Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Ардчилал, эрх, эрх чөлөөний эздийн хөргийг музейд заллаа
Өнөөдрөөс яг 23 жилийн өмнө ардчилсан хувьсгалыг авчирч байсан түүхтэй. Д.Батбилэг, Н.Жавхлант, Б.Батцэнгэл, Д.Энхбаатар З.Эрдэнэбат нар 1990 оны гуравдугаар сарын 7-ны 14 цагт улс төрийн өлсгөлөнг эхлүүлж байсан бол 9-ний 22 цагт өндөрлүүлж, Монгол Улсад эрх чөлөө бас нэгэн тусгаар тогтнолыг авчирахад түүхэн үүрэг гүйцэтгэжээ. Өлсгөлөн эхлэхэд таван хүн байсан ч дуусахад 33 хүн болж, тэднийг бүхий л талаар нь МоАХ-ны партизанууд хамгаалж байсан түүхтэй. Мөн жагсаал цуглаан, амь насаараа дэнчин тавин байж өлссөн энэ хувьсгалыг зөв жолоодсон хүн бол өдгөөгийн хотын дарга Улсын баатар Г.Бат-Үүл юм. Мэдээж түүний журмын нөхөд нь Д.Дорлигжав, Г.Бошигт, Б.Галсандорж гээд журмын нөхөр олон. Энэ бол бодит түүх.

Гэтэл бидний, таны эдэлж байгаа энэ эрхийг хэн өгөв гэдгийг орчин цагийн гэж хэлж болох хүүхэд залуус маан ь төлийлэн мэдэхгүй, ойлгохгүй байгаа нь даанч харамсалтай. Эрх чөлөөт нийгэм угаасаа байсан мэтээр ойлгож байгаа нь амь насаараа дэнчин тавиж байж эрх чөлөөг бий болгосон баатруудад харамсах сэтгэл төрж байгаа нь дамжиггүй. Энэ үүднээсээ ардчиллын баатруудын гавьяаг партизанууд маань өөр хоорондоо дурсаад өнгөрөх бус хойч үедээ таниулах, тэдний нүдэнд харагдуулж, сэтгэл, оюунд нь суулгахын тулд нэгэн бүтээлийг зураач Р.Батцэнгэл бүтээжээ. Тэрээр дөрвөн жилийн өмнөөс МоАХ-ны дарга Х.Баттулгын санаачлагаар МоАХ-ны түүхийг цомхоноор илэрхийлэн зуржээ. Харин зураг бүтээхэд эд материал, эдийн засгийн туслалцааг Улсын баатар Э.Бат-Үүлийн хүү, Сонор рекордсын захирал Б.Чулуудай үзүүлсэн гэж байлаа. Түүний хувьд аавдаа зориулж энэхүү бүтээлийг бүтээхэд тусалсан гэдгийг хэлж байсан юм. Эрх чөлөөт нийгмийг бүтээгчдийн хөргийг мөнхөлсөн энэхүү бүтээлийг Үндэсний түүхийн музейд мөнхлөх арга хэмжээ өнөөдөр болсон юм. Энэ арга хэмжээнд МоАХ-ны үе үеийн дарга нар, ардчиллын анхдагчид, партизанууд ирсэн байв.
Р.Батцэнгэл: МоАХ-ны түүхийг мэдэхээсээ илүүтэй ойлгож, мэдрэх хэрэгтэй
МоАХ-ны анхдагчдын хөргийг бүтээсэн зураач Р.Батцэнгэлийн баярын сэтгэгдлийг хуваалцлаа.
-Эл бүтээлийг хэчнээн жил зурав. Энэ тухайгаа хуучлаач?
-Сүүлийн таван жилийн турш зурлаа. Эхний гурван жилд нь тасралтгүй ажилласан даа.
-Зургийн утга учир нь гэвэл ардчилсан хувьсгалыг л тольдож. Таны хувьд энэ түүхэн хувьсгалыг зураг болгон мөнхлөхөд хэр хүндрэлтэй байв?
-Ардчилсан хувьсгалын үйл явц, түүхэн баатруудыг дүрсэлсэн л дээ. Түүх бол бидний сургамж. Тэгэхээр үүнийг бүх хүн мэдэх хэрэгтэй. Мэдэхээсээ илүүтэй ойлгож мэдрэх хэрэгтэй. Үүнийг дүрслэхийн тулд чамгүй хичээсэн.
-Зургийн санаа хэзээнээс төрөв?
