Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Г.Занданшатар: Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг үргэлжлүүлэхгүй бол Н.Алтанхуягийн Засгийн газар огцрох ёстой
За хаврын синдромыг МАН эхлүүлж, энэ төрийг үймүүлэхээр оролдож эхлэх шив дээ
Сү.Батболдын тэргүүлж байсан Хамтарсан Засгийн газрын үед бага орлоготой болон залуу гэр бүлээ дэмжих зорилгоор “100 мянган айлын орон сууц” буюу зургаан хувийн хүүтэй орон сууцанд хамрагдах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Үүнд олзуурхсан иргэд хашаа байшин, машин унаагаа заран байж урьдчилгаагаа төлсөн ч өнөөг хүртэл байрандаа орж чадаагүй байгаа юм. Байрандаа битгий хэл гудамжинд гарахдаа тулчихаад байна. Тиймээс өмнөх Засгийн газрынхаа үйл ажиллагааг үргэлжлүүлж одоогийн Засгийн газар урьдчилгаа мөнгөө төлсөн иргэдийг байртай болгохын тулд барилгын компаниудад хөрөнгө мөнгийг нь шийдэж өгөх хэрэгтэй хэмээн хохирчихоод байгаа иргэд Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө жагсав. Хэрэв эл хүсэлтийг хүлээж авахгүй бол өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдээд байгаа билээ.
Тэгвэл энэ хүмүүсийг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нар Сүхбаатарын талбайд суулт зарлаад байгаа иргэдтэй уулзсан юм. Тэд иргэдтэй уулзаж, “Өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлж байсан бодлогыг дараагийн Засгийн газар үргэлжлүүлэх хэрэгтэй. Аль ч Засгийн газрын залгамж халаа гэж байх ёстой. Тиймээс үүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг үргэлжлүүлэх ёстой. Эс бөгөөс огцрохыг шаардаж байна. Учир нь, Ерөнхий сайд Н.Алтанхуяг маш олон удаа хууль зөрчсөн шийдвэр гаргалаа” хэмээн мэдэгдсэн юм.
Энэ тухай МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатараас цөөн асуултад хариу авсан юм.

-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг МАН-ынхан Засгийн эрхэнд байх үедээ хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл үүнээс болоод иргэд их хэмжээний мөнгөөрөө хохирчихоод байна шүү дээ. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Залуу гэр бүл, орлого багатай гэр бүлийг орон сууцжуулах нь аль ч Засгийн газрын стратегийн зорилго байх ёстой. Утаа хаанаас гарч байгаа билээ. Гэр хорооллоос л гарч байна. Тиймээс иргэдээ сайхан амьдруулъя гэвэл бага орлоготой иргэдэд хөнгөлөлттэй, бага хүүтэй зээл олгодог байх хэрэгтэй. Тэгэхгүй бол иргэд тэр зээлийн хүүний дарамтыг дийлэхгүй байна шүү дээ. 40 ам.метр талбайтай байр авч байгаа хүмүүст л бага хүүтэй зээл олгоё гэсэн шийдвэр шүү дээ. Гэтэл олигархиуд нь төв банкаараа дамжуулаад бага хүүтэй зээл аваад л байна. Нөгөө сүр дуулиантай байсан 1.5 тэрбум ам.долларын бонд яасан бэ. Яагаад ард түмэнд энэ зээлийг олгохгүй зогсоогоод байгаа юм бэ. Тиймээс иргэдийн энэ тэмцлийг дэмжиж бид ирсэн юм.
-Улс төрийн сөрөг хүчний хувьд танайх ямар алхам хийх вэ?
-Аль ч Засгийн газрын үед Засгийн газрын залгамж бодлого байх ёстой. Тэгэхгүй бол иргэд л хохироод байна шүү дээ. Бидний зүгээс байнга буруу бодлого явуулж байгаа Н.Алтанхуягийг огцрохыг шаардаж байна. Түүнийг огцруулах асуудлыг тавих болно. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндсэн хууль зөрчиж Хөвсгөл, Дорнод аймагт Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилсон. Тэр хүмүүс нь маш олон хүнийг ажлаас нь халсан байна, хууль бусаар газар олгосон байна. Тиймээс Н.Алтанхуягийн Засгийн газрыг энэ бодлогоо үргэлжлүүлээч гэдэг шаардлага тавьж байна, эс чадваас огцрохыг шаардаж байна.
-Энэ хөтөлбөр хамтарсан Засгийн газрын үед л гарсан шүү дээ. Тэгэхээр тодорхой хэмжээний хариуцлага нь танай намд ногдохгүй юу?
