Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Эмэгтэйчүүдийн манлайлал нийгэмд бодит түрлэг болж чадсаныг цахим “Лиш” чуулган харууллаа
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан зохион байгуулж буй “Бүтээн байгуулалт-эмэгтэйчүүдийн манлайлал” цахим “Лиш” чуулган өнөөдөр боллоо. Чуулганд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 1500 төлөөлөгч өөр өөрсдийн аймгаасаа интернетээр холбогдож, хийж бүтээсэн ажлын туршлагаа хуваалцан, цаашдаа хэрхэн хамтран ажиллах, шинэчлэлийн бүтээн байгуулалтад тэдний үүрэг оролцоо юу байх талаар ярилцав. Цахим чуулганд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь,АЭХ-ны тэргүүн Ц.Оюунгэрэлнар болон АН-ын ҮЗХ-ны гишүүн эмэгтэйчүүд, АЭХ-ны тэргүүлэгчид, аймаг, дүүргийн эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцлоо.
Нийгмийн хамгийн чухал хэсэг болох эмэгтэйчүүд манай улсын нийт хүн амын 50.4 хувь, ажиллах хүчний 49 хувь, их, дээд сургууль төгсөгчдийн 51 хувь, мэргэжлийн болон техникийн албанд ажиллагсадын 58 хувийг эзэлдэг. Мөн манай жижиг дунд бизнес, өрхийн үйлдвэрлэгчдийн бараг 85 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж. Тийм ч учраас “Бүтээн байгуулалт-эмэгтэйчүүдийн манлайлал” чуулганд аймаг бүрээс анх удаагаа 40-100 хүний бүрэлдэхүүнтэй эмэгтэйчүүд цуглан мэдээллээ нэгтгэж цахим хурал хийсэн нь тэднийг хамтдаа хөгжих, бизнесээ өргөжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах том алхам, чиг шугам нь болж байна.
Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг цахим чуулгандоролцож, баяр хүргэсэн. Тэрбээр эмэгтэйчүүд хамгийн хариуцлагатай, хамгийн бүтээлч хүмүүс байдгийг онцлон, хийе бүтээе, хамтраад хөгжие гэсэн бүтээлч санаачилгатай уулзалт хийж буйд талархаж, ажилдаа хариуцлагатай ханддаг эмэгтэйчүүдээрээ бахархаж байгаагаа илэрхийлсэн юм.Мөн аймаг, суманд жижиг дунд бизнест зориулсан зээлийн хэмжээ нэмэгдсэн өнөө үед иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хариуцлага хяналтыг сайжруулахад эмэгтэйчүүдийн үүрэг чухал гэдгийг Ерөнхий сайд дурьдав.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь хурлыг хааж үг хэлэхдээ хүсэл тэмүүлэлтэй,санаачилгатай,хариуцлагтай, ар гэрийнхээ төдийгүй нийгмийн амьдралд санаа тавьж, засч залруулахын төлөө явдаг хүмүүс бол эмэгтэйчүүд гэдгийг онцлон цаашид Ардчилсан эмэгтэйчүүд өөрсдийн аймаг, сум, дүүрэг хороондоо манлайллыг бий болгож хамтдаа хөгжихийг уриаллаа. Мөн “Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд эмэгтэйчүүд ганзага үүрснээс эхлээд дэлхийн тавцанд гарах бизнесийн олон салбарт ч хүчээүзэж байна. Энэ туршлага бол эмэгтэйчүүдийн хувьд нэгдэж нийлэн хүчтэй баг болж ажиллах эхлэлийг тавьж байна” гэж байв.
Ямартай ч эмэгтэйчүүд маань энэ удаа нийгмийн асуудал, жендэрийн тэгш байдлаас илүү гарч бүтээн байгуулалт, баялаг бүтээх салбарлуу хандан, улс орны цаашдын хөгжилд гар бие оролцохын сацуу өөрсдийн бизнесээ өргөжүүлэх өргөн боломжийн тухай ярилцсанаараа энэхүү уулзалт ач холбогдолтой боллоо. Өөрөөр хэлбэл одоо эмэгтэйчүүдэд хүйсийн тэгш байдал, нийгмийн хамгааллын сэдвээс илүүтэй бүхий л салбарт манлайлан, хариуцлагатай нийгмийг бүтээхэд өөрсдөө оролцох зорилгод нэгдэж байгаа нь чуулганаас тодорхой харагдлаа.

0 Сэтгэгдэл