-Энэ бол түүхэн үйл явц шүү дээ. Анх МоАХ-ны удирдах зөвлөлийн 13 гишүүн тангарагийн бичиг үйлдээд уншсан гэдгийг сонсож байсан л даа. Үүнээс үүдээд л сонирхолтой зураг гарах юм байна гэж бодсон. Тэгээд МоАХ-ны дарга Баттулгын санаачлагаар зурсан.
С.Амарсанаа: Ардчилал, эрх чөлөөгөө хайрлаж яваарай
МоАХ-ны анхдагч С.Амарсанаагаас цөөн асуултад хариу авлаа.
-Тэртээх 23 жилийн өмнөх энэ өдрийг эргэн дурсаач?
-23 жилийн өмнө Сүхбаатарын талбайд МоАХ-ны гишүүдийн зарласан улс төрий тайван тэмцлийн хамгийн хурц хэлбэр болох өлсгөлөн ялалтаар дууч, тэр үеийн МАХН-ын төв хорооны улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монголд эрх чөлөөт цагийн эхлэлийг тавьсан юм. МоАХ-ны дөрвөн сарын турш хийсэн тэмцэл ялалтаар дууссанаар Монгол орон ардчилалд тайван замаар шилжих боломж бүрдсэн юм. Энэ бол бидний хийж чадсан зүйл. Энэ үйл явцлыг, хувьсгалд оролцсон хүмүүсийг таниулах энэхүү бүтээлийг зураач Батцэнгэл зурсан байна. Үүнийг нь Үндэсний түүхийн музьед залж байгаад баяртай байна.












Ardchilsan Xolboony altan partizanuudaa ard tvmen martaxgvi...
manai owgon partizanuud ... bidni edelj xergelj uuj idej bga buxniig ene xumuus olgoson shude ... mongolchud ugn ewtei bx da xuchtei
Hahaha shuud sotsializm sanaand orchloo
Battulga huuchnaa tuukhee boddog huu um. Iimel hun Eronkhii Said boloh uchirtai. Ard tumnii ev negdel ene hundeer irj bn. Evlereh tsag bolj n daa,
Өнөөдрөөс яг 23 жилийн өмнө ардчилсан хувьсгалыг авчирч байсан түүхтэй. Д.Батбилэг, Н.Жавхлант, Б.Батцэнгэл, Д.Энхбаатар З.Эрдэнэбат нар 1990 оны гуравдугаар сарын 7-ны 14 цагт улс төрийн өлсгөлөнг эхлүүлж байсан бол 9-ний 22 цагт өндөрлүүлж, Монгол Улсад эрх чөлөө бас нэгэн тусгаар тогтнолыг авчирахад түүхэн үүрэг гүйцэтгэжээ. Өлсгөлөн эхлэхэд таван хүн байсан ч дуусахад 33 хүн болж, тэднийг бүхий л талаар нь МоАХ-ны партизанууд хамгаалж байсан түүхтэй. Мөн жагсаал цуглаан, амь насаараа дэнчин тавин байж өлссөн энэ хувьсгалыг зөв жолоодсон хүн бол өдгөөгийн хотын дарга Улсын баатар Г.Бат-Үүл юм. Мэдээж түүний журмын нөхөд нь Д.Дорлигжав, Г.Бошигт, Б.Галсандорж гээд журмын нөхөр олон. Энэ бол бодит түүх. 
Гэтэл бидний, таны эдэлж байгаа энэ эрхийг хэн өгөв гэдгийг орчин цагийн гэж хэлж болох хүүхэд залуус маан ь төлийлэн мэдэхгүй, ойлгохгүй байгаа нь даанч харамсалтай. Эрх чөлөөт нийгэм угаасаа байсан мэтээр ойлгож байгаа нь амь насаараа дэнчин тавиж байж эрх чөлөөг бий болгосон баатруудад харамсах сэтгэл төрж байгаа нь дамжиггүй. Энэ үүднээсээ ардчиллын баатруудын гавьяаг партизанууд маань өөр хоорондоо дурсаад өнгөрөх бус хойч үедээ таниулах, тэдний нүдэнд харагдуулж, сэтгэл, оюунд нь суулгахын тулд нэгэн бүтээлийг зураач Р.Батцэнгэл бүтээжээ. Тэрээр дөрвөн жилийн өмнөөс МоАХ-ны дарга Х.Баттулгын санаачлагаар МоАХ-ны түүхийг цомхоноор илэрхийлэн зуржээ. Харин зураг бүтээхэд эд материал, эдийн засгийн туслалцааг Улсын баатар Э.Бат-Үүлийн хүү, Сонор рекордсын захирал Б.Чулуудай үзүүлсэн гэж байлаа. Түүний хувьд аавдаа зориулж энэхүү бүтээлийг бүтээхэд тусалсан гэдгийг хэлж байсан юм. Эрх чөлөөт нийгмийг бүтээгчдийн хөргийг мөнхөлсөн энэхүү бүтээлийг Үндэсний түүхийн музейд мөнхлөх арга хэмжээ өнөөдөр болсон юм. Энэ арга хэмжээнд МоАХ-ны үе үеийн дарга нар, ардчиллын анхдагчид, партизанууд ирсэн байв.
