Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Үг даахгүй пацаан сайд Э.Эрдэнэжамъян
Тамир, тэнхээгүй хүнийг төрийн албанд оруулах ямар гортой юм бэ гэдгийг сая санав. Тэр тусмаа юм үзээгүй, эр хүний шинжгүй, ямар ч бядгүй нөхөд төрийн өндөр албан тушаалд байх нь ямар их хор уршиг дагуулж, төрийн ажлыг хойш татдагийн амьд жишээг харлаа.
Уул үзээгүй байж хормой шууж, ус үзээгүй байж гутал тайлна гэгчээр Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян ямар хариугүй нөхөр вэ. Ер нь, энэ хүнд өөрийн гэсэн толгой байдаг юм уу гэсэн бодол төрөх болов. Интерполд захидал бичиж төрийн ажлыг гацаана. Захидал бич гэхээр нь л бичиж байдаг. Тэр нь эргээд өөрт нь ял болж байдаг.
Ингэж төрийн ажлыг гацааж, олон улс даяар үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын ажилд ч саад учруулж том толгой гаргаж чадсан хэрнээ намынхаа даргад анхаарал хандуулсангүй гэж генсекээсээ зэмлэл хүртсэнийгээ юман чинээд тооцож “Би энэ албан тушаалыг хашч чадахгүй” гэж өргөдлөө барьж гүйгээд л... Яг хүүхэн шиг.
Үнэн хэрэгтээ энэ нөхрийг намынхаа даргад анхаарал хандуулахгүй байна гэж зэмлэх нь зүйн хэрэг шүү дээ. Хэн ч биш нэг пацаан ялтан ч бай, хэн ч бай МАХН-ын дарга Н.Энхбаяр гэдэг хүний ачаар л өдий зэрэгтэй яваа.
Энхбаяр биш юм аа гэхэд бусад намын аль нэг дарга нь Энхбаярын оронд шоронд орчихсон, бие нь муу байсан бол өөрийг нь төлөөлж Засгийн газарт ажиллаж байгаа сайд нарыг загнаж, зандрах л байсан биз. Гэтэл үүнийг таван настай жаахан охин шиг зан гаргаж байдаг. Жаахан хүүхдүүд тоглож байгаад тоглоомоо харамлаж хэрэлдэхээрээ, “Би чамтай муудлаа за юу” гээд гүйгээд явдаг шиг, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян яг тийм л зан гаргаж. Дэд сайдын суудлаас бууя гэж хэлсэн юм чинь намаасаа гарлаа гээд хэлчихгүй яасан юм бол. Чадахгүй байж яах гэж маягладаг байна аа.
Намын болоод номын ахдаа загнуулж олон юм яриад байхаар нь өрлөг эх болох О.Цолмон ирж намаасаа засагт сууж байгаа нөхдөд хэдэн үг хэлсэн юм аа даа, янз нь.
МАХН-ын Гүйцэтгэх товчоо өнгөрсөн амралтын өдөр хуралдаж, хуралдаанд МАХН-ынхны “өрлөг эх” О.Цолмон оролцсон аж. Тэрээр Шинэчлэлийн Засгийн газарт ажиллаж байгаа сайд нарыг дээрээс нь доош, доороос нь дээш хүртэл загнаж Н.Энхбаярт анхаарал хандуулахыг хатуу анхааруулж. Мэдээж түүний хэлсэн үг тодорхой. Н.Энхбаярыг ялаас ямар нэгэн аргаар мулталж гадаадад эмчлүүлж, амь насыг нь аврахыг шаардсан аж. Ингэж чаддаггүй юм аа гэхэд гадаадаас эмч авчрахыг хүсчээ.
Мөн тэрээр, “Шударга үнэний төлөө тэмцэж явсанн хүн хэлмэгдэж, амь нас нь дээсэн дөрөөн дээр байхад та нар юу ч хийсэнгүй. Та нарын өдий зэрэгтэй яваа чинь миний нөхрийн ач гавьяа” гэж хэлж.
