Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Намууд гишүүнчлэлгүй болж, төрөөс санхүүжих нь
Улс төрийн намын тухай болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын дэд дарга С.Баярцогт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын дэд дарга Л.Цог, Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Р.Бурмаа нар өчигдөр улс төрийн намуудын удирдлагатай уулзаж, санал бодлыг нь сонслоо. Эл уулзалтад улс төрийн 20 гаруй намын дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга ирсэн байв.
Улс төрийн намын тухай хуулийг анх 1990 онд баталж, 2005 онд шинэчлэн найруулжээ. Өнгөрсөн найман жилийн хугацаанд намуудын үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд намын санхүүжилт тулгамдсан асуудал болсон. Энэ нь хуульд өөрчлөлт оруулах шалтгааны нэг гэдгийг ч улс төрийн намынхан дуу нэгтэйгээр хэлж байгаа юм. УИХ-ын Судалгааны төв ч сонгуулийн болон намын санхүүжилтийн байдалд судалгаа хийж, холбогдох хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байна.
Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын дэд дарга С.Баярцогт Намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд таван зүйлд төвлөрч анхаарах шаардлагатай гэв. Тодруулбал, улс төрийн нам нь бодлогын нам байх ёстой, намын гишүүнчлэл, өмчтэй байх эсэх, намын санхүүжилт ямар байх асуудлыг судлах, бүгд нэг дүрмээр тоглодог байх зэргийг улс төрийн намынхантай ярилцаж, тохирох хэрэгтэй болох нь.
Харин парламентад суудалгүй улс төрийн зарим намын төлөөлөл ажлын хэсэгт хандан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхээ эхлээд шийдвэрлэж байж, бусад хуулийн төслөө боловсруулах хэрэгтэй гэж зөвлөгөө өгсөн бол зарим нь боловсруулж буй хуулийн төслөө танилцуулсангүй, дэмий цаг гарздаад гэж бухимдав. Ярих ёстой сэдвээсээ хальж, бусдыгаа элдвээр хэлэн ёс зүйгүй аашлах намын дарга байхад, түүнд сургамж айлдаж, ажлын хэсгийн гишүүдийг солих, шинэчлэх шаардлага тавих намын төлөөлөл ч байлаа. Түүнчлэн улс төрийн намуудыг гишүүнчлэлгүй болгох, намыг төр санхүүжүүлэх ёстой гэдэгт олонхи намын төлөөлөл санал нэг байгаагаа илэрхийлсэн юм. Үүнээс гадна намуудыг татан буулгах, өмчийг нь улсын орлого болгох санал ч гаргаж байв.
Улс төрийн намын тухай болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар намуудын төлөөлөл хэрхэн байр сууриа илэрхийлснийг хүргэе.
МНН-ын дарга Х.БУМ-ЯЛАГЧ:
-Бид өнгөрсөн 23 жилийн хугацаанд амссан гашуун туршлагадаа суурилж Улс төрийн намын тухай хуульд тодорхой өөрчлөлт оруулах ёстой. Манай намын зүгээс хуулийн төсөлд тусгуулахаар долоон санал гаргасан. Тухайлбал, намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгох, нэр олгохдоо өмнө нь бүртгүүлсэн намын онцлох нэрийг олгохгүй байх, намд олгож буй санхүүжилтэд хяналт тавих, энэ санхүүжилтээ данс руу нь шилжүүлэх үү, даргын данс руу шилжүүлэх үү гэдгийг тодорхой болгох, намуудын нэрсийг сонгогчдын саналын хуудсанд бичихдээ сонгогчдын саналаар дараалуулж байх, намын санхүүжилтийг төр тогтоож өгөх, улс төрийн намын байрыг төрөөс олгох хэрэгтэй.
МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.УЯНГА:
-Өнгөрсөн 23 жилийн алдаа оноонд дүгнэлт хийж, сургамж авах ёстой. Бид өргөн хүрээтэй, том асуудал ярьж байна. С.Баярцогт дарга асуудлаа маш өнгөц тайлбарлалаа. Үндэсний нийтлэг эрх ашиг юу вэ гэдгийг эхний ээлжинд тодорхойлох хэрэгтэй. Тиймээс эхлээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлаа шийдэх нь чухал. Өнөөдөр төр намуудад дарлуулсан, намууд бүлэглэлдээ, бүлэглэлүүд нь гишүүддээ, гишүүд нь сонгогчдодоо дарлуулсан бүтцээр явж байна. Улс төрийн намууд бодлогоор уралддаг байх ёстой.
Тэгээд ч бид энэ дөрвөн хуульд өөрчлөлт оруулах талаар зэрэг ярих боломжгүй. Хий дэмий зүйл ярьж, цагаа үрж байна. Тэгээд ч энэ элдэв өнгийн намаас бүрдсэн энэ Засгийн газар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ч субъект биш. Эхлээд энэ хуульд хэрхэн өөрчлөлт оруулах талаар ард түмнээрээ хэлэлцүүлэх маягаар субъектээ тодорхойлох хэрэгтэй байх.
