Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
МАН БА ЛЕНИНИЙ МУЗЕЙН БАЙШИН
Ашиглалтад ороод 33 оныг үдэж буй В.И.Лениний музейгээс одоо барилга нь үлдэж. Үзмэрүүд бус байшинг энэ удаад дурдах гэсэн юм. Улсаас хөрөнгийг нь гаргаж бариулсан ч өдгөө төрийн данснаас гадуур бүртгэлтэй болчихсон нь анхаарал татна. Барилгын “эзэмшигч” нь МАН. Хууль ёсоор эзэмшигч гэж энэ байшинд үгүй. Зөвхөн ашиглагч байгууллага гэдэгт МАН-ын нэр бичээстэй. Нэгэнт мөнгө хөрөнгөө гаргаад бариулсан болохоор олон жилийн дараа ч гэсэн улс өөрийн мэдлийн байшингаа эрүүлэн авъя гэсэн ч өөрсдийгөө “эзэмшигч” гэж эндүүрэх МАН-ынхан өгөхгүй гэж гүйрийсээр. Эзэн нь юмаа мэдэж, төр өмчөө авахаар өнгөрсөн долоо хоногт Соёл, спорт аялал жуулчлалын яам, Төрийн өмчийн хорооныхон Лениний музейд очсон ч хүлээлгэн өгөх ёстой МАН-ынхан болзоондоо ирсэнгүй. Ирэхийг ч хүссэнгүй. Хариуд нь ССАЖ-ын сайд руу мэдэгдэл “чулуудав”.
Тэд мэдэгдэлдээ “Засгийн газрын 2013 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн Үлэг гүрвэлийн төв музей байгуулах тухай тогтоол гарч, хэрэгжүүлэхээр танай яамны Төрийн нарийн бичгийн даргын нэрээр МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн нэр дээр гурван удаа бичиг ирүүлсэн байна. Засгийн газрын тогтоол нь Монгол Улсад соёлын өвийг хадгалж хамгаалах, бүртгэж баримтжуулах, хойч үедээ өвлөн уламжлуулах, палентологийн олдворыг нийтэд сурталчлах зорилгоор гарсан хэдий ч тухайн барилгын хууль ёсны өмчлөгчийн эрхэд бүдүүлгээр халдаж байгаад ихэд харамсч байна. Дээрх Засгийн газрын тогтоол нь Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн нэгд заасан “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Мөн Өмчийн эрх рүү хууль бусаар ардчиллын үнэт зүйлсийг гутаан байж ичгүүргүйгээр халдаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүний хууль бус ажиллагааг дэмжин оройлон оролцож байгаа сайд Ц.Оюунгэрэл нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хангалттай үндэслэл байна. Энэ өдрөөс эхлэн Үндсэн хуулийн тулгуур зарчмыг, Иргэний хууль, Эрүүгийн хуулийг зөрчсөн буюу зөрчихөөр завдаж байгаа хууль бус ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна. Засгийн газар гаргасан хууль бус шийдвэрээ хуульд заасны дагуу нэн даруй цуцлах, цаашид үйл ажиллагаандаа Үндсэн хуулийн тулгуур зарчим болох хууль дээдлэх ёсыг чанд баримтлан ажиллахыг шаардаж байна” гэжээ. Үүнээс үзвэл МАН-ынхан Лениний музейн байшинг яасан ч байсан өгөхгүй гэж шийджээ.
