Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Данийн Вант Улсын Фолькетингийн дарга Могенс Ликкетофтын айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийсэн Данийн Вант Улсын Фолькетингийн дарга, эрхэмсэг ноён Могенс Ликкетофтын айлчлал амжилттай өндөрлөлөө. Төлөөлөгчид манай улсад энэ сарын 2-ноос 6-ны өдрүүдэд айлчилсан юм. Тэд өнөө өглөө 08 цаг 15 минутад эх орон руугаа буцлаа.
Ноён Могенс Ликкетофт тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Данийн парламентын дэд дарга Р.Бурмаа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон албаны бусад хүмүүс Олон улсын “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас үдэж өгөв.
Зочид айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Гадаад харилцааны сайд Л.Болд, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нартай уулзаж, цаашид уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, дулааны шугам сүлжээ, хөдөө аж ахуйн чиглэлээр хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон юм.
Уулзалтынхаа талаар УИХ-ын дарга З.Энхболд болон Данийн Вант Улсын Парламентын дарга ноён Могенс Ликкетофт нар Төрийн ордноо сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.
Түүнчлэн ноён Могенс Ликкетофт Нийслэлийн Налайх дүүрэгт зочилж, Данийн Вант Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Данида”-ын санхүүжилт, Дани-Монголын нийгэмлэг, Монгол-Данийн нийгэмлэгийн тусламжтай хэрэгжиж буй “Нийгмийн түншлэлийн сүлжээ” төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай танилцсан юм.
Мөн Данийн Вант Улсын Фолькетингийн дарга, эрхэмсэг ноён Могенс Ликкетофт айлчлалынхаа гурав дахь өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд хэрэгжиж буй “Оюу толгой” төслийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судласан гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийсэн Данийн Вант Улсын Фолькетингийн дарга, эрхэмсэг ноён Могенс Ликкетофтын айлчлал амжилттай өндөрлөлөө. Төлөөлөгчид манай улсад энэ сарын 2-ноос 6-ны өдрүүдэд айлчилсан юм. Тэд өнөө өглөө 08 цаг 15 минутад эх орон руугаа буцлаа.Ноён Могенс Ликкетофт тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Данийн парламентын дэд дарга Р.Бурмаа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон албаны бусад хүмүүс Олон улсын “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас үдэж өгөв.

0 Сэтгэгдэл