Р.Батцэнгэл: МоАХ-ны түүхийг мэдэхээсээ илүүтэй ойлгож, мэдрэх хэрэгтэй
МоАХ-ны анхдагчдын хөргийг бүтээсэн зураач Р.Батцэнгэлийн баярын сэтгэгдлийг хуваалцлаа.-Эл бүтээлийг хэчнээн жил зурав. Энэ тухайгаа хуучлаач?
-Сүүлийн таван жилийн турш зурлаа. Эхний гурван жилд нь тасралтгүй ажилласан даа.
-Зургийн утга учир нь гэвэл ардчилсан хувьсгалыг л тольдож. Таны хувьд энэ түүхэн хувьсгалыг зураг болгон мөнхлөхөд хэр хүндрэлтэй байв?
-Ардчилсан хувьсгалын үйл явц, түүхэн баатруудыг дүрсэлсэн л дээ. Түүх бол бидний сургамж. Тэгэхээр үүнийг бүх хүн мэдэх хэрэгтэй. Мэдэхээсээ илүүтэй ойлгож мэдрэх хэрэгтэй. Үүнийг дүрслэхийн тулд чамгүй хичээсэн.
-Зургийн санаа хэзээнээс төрөв?
-Энэ бол түүхэн үйл явц шүү дээ. Анх МоАХ-ны удирдах зөвлөлийн 13 гишүүн тангарагийн бичиг үйлдээд уншсан гэдгийг сонсож байсан л даа. Үүнээс үүдээд л сонирхолтой зураг гарах юм байна гэж бодсон. Тэгээд МоАХ-ны дарга Баттулгын санаачлагаар зурсан.
С.Амарсанаа: Ардчилал, эрх чөлөөгөө хайрлаж яваарай
МоАХ-ны анхдагч С.Амарсанаагаас цөөн асуултад хариу авлаа.-Тэртээх 23 жилийн өмнөх энэ өдрийг эргэн дурсаач?
-23 жилийн өмнө Сүхбаатарын талбайд МоАХ-ны гишүүдийн зарласан улс төрий тайван тэмцлийн хамгийн хурц хэлбэр болох өлсгөлөн ялалтаар дууч, тэр үеийн МАХН-ын төв хорооны улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монголд эрх чөлөөт цагийн эхлэлийг тавьсан юм. МоАХ-ны дөрвөн сарын турш хийсэн тэмцэл ялалтаар дууссанаар Монгол орон ардчилалд тайван замаар шилжих боломж бүрдсэн юм. Энэ бол бидний хийж чадсан зүйл. Энэ үйл явцлыг, хувьсгалд оролцсон хүмүүсийг таниулах энэхүү бүтээлийг зураач Батцэнгэл зурсан байна. Үүнийг нь Үндэсний түүхийн музьед залж байгаад баяртай байна.
-Тэгэхээр энэ түүхэн өдрийг бүтээлцэж явсны хувьд хойч үеийнхэндээ хандаж юу хэлэв вэ. Зургийг Үндэсний түүхийн музейд залж байгаагийн учир нь хойч үедээ таниулах зорилготой гэж байсан шүү дээ?
-Өнгөрсөн 23 жилийн хугацаанд эрх чөлөөт Монголын нэгэн шинэ үе төржээ. Тэр үед төрсөн хүүхэд өнөөдөр 23 нас хүрсэн байна. Тухайн үед 10 настай байсан хүүхдүүд 30 нас хүрчээ. Энэ бол эрх чөлөөний маш том түүхэн үйл явдал. Эрх чөлөөг хүн бүр тэгш хүртэж байна. Тиймээс залуустаа хандаж хэлэхэд, ардчилал эрх чөлөөг хайрлан хамгаалж, хөгжүүлж яваарай, ардчилал эрх чөлөөнийхөө үр шимийг бүрэн эдлээрэй гэж хэлье.











0 Сэтгэгдэл
2013.12.06
2013.03.10
2013.03.10
2013.03.10
