-Хамтарсан Засгийн газрын үед хэрэгжүүлсэн бодлого гарах үед Н.Алтанхуяг тухайн үед Тэргүүн шадар сайд байсан. Үүний эх үүсвэр болон Чалкогийн гэрээ зэрэг асуудал Алтанхуяг сайд хариуцаж байх үед хийгдсэн. Өнөөдөр хөрөнгийн эх үүсвэр байхгүй гэж хэлэх үндэслэлгүй. 1.5 тэрбум ам.долларын зээлийн хүү төлөөд л мөнгө нь Монгол банкинд зүгээр байж байгаа. Үүнийг бодит сектэр рүү оруулах боломж бий.
-Ер нь, энэ хөтөлбөрийг анх хэрэгжүүлж эхэлж байх үедээ хэрхэн санхүүжүүлэхээр тооцож байсан юм бэ. Хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас оруулж ирэхээр төлөвлөж байсан юм?
-Зургаан хувийн хүүтэй зээл олгоход Хөгжлийн банкнаас бонд босгох, уул уурхайгаас орж ирэх орлогоор л иргэдээ орон сууцжуулъя гэсэн бодлого. Маш энгийн л зүйл.
-Тэгвэл одоо гацаанаас гарах гарц нь юу байна вэ?
-Зургаан хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэх. Гэхдээ бага орлоготой, цалингаараа амьдарч байгаа иргэдэд л өгдөг байх ёстой. Ингэвэл үндэсний үйлдвэрлэл хөгжинө, хотын утаа ч арилна, иргэд ч орон сууцтай болно.
-Энэ бодлогыг үргэлжлүүлэхгүй бол Н.Алтанхуягийг огцрохыг шаардана гэлээ. Тэгвэл танай намын зүгээс яг ямар алхам хийх вэ?
-Засгийн газраас тогтоол шийдвэр гаргаад энэ зээлийг арилжааны банкууд олгож болно. АНУ-д ч гэсэн ийм л бодлогоор явсан шүү дээ. Мэдээж мөнгөний эх үүсвэрийг Хөгжлийн банкаар дамжуулан 1.5 тэрбум ам.долларын бондоос санхүүжүүлье. 100 сая ам.долларыг зарцуулахад л маш олон иргэнийг орон сууцтай болгох боломжтой.
-Сүүлийн үед төр нэгэн жишиг тогтчихлоо. Нэг нам нь засгийн эрхэнд гарч ирээд нэгнийхээ хийсэн ажлыг, бодлогыг үгүйсгэдэг байдал бий болчихож. Тэгвэл танай намын зүгээс энэ иргэдийг дэмжиж байгаагийн хувьд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцрох шаардлага тавих хэрэг үү, эсвэл дорвитой алхам хийх үү?
-Манай нам сүүдрийн Засгийн газар, ардын танхим байгуулсан. Сүүдрийн Засгийн газар, ардын танхим маань орон сууцны санхүүжилтийн хүмүүсийг цуглуулж ардын танхимаараа хэлэлцүүлнэ.
-Орон сууц санхүүжилтээс найман хувийн хүүтэй зээл олгож байсныг зургаан хувийн хүүтэй болгож өөрчилсөн шалтгаан нь юу юм бэ. Энэ нэг талаар танай намын сонгуулийн шоу байсан юм биш биз дээ?
-Энэ мэдээж иргэдийн амьдралтай холбоотой. Өнөөдөр цалингаасаа найман хувийн хүүтэй зээл төлөөд орон сууцанд орно гэдэг бол бодит амьдралд нийцэхгүй зүйл байсан. Тиймээс хүүгийн дарамтыг багасгая, хүүгийн зөрүүг улсаас санхүүжүүлье гэсэн бодлого шүү дээ. Энэ бол сонгуулиас өмнө хэрэгжсэн зүйл шүү дээ.

Д.Мөнх
0 Сэтгэгдэл
ogi
uu zailaachee..zandanshataraa..ta nar uursduu uy xiisen um be..6 xuviin xuutei zeel ugnu geed ard tumniig xoshgoruuljsonguuliin shou xiij baisniig chin odoo l oilgoj baina..genet neg surxii sanaa zovdog xun bolchixoj gene..yrid ni ta nar mongol orniig yaj elgeer ni xevtuulsniig bid xezee ch martaxgui..MAN dotroosoo cevershij shine xun gargaj baij l say ard tumen itgex baix..chi bol yamarch auyasgui ireeduigui xuuxed shuu dee..terniigee er ni meddeg uu..
2013.03.14
2013.03.13