Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн монгол морьд эх орондоо ирлээ Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна “Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана “Чөлөөлье” санаачилгын хүрээнд 9 чиглэлийн 84 төрлийн галын аюулгүй байдлын дүгнэлтийг чөлөөллөө Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Япон Улсын Хууль зүйн яамны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн цэргийн парадын бэлтгэлийг хангаж ажиллаж байна Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нар Хөх хотноо уулзлаа
ЦЕГ-ын дарга, хурандаа Б.Билэгт бригадын генерал цол хүртлээ
Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн холбогдох заалт, Цэргийн цол олгох журмыг үндэслэн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Загдсүрэнгийн Болдбаатарт Хошууч генерал, Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Баянмөнхийн Билэгт, Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, хурандаа Шархүүгийн Лхачинжав нарт Бригадын генерал цолыг тус тус хүртээлээ.

Шинээр цол хүртсэн генералууд хошууч генерал, бригадын генералын мөрдэсээ зүүсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид рапорт өргөв. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж “Өнөөдрийн Монгол цэргийн өдрийн гол арга хэмжээг Соёлын төв өргөөнд энхийг сахиулагчидтайгаа хамт хийлээ. Цэргийн баяр гэдэг бол зөвхөн Зэвсэгт хүчин, армийн баяр биш. Манай цагдаагийн байгууллага, онцгой байдлын салбар, тагнуул, хилийн цэрэг, үндэсний аюулгүй байдлыг хангахад оролцдог бүх л байгууллагын тангараг өргөсөн хүмүүс болон тэнд ажилладаг энгийн ажилчид, ар гэрийнхний баяр юм. Монгол цэргийн баяр гэдэг бол монгол төрийн түүхтэй салшгүй холбоотой. Монгол цэргийн түүх бол төрийн түүх. Цэргээрээ дамжуулж Монголын төр хүчтэй байж, хууль нь хэрэгжиж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн сайхан уламжлалтай.

Өнөөдөр цэргийн баярын өдөр бригадын генерал З.Болдбаатар БХЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар томилогдон хошууч генерал боллоо. Ажил үүргээ сайн гүйцэтгэж, сайн хийгээрэй. Хурандаа Б.Билэгт бригадын генерал боллоо. Монголын цагдаагийн алба маш чухал газар. Энэ алба улсынхаа хуулийг хэрэгжүүлж, нийгэмд шударга ёс бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ үйл хэрэгт сайн зүтгэж, ажил үүргээ сайн биелүүлээрэй. Бригадын генерал Ш.Лхачинжав саяхан Хил хамгаалах ерөнхий газрын даргаар томилогдсон. Хилийн байгууллагад олон жил, бүх шатанд нь ажилласан хүн. Хилийн цэргийн ажил, алба сайн явж байгаа гэж ойлгож байгаа. Улам сайжруулах хэрэгтэй. Хилийн цэрэг улс орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ цаашид улам идэвхтэй сайн биелүүлэхийг үүрэг болгож байна” гэлээ. Шинэхэн генералууд Монгол Улсынхаа төлөө зүтгэхээ илэрхийлснээр үйл ажиллагаа өндөрлөв.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан