Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
ХАМГААЛАГДСАН Д.СУГАР

Үндсэн хуулийн цэц Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэдэг шийдвэрт хүрчээ. Цэц өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр ийнхүү гишүүнээ өмгөөлсөн шийдвэр гаргалаа. Улсын мөрдөх байцаах газраас гаргасан ҮХЦ-ийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, МИАТ-ийн хэрэгт холбогдуулан шалгах шаардлагатай байна гэсэн саналыг прокурор дэмжиж, хүргүүлсэн. Үүнийг нь Цэц гишүүдийн зөвлөгөөнөөр хэлэлцээд түдгэлзүүлэхээс татгалзсан ив энэ.Уг нь тэрээр халдашгүй бүрэн эрхтэй болоод жил ч болоогүй байгаа. Засгийн газрын 2012 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх өргөдлийг шийдэж, ёсоор болгожээ.
Харин үүнээс нэг их удалгүй намынхаа нөлөөгөөр Цэцийн гишүүнээр томилогдсон нь хожмоо, тодруулбал өнөөдөр ийнхүү хамгаалалтын хана хэрэм болж чадлаа. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 2012 оны тавдугаар сарын 4-ний өдрийн 67 дугаар захирамжаар Дуламын Сугарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд томилуулахаар санал болгож байв. УИХ-аас нэг хүн Цэцийн гишүүнд санал болгосон нь тэр байсан. Ингээд УИХ бүтцээрээ хэлэлцээд өнгөрсөн оны тавдугаар сарын 9-нд Д.Сугарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилсон нь цаагуураа алсыг харсан үйлдэл байсан бололтой. Бас болоогүй Цэцийн даргад тэрээр нэрээ дэвшүүлж өрсөлдсөн ялагдсан. Нэлээн хэдэн сарын турш ҮХЦ даргагүй, гишүүдийн тоо дутуу ажиллаж байсан ч УИХ-ын сонгуулийн өмнөхөн гэв гэнэт эмх цэгцэндээ орж эхэлсэн нь учиртай байж. УИХ-ын гишүүдтэй ижил бүрэн эрх дархтай ҮХЦ-ээс нэг гишүүнийг нь мултлан авах амаргүй болж таарлаа. “Хадгаламж” банкны мөнгөөр казино тоглосон хэмээн шалгахаар хэдэн жилийн өмнө Улсын ерөнхий прокурор М.Алтанхуяг УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Т.Бадамжунай, У.Хүрэлсүх нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хэд хэдэн удаа хүсэлт тавьсан боловч зорилгодоо хүрч чадаагүй. “Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр бий” хэмээн парламентын гишүүдийн өмнө пээдгэр алхдаг Цэцийнхнээс Д.Сугарыг салгаж авах амаргүй ажил бололтой.
МИАТ компаниас их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдуулан есөн хүнийг хорьж, шалгаж байгаа ч дахин нэг хүн нэмэгдэж буй нь Төрийн өмчийн хорооны экс дарга, одоогийнхоор халдашгүй бүрэн эрхт Цэцийн гишүүнтэн. Төрийн өмчийн хорооны даргаар тэрээр 2006-2012 он хүртэл зургаан жил ажилласан. Энэ хугацаанд их хэмжээний мөнгөтэй холбоотой илэрсэн хэргийн ердөө нэг нь МИАТ-ийнх. Магадгүй халдашгүй бүрэн эрхийг нь түдгэлзүүлж дөнгөлөө гэхэд түүнийг хуулийнхан шалгавал өөр ямар хэрэг илрүүлэх бол гэлцэнэ. 1989-1992 онд Хууль зүй, арбитрын яамны хэлтсийн дарга, 1992-1996 онд Хууль зүйн яамны тэргүүн дэд, дэд сайд, 1996-2000 онд Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга, 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн, 2004-2005 онд Монгол шуудан банкинд газрын захирал байсан гээд төрийн албанд олон жил тасралтгүй ажиллажээ.
Үндсэн хуулийн цэцийн хамгаалалтад ороод бүтэн жилийг ардаа үдээд буй энэ эрхэм хуулиар ийм эрхтэй. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5,1-д “Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд/ баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд захиргааны шийтгэл оногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно” гэжээ. Гэмт хэргийн үйлдэл дээр баригдаагүй учир саатуулах ёсгүй, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй гэлээ. УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй Цэцийн гишүүдийнх дүйдэг юм байна. Монгол Улсын Их хурлын тухай хуульд гишүүний бүрэн эрхийг үүнтэй адил зааж өгсөн байдаг. Ингэхээр ямар ч байсан тэрээр ҮХЦ хэмээх дээвэр дор хорогдож буйн ачаар одоохондоо бүрэн хамгаалалтад байна. Хэрэв түүний Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлбэл, Улсын мөрдөн байцаах газар баривчилж, хорьж, шалгах болно.

0 Сэтгэгдэл
*****
MAN-iinhan idsen uusnaa zadruulahguin tuld ene doliriig uhen uhtel ni hamgaalj baigaa ni ene, Tuunees bish ene yamar yum medeh teneg bish dee
2013.03.18