Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
АТГ-ынхан УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандлаа
Авлигатай тэмцэх газрынхан УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн ёс зүйн зөрчил гаргасан гэх асуудлыг шийдвэрлүүлэхээр өчигдөр УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ханджээ. Тус газарт УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Хүүхдийн төлөө үндэсний газрын мэргэжилтэн Б.Жавзанхүү нар “Өгөөмөр” хүүхэд асрамжийн төвд ямар ч удирдамжгүй шалгалт хийж, тус төвийн тусгай зөвшөөрлийг хураан авч, ёс зүйгүй үйлдэл гаргасан тухай гомдол ирсэн гэнэ. Гомдлын дагуу шалгалт хийж, Хүүхдийн төлөө үндэсний газрын Тамгын газрын дарга Д.Тунгалаг, Хүүхэд хамгаалал үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү нараас тайлбар авахад “УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос тухай хяналт шалгалт хийх улирдамж, чиглэл албан бичгээр ирээгүй. НББСШУБХ-ны дарга, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн биечлэн өгсөн даалгаврын дагуу ажилласан” гэжээ. Мөн “Фратернитэ Нотре Даме” ТББ-аас АТГ-т ирүүлсэн тайлбарт УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ ёс зүйгүй үйлдэл гаргасан тухай дурдсан байгаа аж.
Тиймээс АТГ-ынхан түүний эл үйлдэл УИХ-ын тухай хуулийн 7.1.23 /хууль, гишүүний ёс зүйг чанд сахих/, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн 2.1.1 /бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг нь эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах зэрэг зүйл заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзсэн байна. Ингээд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ ёс зүйн зөрчил гаргасан гэх асуудлыг шийдвэрлүүлэхээр УИХ-ын Ёс зүйн дэд хороонд шилжүүлсэн нь энэ аж.

0 Сэтгэгдэл