түмний төлөө, эх орныхоо төлөө зүтгэж хөдөлмөрлөж байсан хүн байна уу гэсэн асуулт гарч ирэхэд хүрч байна.

За Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр маань улсын хөрөнгө шамшигдуулсан бүлэг хэргээр 2,4 жилийн ял авчихлаа. Шүүх үүнийг нь тогтоогоод ялыг нь өгчихсөн, одоо тэр үүнийгээ эдэлж байгаа. Түүнтэй холбоотой гээд байгаа НИТХ-ын дарга асан Билэгт бүр сонгууль болохоос өмнө, сураггүй алга болоод ажлаа ч хүлээлгэж өгөөгүй, одоо олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполоор хайж байгаа. УИХ-ын гишүүн асан, улаан хацарт Ц.Батбаяр ч бас энэ хэрэгт холбоотой гэгдэн цагдаагийн газарт нэг хоёр удаа дуудагдсан.

Монголын төрийн мэдлийн агаарын тээврийн ганц компани МИАТ-д мөнгө угаасан хэргээр 9 хүнийг шалгаж эхэлсэн. Тэдний заримынх нь гэрээс, эхнэрийнх нь данснаас 4-5 тэрбум төгрөг гарсан гэж хэвлэлүүд бичиж байна. Саяхан бас л тус бүрээс нь 200 мянган доллар хураасан гэнэ. Бодоход өнөө л төрийн мөнгөнөөс тэнд төөрч явдаг бололтой.

Төрийн өмчийг манаж байх ёстой ТӨХ-ны дарга Сугарыг эдэнтэй холбоотой гээд л бас шалгаж байгаа юм байх. Ашигт малтмалын газрын дарга /төрийн л бас нэг агентлаг/ Батхуяг гэгч өнөө л эцэг өвгөдөөс өвлөж ирсэн газрыг чинь гадаад дотоодын компаниудад ёстой л баруун солгойгүй үрж зарж байсан гэнэ. Ёстой чононд хонь хадгалуулна гэгч л болж. Үүнтэй адилхан Ховд аймгийн Засаг дарга  Нямдаваа Загас агнах  зөвшөөрлийг бас л  хууль бусаар олгодог байсан  гэнэ.
ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай ЖДҮ хөгжүүлэх зээлийг ганцхан Завхан аймагт л 500 саяар нь зарж үрсэн гэнэ. Үүнд нь тус яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан Гантулга хамжаа болсон гэдэг.

Зэвсэгт хүчний жанжин штабын агаараас эсэргүүцэн хамгаалах цэргийн командлагч Дашдэлэг гэж нэг генерал Монгол Улсын агаарыг хамгаалах нь байтугай харин ч эсрэгээр хамгаалах техник хэрэгслийг нь гадаадад худалдсан хэргээр шалгуулж байгаагийн дотор Ж.Бямбаноров гэгч бас орж байгаа гэнэ. “Ургамал ЗМ” компаний захирал энэ нөхөр Улсын нөөцийн газрын дарга байхдаа  бас хэсэг хугацаагаар “Ганц худагт” морилж байсан удаатай.
 
ИНЕГ-ын дарга асан Батмөнх, МОХ-ны ерөнхийлөгч Загдсүрэн гэж нөхөд бас л гар хуруу урттай юм байх. Улсын, олон улсын хандив тусламжийн мөнгөнөөс авсан гэнэ.

БЗД-ийн Засаг дарга байсан  Батзориг хорооны засаг дарга нартайгаа хамтраад  өнөө л Улаанбаатар хотыг утаагүй болгох ёстой  “Цэвэр агаар” төслийн мөнгөнөөс “хуссан” юм байх. Хуулийн байгууллага шалгаж байгаа юм гэсэн.

Багануур дүүргийн Засаг дарга Сандаг-Очир гэдэг хүн хууль бусаар газар олгодог, Чингэлтэй дүүргийн  ЭМН-ийн дарга Тунгалаг өвчтөний хуурамч түүх бичиж  ЭМД-аас 200 сая төгрөг завшдаг мэргэжилтэй  хүн гэнэ.

