Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Монгол Улсын хөгжлийн хөдөлгүүр Дорноговь
Т.Жанцан
Дорнын говь нутагт ногоо цухуйж мал сүрэг нь тарган тавтай, хүн ард нь нуруу тэнэгэр сайхан хаваржиж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорноговь аймагт ажиллаж буй юм. Ерөнхий сайд яг одоо Сайншанд сумын иргэдтэй уулзаж байна.
Энэ үеэр Шинэчлэлийн Засгийн газар ажлаа эхэлсний 200 хоног, иргэдээ сонсож “Шинэчилж шийдэе 222” уулзалт ч бас тохиож байгаа юм. Дорноговь аймаг Монгол Улсын нийгэм эдийн засаг, аж үйлдвэрийн гол төв болно. Тус аймгийн Сайншанд хотод аж үйлдвэрийн цогцолбор босох төсөл хэрэгжиж буй билээ. Ингэснээр монголчууд нүүрс, зэс, төмрийн хүдэр гээд эрдэс баялгаа боловсруулж улсын эдийн засгийн бат сууриа цутгана. Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор байгуулхад нэн тохиромжтой гэж эдийн засагчид үздэг. Учир нь усны нөөц, зам харилцаа, олон улсын ачаа тээвэр хөгжүүлэх боломжтой Хар тойром аэрдромтой. Нөгөө талаар өнөөдөр манай улсын импортын бараа орж ирэх гол зангилаа. Өөрөөр хэлбэл Замын Үүд, Алтанбулаг гээд урд хойд хоёр том боомтыг холбосон төмөр зам бий. Ийм учираас Засгийн газар болон Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар аймаг орон нутгаа хөгжүүлэх талаар нэлээд анхаарч байгаа билээ. Нэг жишээ дурьдхад тус аймаг бүх сумдаа 2015 он гэхэд цэвэр усны шугамд холбох төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөө өглөө аймгийн Засаг даргын тамгын газрын тамгийн газрынхантай уулзахдаа “Шинэчлэлийн Засгийн газарт Монгол Улсын бүх аймгийн төвийг хот болгох төлөвлөгөө бий. Үүний хамгийн сайж жишэг нь Сайншанд хот юм. Дорнийн говь бол Монгол Улсын үүд, аж үйлдвэрийн цогцолбор хөл дээрээ босоод ирвэл шинэ зуунд манай улсыг өөд нь хөөргөх хөгжлийн тулгуур болно. Орон нутагт төсөв мөнгөө зарцуулах эрхтэй болж байгаа нь үүнтэй холбоотой” хэмээв.
Дараа нь 14 цагт тус аймгийн МЭСҮТ тэй танилцав. Энэ үеэр хувийн МЭСҮТ нь оюутанууддаа сар бүр 45 мянган төгрөгийн цалинг нь олгож ажлын амжилттай ажиллаж байна. Тус сургалтын төвийн төлбөр нь жилд 750 мянган төгрөг. Гэхдээ 24 наснаас доош залуусыг мэрэгжил эзэмшүүлдэг гэсэн билээ. Харин улсын сургалтын төвийн захирал Ерөнхий сайдын өмнөөс бөөн зовлон тоочоод чангахан авсан юм.

0 Сэтгэгдэл