Тэгвэл байшин ямар замаар МАН-ынхны гарт орсныг сануулах хэрэгтэй болов уу. 1977 онд Бүх холбоотны үйлдвэрлэл, урлагийн комбинатад 666 мянган рублиэр Улаанбаатарт Лениний музейг барьсан. Захиалагч нь тухай үеийн Соёлын яам. БНМАУ-ын Улсын банкны хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Техник туслалцааны үйлдвэрийн барилгын нэгдүгээр трест 1974 оноос 1980 оны долдугаар сарын 9-ний өдөр хүртэл барьжээ. Ингээд ашиглагч Намын институтэд шилжүүлсэн байна. Энэ нь өмчлөгчөөр хэн нэгнийг тохоон томилоогүй зөвхөн ашиглагчаар уг институтыг гэж үзэн хүлээлгэн өгсөн гэсэн үг. Барилгыг хүлээлгэн өгсөн бүх баримтад зөвхөн “ашиглагч” гэсэн статусыг тодотгосныг баримтад тусгажээ. Ашиглалтад хүлээлгэж өгөх явц нь улсын захиалгат барилгыг шилжүүлэх энгийн зарчмаар яваагүй байх магадлал өндөр байгаа гэнэ. Тухайн үед үйлдсэн баримтыг дарж, гараар бичиж, засварласан байдаг учир ингэж үзэж болохоор. Ашиглалтад оруулсан комиссын актад гараар тэмдэглэл хийж, маягт дээр үг үсгийг нь дарж, гараар нэмж бичин өөрчилснийг тогтоосон байна.
БНМАУ-ын дээд шүүх, шүүхийн дарга Ц.Шаравдорж, Дээд шүүхийн гишүүн Л.Баасан, Б.Цогням нар уг барилгыг МАХН-ын нэр дээр шилжүүлэх шийдвэр 1990 онд гаргасан байх юм. Ц.Шаравдорж нь одоогийн МАН-ын /хуучнаар МАХН/ гишүүн гэдгийг энд тодотгох нь зөв болов уу. 1992 онд МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн шийдвэрээр В.И.Лениний нэрэмжит улс төр соёлын төвийн /музейн/ нэрийг өөрчилж, хөдөлмөрчдийн соёл үйлчилгээний “Чандмань” төв болгож. Улмаар 1998 онд Хөрөнгийн үнэлгээний төв Лениний музейн барилгын үнэлгээг хийж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн аж. Үл хөрөнгө болгож бүртгүүлээд долоо ч хонолгүй “Улаанбаатар хотын МАХН-ын хорооны конторын зориулалттай гурван давхар барилгын хууль ёсны өмчлөгч” гэж үзэн гэрчилгээ олгосон байна. Улсын бүртгэлд У-2202002678 дугаараар бүртгүүлсэн Лениний музей ийнхүү саяхныг хүртэл нэрээ хэдэнтээ солив. Анх байшин сүндэрлэхдээ В.И.Лениний музей байсан бол “Чандмань” төв, дараа нь “Okta” төв нэртэй болсон. Харин саяхнаас өнгө зүсээ өөрчилж, “MGL plaza” гэгдэх болжээ. Ингэж зүсийг нь буруулж байгаа ч музейн зориулалттай байгууламж хэвээрээ. Харин барихад нэг төгрөг ч зарцуулаагүй, ихэнхдээ бусдад түрээслүүлж ашиг хонжоо олсоор байсан МАН-ынхан байшинг улсад буцаагаад өгчихвөл... Гэтэл зориулалтаар нь ашиглаж, үлэг гүрвэлийн музей байгуулах гэж хүссэн нь бусдын хувийн өмчид халдсан болчихдог юм байж.
Хотын төвийн байршил сайтай газар байх энэ байшинд үйлчилгээний байгууллагууд түрээслэгч болохын тулд багагүй мөнгө төлж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Тэр мөнгө мэдээж, МАН-ын халаас руу орж буй. Орлогын нэг үүсвэр алга болчихвол гэсэн айдас тэдэнд төрж буй бололтой. Хотын төв цэгээс холгүйхэн “Тусгаар тогтнолын ордон”-той МАН-ынхан хуучны нэг жижиг байшин булаацалдах нь дэндүү ичгэвтэр байгааг намын удирдлагуудад гишүүд нь ойлгуулаасай. Мэдэгдлийн хариуг илгээж, төр төмөр нүүрээ харуулах цаг болжээ. Монголд яагаад үлэг гүрвэлийн музей байгуулж болохгүй юм бэ, МАН-ынхаан гэж олон хүн асууж буйг уламжилъя, мөн лавлах ч ёстой.

0 Сэтгэгдэл
har
muzei bolgochooch guiy toroos ilvv medeltei namaa!!!!!!
2013.03.18