Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн монгол морьд эх орондоо ирлээ Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна “Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана “Чөлөөлье” санаачилгын хүрээнд 9 чиглэлийн 84 төрлийн галын аюулгүй байдлын дүгнэлтийг чөлөөллөө Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Япон Улсын Хууль зүйн яамны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн цэргийн парадын бэлтгэлийг хангаж ажиллаж байна Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нар Хөх хотноо уулзлаа
Эмэгтэй гишүүдийн бүлэг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллахаар болов
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллахаар болж, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр /3 дугаар сарын 7/ Төрийн ордны хуралдааны Г танхимд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт эмэгтэй гишүүдийг төлөөлж УИХ-ын гишүүн М.Батчимэг, НҮБ-ын Хүүхдийн санг төлөөлж Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч, ноён Мохамед Фолл нар гарын үсэг зурав.Санамж бичгийн хүрээнд хоёр тал сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсрол, хөгжил, эх, хүүхдийн эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, нийгмийн баримжаатай төсвийн бодлого, ухуулга нөлөөлөл зэрэг асуудлаар хамтран ажиллахаар тохиролцсон байна. Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн сайн сайхны төлөө гэсэн нэгдмэл зорилго, нийтлэг үзэл санаагаараа нэгдсэн хоёр байгууллагын хамтын ажиллагаа эн түрүүнд нийгмийн хөгжилд эмэгтэйчүүд, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх замаар үр дүнд хүрэхэд чиглэж байгаа бөгөөд монгол хүүхдүүдийн сайн сайхын төлөө манай засгийн газар, ТББ, иргэний нийгмийн байгууллагуудтай олон жил үр бүтээлтэй хамтран ажиллаж ирсэн НҮБ-ын Хүүхдийн сангийн хувьд Монголын нийгмийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэж, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудалд ихээхэн анхаарал тавьж байгаад өндөр сэтгэгдэлтэй байгааг тус сангийн Суурин төлөөлөгч ноён Мохамед Фолл мэдэгдлээ.

УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг гэр бүлийн хүчирхийлэл, жендерийн тэгжш байдал, хүүхэд хамгаалал, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст онцгой анхаарч, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого, хууль тогтоомж, хөтөлбөр, төсвийг батлах, тэдгээрийг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх, хяналт тавихад дэмжлэг үзүүлэх мөн иргэд, олон нийт, шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчдад холбогдох асуулаар ухуулга, нөлөөлөл хийхэд эмэгтэй гишүүд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэж тус сангийнхан үзэж байгаа аж. Харин НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хангах талаарх олон улсын тэргүүн туршлагаас нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм байна. “УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс биднийг ийнхүү дэмжиж байгаад бид маш их баяртай байгаа бөгөөд бидний хамтын ажиллагааны үр дүнд хүүхдийн асуудал бодлогын түвшинд нэн чухал байр суурь эзэлж, улмаар хүүхэд, эмэгтэйчүүд, тэр дундаа хамгийн эмзэг бүлгийн хүүхэд, эмэгтэйчүүдэд үр өгөөжөө хүртээсэн олон чухал үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч ноён Мохамед Фолл тус Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд зориулсан хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ тэмдэглэсэн юм. Тэрээр нэмж хэлэхдээ “Энэхүү Санамж бичигт гарын үсэг зурснаар Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэхэд чиглэсэн монголчуудын хүчин чармайлтыг эрчимжүүлэх, НҮБ-ын Хүүхдийн сангийн “Амлалт баталгаажуулах” санаачилгын хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой түншлэл болно гэж үзэж байна” гэлээ. Ноён Мохамед Фолл НҮБ-ын Хүүхдийн сангийн нэрийн өмнөөс болон хувиасаа Монголын нийт охид, эмэгтэйчүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлэхийн ялдамд Монголын үндэсний сэтгүүлзүйн 100 жилийн ойг тохиолдуулан сэтгүүлчдэд давхар баяр хүргэж, НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс Монголын хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдийн сайн байхны төлөө бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллана гэдгээ илэрхийллээ.
0 Сэтгэгдэл
нээрээ тийм
өмнөх төр чинь хүний төлөө бишь өрсдйинхөө төлөө байсан юм чинь аргагүйф шүү дээ
Solior, uchneen jil hamtraad l....yu butesen yum
өмнөх төр чинь хүний төлөө бишь өрсдйинхөө төлөө байсан юм чинь аргагүйф шүү дээ
Хамгийн их уншсан