Ямартай ч МАХН-ын “өрлөг эх” О.Цолмон намынхаа сайд нарт энэ мэтээр хатуухан сануулга өгч. Энэ бол анхны удаа бус. Өнгөрсөн өвөл МАХН-ын сайд нар Засгийн газраас гарах тухай асуудал хөндөгдөхөд мөн л О.Цолмон ахайтны шахалтаас болсон гэх. Харин улс төрийн зовлон зүдгүүрийг өөрийн өвчний нэгэн адил ойлгодог МАХН-ын дарга Н.Энхбаяр үүнийг уужуу ухаанаар харах ёстойг захиж байсан. Үүнийгээ тэрээр Засгийн газрын үйл ажиллагаа иргэд, сонгогчдын эрх ашгийн үүднээс тогтвортой үргэлжлэх ёстой хэмээн тайлбарласан. Энэ нь ч мадаггүй үнэн биз. Өнгөрсөн үед О.Цолмонгийн захиас МАХН-аас Засагт орсон сайд нарын суудлыг ганхуулсан бол харин энэ удаа Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян түүний үгийг даалгүй далдганасан нь энэ бололтой. Үг даахгүй сайдыг ташуурдахгүй яагаа юм бол...
харин тэгээдл яриулаад байсан юм шүү дээ
Ded said ch bai hen ch bai chadlaar ni songohgui hen negnii iveeleer harulj uzuuleh gej ajlaa hiilgeh gej chadalgui zalusiig songoj bgaa togtoltsoonii buruu, Erdene jamyang Enhbaayariig halamjlulah gej songoson yum bna gej oilgolooo
юу ч мэдэхгүй ийм юмыг төрийн түшээд сонгож тавьсан нь хэний буруу вэ биднийх
teneg zaluu bna da. Turig togloom gej anduuragsad ih ba hariutslagaa huleeh heregtei. ard tumen im humuusees bolj ih hohirch ba shu de oilgo
nohoin shees
huts za
NEEREE YNEN HERYYLCH GAR BILEE TWITTEREE HERYYLIIN ALIM GEJ BODDOG YUM SHIG BNA LEE HEHEHE
Юугий нь муулаад байгаа юм бэ дээ. Энд чинь АН л буруутай ш дээ. Энэ чинь залуу хүн.
Тамир, тэнхээгүй хүнийг төрийн албанд оруулах ямар гортой юм бэ гэдгийг сая санав. Тэр тусмаа юм үзээгүй, эр хүний шинжгүй, ямар ч бядгүй нөхөд төрийн өндөр албан тушаалд байх нь ямар их хор уршиг дагуулж, төрийн ажлыг хойш татдагийн амьд жишээг харлаа.Уул үзээгүй байж хормой шууж, ус үзээгүй байж гутал тайлна гэгчээр Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян ямар хариугүй нөхөр вэ. Ер нь, энэ хүнд өөрийн гэсэн толгой байдаг юм уу гэсэн бодол төрөх болов. Интерполд захидал бичиж төрийн ажлыг гацаана. Захидал бич гэхээр нь л бичиж байдаг. Тэр нь эргээд өөрт нь ял болж байдаг.
Ингэж төрийн ажлыг гацааж, олон улс даяар үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын ажилд ч саад учруулж том толгой гаргаж чадсан хэрнээ намынхаа даргад анхаарал хандуулсангүй гэж генсекээсээ зэмлэл хүртсэнийгээ юман чинээд тооцож “Би энэ албан тушаалыг хашч чадахгүй” гэж өргөдлөө барьж гүйгээд л... Яг хүүхэн шиг.
Үнэн хэрэгтээ энэ нөхрийг намынхаа даргад анхаарал хандуулахгүй байна гэж зэмлэх нь зүйн хэрэг шүү дээ. Хэн ч биш нэг пацаан ялтан ч бай, хэн ч бай МАХН-ын дарга Н.Энхбаяр гэдэг хүний ачаар л өдий зэрэгтэй яваа.
