Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Оюуны өмчийг зээлийн барьцаа болгоно

Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар салбарынхаа ажлыг тайлагнаж сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийдэг уламжлал тогтоод байгаа . Энэ удаад Шадар сайд Д.Тэрбишдагва “Ард түмэн та-Хаан” үүрэг хариуцлага манлайлал сэдвийн дор ажлаа тайлагналаа. Түүний эрхлэх асуудлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Оюуны өмчийн газар, Стандарчлал хэмжилзүйн газар багтдаг. Тэрээр 2016 он гэхэд оюуны өмчийн бүтээлийг дэлхийд таниулж, зохиогчийн эрхийн асуудал байнга хэл ам таталж байдгийг таслан зогсоох зорилготойгоор ажлаа эхлүүлсэн аж. Өөрөөр хэлбэл, оюуны өмчийн бүтээлийг олон улсын зах зээлд гаргаж, Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гол хэрэгсэл болгох юм. Учир нь, дэлхий дахинд жил бүр хоёр сая бүтээл патентлагддаг. Тиймээс шинэ бүтээл зохион бүтээгч болон судалгаа шинжилгээний байгууллагыг зах зээлтэй холбох ажлыг дэмжиж ажиллахаа хэлж байв. Түүнчлэн оюуны өмчийн бүтээлийг үнэлүүлэх, зээлийн барьцаа болгох хэлбэрийг ч нэвтрүүлнэ гэлээ.

0 Сэтгэгдэл