Эх орон намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.ЭРДЭНЭБААТАР:
-Ардчилал хөгжсөн улс орнуудад улс төрийн намын зөв төлөвшил нь ардчиллын амин сүнс байдаг. Ардчиллаа зөв төлөвшүүлэхийн тулд намуудын санхүүжилтийг нь өөрчлөх хэрэгтэй. Намуудад хандив өгдөг том бүлэглэлүүд гарч ирээд төрийн бодлогыг өөрт ашигтайгаар өөрчилдөг боллоо шүү дээ. Энэ чинь төрийг буруу эргүүлээд байна. Улс төрийн тэгш оролцоог бий болгохын тулд намуудын санхүүжилтийг шийдэж, иргэн, аж ахуйн нэгжээс авдаг хандивт хязгаар тавих нь чухал.
Улсын төсвийн хөрөнгөөр эмнэлэгтэй болох гэтэл баригддаггүй. Тэгсэн мөртлөө намын байр богинохон хугацаанд баригдсан байдаг. Тэгэхээр зарим нам энэ байр савнуудаасаа улсад буцаан өгч тэгш гараанаас тэгш өрсөлддөг баймаар байна. Улс төрийн намын нэгдсэн байртай болох хэрэгтэй. Намыг гишүүнчлэлгүй болгохыг дэмжиж байгаа.
БНН-ын дарга Б.ЖАРГАЛСАЙХАН:
-Бид нэг их ухаантайдаа ч засаглалыг хариуцлагатай, ил тод болгоё гээд байгаа юм биш. Энд тэндээс хуулбарласан баахан хууль баталдаг. Гэтэл тэр нь амьдралд хэрэгжихгүй байна. Тиймээс бид хуулийн шинэчлэлт гэхээсээ илүүтэй хуулийн хэрэгжилт өнгөрөгч 23 жилд ямар байсныг ярих хэрэгтэй. МАН-ын хувьд өнгөрсөн хугацааны дийлэнхэд нь төр барьсан. Энэ хугацаандаа төрийн мөнгөөр хагартлаа баяжсан. Элдэв тендер, сангийн мөнгө иддэг аргатай. Тиймээс би МАН-аас салах юмсан гэж боддог. Үндсэн хуулиар энэ намыг үгүй хийчихэж болдоггүй юм уу. Одоо Лениний музейг авна гээд байгаа. Тэд улсын 12 тэрбум төгрөгийг луйвардаж байгаад намын байраа бариулсан. Одоо заалаа түрээслээд мөнгө олдог.
Сонгуулийн булхай луйвар хийдэг аргыг МАН бүх төрлөөр нь хийж ирсэн. Дараа нь АН хорыг хороор дарж гарч ирлээ. Тиймээс эхний ээлжинд сонгуулийн хуулийг өөрчилмөөр байна. Дээр нь намуудыг гишүүнчлэлгүй болгомоор байна. Бас МАН-ын бүх хөрөнгийг хураамаар байна.
ИЗНН-ын дэд дарга Х.БАТ-ЯЛАЛТ:
Зөв улс төрийн нам бодлогоороо өрсөлдөж, эрх мэдэлд очдог. Өнөөдөр Монголд бодлого боловсруулах үйл ажиллагаа ямар ч үнэ цэнэгүй байна. Эрх мэдэл л үнэтэй байна. Эрх мэдлээр төсөв хулгайлж байна. Их мөнгө хулгайлсан хүн том дарга болдог. Тэгэхээр улс төрийн намуудын хуулийг өөрчлөхөөсөө өмнө эрх мэдлийн үнэ цэнийг бууруулмаар байна. Улс төрийн намуудыг үнэ цэнэгүй болгомоор байна. Хаана хяналтгүй сул мөнгө байгаа, түүнийгээ засч залруулмаар байна. Алдаагаа засахгүйгээр хуулиа өөрчлөөд байж болохгүй.
МАН-ын нарийн бичгийн дарга Ц.МӨНХ-ОРГИЛ:
Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа намуудын асуудал тэр тусмаа санхүүжилтийн асуудал нь ойлгомжтой болно. Монгол улсын иргэн бүр эвлэлдэн нэгдэх эрхтэй. Үүнд улс төрийн нам байгуулж болно, улс төрийн намд гишүүнээр элсч болно гэсэн ойлголт багтана. Энэ бол шинэ Үндсэн хуулийн ололт. Намууд нь хариуцлагатай байх юм бол гишүүнчлэлийн асуудлыг зохицуулж болно. Намуудын санхүүжилтийг ч хурдан шийдэж болно. Гэхдээ манай сонгууль маш их мөнгө шаардсан тогтолцоотой учир улс төрийн намын санхүүжилт гол асуудал болоод байна. Сонгуулийн санхүүжилтийг багасгах замаар үүнийг шийдэж болно. Англид хэвлэл мэдээллээр өөрийгөө сурталчлах нь хориотой. Харин намууд тодорхой цагтайгаар телевизээр мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчээ сурталчилдаг. Ингэснээр зардал багасаад ирж байгаа юм. Бид өмнө нь хуульд өөрчлөлт оруулах гээд болдоггүй байсан. Гол нь Үндсэн хуульд зохицож чаддаггүй байсан. Тэгэхээр Үндсэн хуулиа өөрчлөх замаар асуудалд хандмаар байна.

0 Сэтгэгдэл