Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Хууль зүйн салбарыг шинэчлэхэд 36 хууль өөрчлөх шаардлагатай
Шинэчлэлийн Засгийн газрын кабинетэд багтсан сайд нар өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажил, цаашид хийх ажлынхаа талаар хэвлэлийнхэнд ээлж дараатайгаар мэдээлэл өгч байгаа. “Ангийн дарга”-аар эхэлсэн уулзалтын буухиаг өнөөдөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин үргэлжлүүлэв. Түүний хэлснээр шинэчлэхэд хамгийн хүндрэлтэй гурван салбар байдаг байна. Нэгдүгээрт, боловсролын салбар багтдаг бол хоёрдугаарт, шинжлэх ухааны салбар ордог аж. Харин гуравдугаарт буюу шинэчлэхэд нэлээд төвөгтэй салбар бол хууль зүйн салбар аж. Цаг хугацаа маш их шаарддаг байна.
Хууль зүйн сайд салбарынхаа шинэчлэлийг 16 жилээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, 16 жилийн дараа гэхэд хууль зүйн салбар бүрэн шинэчлэгдэнэ гэсэн үг.
Уг нь, энэ салбарын шинэчлэлийг Х.Тэмүүжин л эхлүүлж байгаа юм биш. 2002 оноос шинэчлэлийг эхлүүлсэн 10 жилийн хугацаа өнгөрөхөд дөнгөж 20 хүрэхтэй үгүйтэй хувь нь л шинэчлэгдсэн гэж салбарын сайд тодорхойлж байна. Гэхдээ шинэчлэлийг бас Х.Тэмүүжин ганцаараа хийх гээд улайраагүй. Салбар, тэр дундаа хууль зүйн эргэн тойрныхон, нийгэм тэр чигтээ энэ салбарыг шинэчлэх цаг болжээ гэдэгт санал нэгдэж. Үүний үндсэн дээр шинэчлэлийн бодлогыг салбарын сайд Х.Тэмүүжин багийнхаа нөхөдтэй боловсруулж эхэлжээ. Шинэчлэлийг бүрэн хийхэд 36 хуулийг өөрчлөх шаардлага байгаагаас эхний ээлжинд буюу хаврын чуулганаар багтааж 10 хуулийг шинэчлэн батлуулах зорилго тавьжээ. Энэ бол хууль зүйн салбарын шинэчлэлийн зөвхөн эхлэл нь гэдгийг Х.Тэмүүжин даруухан хэлж байна. Түүнд хийх ажил их байгаа гэдгээ ч тэрээр хэллээ.
Тухайлбал, нэн түрүүнд шинэчлэхээр төлөвлөж, боловсруулсан хуулийн төслүүд нь Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргийн тухай хууль, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль, Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль гэх мэт 10 хуулийг төслийг боловсруулжээ.
Шинэчлэлийн хамгийн гол нь зөв нэр томъёо хэрэглэх гэдгийг тэрээр онцолсон. Тухайлбал, манайхны хэрэглэдэг хуулийн нэр томъёо нь хэтэрхий харгис байдаг аж. Эрүүгийн тухай хууль гэхээр гадаадынханд бол хэтэрхий хүндээр тусгагддаг байна. Тиймээс үүнийг Гэмт хэргийн тухай хууль болгон өөрчилжээ. Мөн Захиргааны хэргийн тухай хуулийг Зөрчлийн тухай хууль болгон өөрчилсөн байна. Энэ мэтчилэн хуулийн нэр томъёог хүртэл өөрчилжээ. Гэхдээ хуулийн бодлого нь харьцангуй уян хатан аж. Хуучин буюу одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар захиргааны зөрчил гаргасан бол хүндрүүлэх шалтгаантай гэх үндэслэлээр шоронд хорьдог байж. Харин шинэ хуулиар бол зөрчил гаргасан бол түүнд тохирох шийтгэлийг л ногдуулдаг болох аж. Өөрөөр хэлбэл, торгуулийн арга хэмжээ Зөрчлийн тухай хуульд жинхэнэ утгаараа хэрэгжих аж. Гэмт хэрэг хийсэн бол харин ч хатуухан шийтгэл амсуулдаг байхаар хуульд тусгажээ. Ингэхгүй бол гэмт хэрэг хийсэн ч бай, хийгээгүй хилсээр гүтгэсэн, 10 мянган төгрөг хулгайлсан гээд бүх л хүн шоронгийн хаалга татаж, шорон гэх том сав хүнээр дүүрч байгааг өөрчлөхийг зорьжээ.
Гэхдээ сайдад бас нэгэн болгоомжлол байгааг нуусангүй. Энэ нь хэдэн арван жил өөрсдийнхөө чиг үүргийг бус бусдын чиг үүргийг биелүүлж ирсэн байгууллагууд шинэчлэлийг тийм ч амар хүлээж авахгүй болов уу гэдгээс эмээж байгаагаа нуусангүй.
Шинэчлэлийн Засгийн газрын кабинетэд багтсан сайд нар өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажил, цаашид хийх ажлынхаа талаар хэвлэлийнхэнд ээлж дараатайгаар мэдээлэл өгч байгаа. “Ангийн дарга”-аар эхэлсэн уулзалтын буухиаг өнөөдөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин үргэлжлүүлэв. Түүний хэлснээр шинэчлэхэд хамгийн хүндрэлтэй гурван салбар байдаг байна. Нэгдүгээрт, боловсролын салбар багтдаг бол хоёрдугаарт, шинжлэх ухааны салбар ордог аж. Харин гуравдугаарт буюу шинэчлэхэд нэлээд төвөгтэй салбар бол хууль зүйн салбар аж. Цаг хугацаа маш их шаарддаг байна.Хууль зүйн сайд салбарынхаа шинэчлэлийг 16 жилээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, 16 жилийн дараа гэхэд хууль зүйн салбар бүрэн шинэчлэгдэнэ гэсэн үг.

0 Сэтгэгдэл