Энхбаяр биш юм аа гэхэд бусад намын аль нэг дарга нь Энхбаярын оронд шоронд орчихсон, бие нь муу байсан бол өөрийг нь төлөөлж Засгийн газарт ажиллаж байгаа сайд нарыг загнаж, зандрах л байсан биз. Гэтэл үүнийг таван настай жаахан охин шиг зан гаргаж байдаг. Жаахан хүүхдүүд тоглож байгаад тоглоомоо харамлаж хэрэлдэхээрээ, “Би чамтай муудлаа за юу” гээд гүйгээд явдаг шиг, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян яг тийм л зан гаргаж. Дэд сайдын суудлаас бууя гэж хэлсэн юм чинь намаасаа гарлаа гээд хэлчихгүй яасан юм бол. Чадахгүй байж яах гэж маягладаг байна аа.
Намын болоод номын ахдаа загнуулж олон юм яриад байхаар нь өрлөг эх болох О.Цолмон ирж намаасаа засагт сууж байгаа нөхдөд хэдэн үг хэлсэн юм аа даа, янз нь.
МАХН-ын Гүйцэтгэх товчоо өнгөрсөн амралтын өдөр хуралдаж, хуралдаанд МАХН-ынхны “өрлөг эх” О.Цолмон оролцсон аж. Тэрээр Шинэчлэлийн Засгийн газарт ажиллаж байгаа сайд нарыг дээрээс нь доош, доороос нь дээш хүртэл загнаж Н.Энхбаярт анхаарал хандуулахыг хатуу анхааруулж. Мэдээж түүний хэлсэн үг тодорхой. Н.Энхбаярыг ялаас ямар нэгэн аргаар мулталж гадаадад эмчлүүлж, амь насыг нь аврахыг шаардсан аж. Ингэж чаддаггүй юм аа гэхэд гадаадаас эмч авчрахыг хүсчээ.
Мөн тэрээр, “Шударга үнэний төлөө тэмцэж явсанн хүн хэлмэгдэж, амь нас нь дээсэн дөрөөн дээр байхад та нар юу ч хийсэнгүй. Та нарын өдий зэрэгтэй яваа чинь миний нөхрийн ач гавьяа” гэж хэлж.
Ямартай ч МАХН-ын “өрлөг эх” О.Цолмон намынхаа сайд нарт энэ мэтээр хатуухан сануулга өгч. Энэ бол анхны удаа бус. Өнгөрсөн өвөл МАХН-ын сайд нар Засгийн газраас гарах тухай асуудал хөндөгдөхөд мөн л О.Цолмон ахайтны шахалтаас болсон гэх. Харин улс төрийн зовлон зүдгүүрийг өөрийн өвчний нэгэн адил ойлгодог МАХН-ын дарга Н.Энхбаяр үүнийг уужуу ухаанаар харах ёстойг захиж байсан. Үүнийгээ тэрээр Засгийн газрын үйл ажиллагаа иргэд, сонгогчдын эрх ашгийн үүднээс тогтвортой үргэлжлэх ёстой хэмээн тайлбарласан. Энэ нь ч мадаггүй үнэн биз. Өнгөрсөн үед О.Цолмонгийн захиас МАХН-аас Засагт орсон сайд нарын суудлыг ганхуулсан бол харин энэ удаа Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян түүний үгийг даалгүй далдганасан нь энэ бололтой. Үг даахгүй сайдыг ташуурдахгүй яагаа юм бол...
Д.Намнан
0 Сэтгэгдэл
батсайхан
наад дэд сайд гээд байгаа хүн чинь одоо өүр давараад нөгөө скаутын холбооныхоноо нээг их гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг байгууллага гэж үзээд хууль зүйн яамны мөнгөнөөс өгөх гэж байгааг юу гэх вэ арай ч дээ би чамайг ийм хүн бодсонгүй скаутын холбооныхон тэрийг сонсоод шүлсээ гоожуулан араасан явж байгаа гэсэн харж байгаарай наад хүн чинь түмний мөнгийг дуртай зүйлдээ зарцуулдаг гэдгийг тэр тэмүжин сайд мэддэгүй юм байхдаа яанааа бурхан минь
2013.03.17
2013.03.15
2013.03.15
2013.03.13
2013.03.13
2013.03.12
2013.03.12
2013.03.12
2013.03.12
