Увс аймгийн Засаг дарга Цасчихэрийг мөн л төсийн мөнгө завшсан, тендерийн хэргээр шалгаж байгаа. Яг ийм хэргээр хөөрхий Говьсүмбэр аймгийн Засаг дарга Баянмөнх аавынд морилсон билээ. Ер нь 2008 онд МАН сонгуульд ялаад томилсон 21 аймгийн засаг даргаас 12 нь лавтай хуулийн байгууллагад шалгуулаад амжсан юмдаг. Одоо сургуулийн баахан захирлын хэрэг хулуийн байгууллагад хэрэг мандааж эхэллээ.
Энэ бол сумдын Засаг дарга, дунд тушаалын хүмүүст хүрэлгүй завсарлаж байгаа нь энэ.

Ингээд бодоход  та минь ээ, өнгөрсөн хугацаанд чинь ямар хүмүүс энэ төрд ажиллаж байж вэ. Сонгуульд ялсан нам чинь ямар хүмүүсээ энэ төрийн албанд яах гэж томилсон хэрэг вэ. Монгол Улсын, монголын ард түмний төлөө юу, эсвэл өөр өөрсдийнхөө төлөө юу. Гэхдээ бүр улсын хөрөнгөнөөс өөрийгөө тордох гэж үү.

Сонгуулийн дараа, шинэ засаг гарч ирээд энд тэнд уулзалт яриа болоход, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан хүн бүр, иргэн бүр, албан тушаалтан бүр л “үүнийг ч ингэмээр байна, Түнийг ч ингэж өөрчлөхөөр болсон. Хууль нь ч, эрх зүйн орчин нь ч болохгүй байна. Эмнэлэг байхгүй, сургууль хүрэлцэхгүй, тоног төхөөрөмжгүй, газаргүй, хөрөнгө мөнгөгүй” гээд байдаг ч бас ортой юм байна.
Энэ бүхнийг хийх, шийдэх ёстой хамаг л сайд дарга, албан тушаалтнууд нь хийх ёстой зүйлээ хийдэггүй, зарцуулах ёстой хөрөнгийг нь өөрсдөө аваад, эхнэрийнхээ нэр дээр дансанд хийгээд байхаар чинь энэ улс орон яаж урагшаа хөгжиж ахих билээ дээ. Оройноосоо эхлээд л шат шатандаа хүн бүр, албан тушаатан бүр ингэж  идэж ууж, улсын хөрөнгөөр наргиж байсан байхад чинь хуулийн байгууллагууд нүдээ нээж, үнэнч шударгаар ажиллаж чаддаг л юм бол ер нь хүн үлдэхээргүй болж дээ.
Ер нь бид чинь  огт юу ч байгаагүй шинэ газар дээр шинэ улс орон байгуулах л  гэж оролдож байгаа юм биш үү.
0 Сэтгэгдэл
АН ч адил МАН-тайгаа хамт монгол улсыг сорон мөлжиж байгаа шүү дээ
Мөхлийнхөө ирмэг дэр ирж дээ, МАН-ын ачаар.....
Ер нь ч завхруулсан шүү дээ. Монгол чинь МАН-ын хэдэн луйварчны хувийн өмч л болсон юм чинь. Энэ намын бүх албан тушаалтнууд л монголыг хувааж идсэн дээ.
ийм төртэй байхад чинь улс гүрэн яаж ч хөгжих билээ дээ, Гадаад гүрний зууш л болно доо. МАН-ыг тараавал таарна
Энэ ч нээрээ арай дэндэнэ ээ
Монгол удахгүй мөхөнө
Мөнгө идээгүй, улсыг хохироогоогүй хүн үлдэх нь үү, энэ МАН-ынхнаас чинь. Сайн шалгавал одоо үлдээд байгаа хэд нь ч гэсэн бөөн луйварчид шүү дээ
хавтгайлаад өг
НОВШНУУД
Нээрээ л арай дэндсэн шүү. Бүгдийг нь шалгах хэрэгтэй дээ. Луйвардсан хөрөнгийнх нь хагасыг болов ч олж улсад буцааж авах юмсан.
Turuuchiin songuuliig luivardaagui bol arai ch iimdee tulchihgui baih baisiim.
Хамгийн их уншсан