Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭЛ 40 ХУВЬТАЙ БАЙНА
49 гишүүн хүндэтгэх шалтгаангүйгээр чуулганыг тасаллаа
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна
Иргэдийн амьдралд анхаарал хандуулж төсвөө хэлэлцмээр байна
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Олон улсын Олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг болон албаны төлөөлөлтэй уулзлаа
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ
ЭМЯ: Томуугийн вакцинжуулалт улсын хэмжээнд 41.7 хувьд хүрчээ
MINETECH-2013 уул уурхайн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн
MINETECH-2013 уул уурхайн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн 2013 оны 3-р сарын 27-29-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд болох гэж байна.
Уг үзэсгэлэнд уул уурхайчдын ажил Хөдөлмөрийн багаж зэвсэг бүрэн хэмжээгээр тавигдах болно. Монгол улсын уул уурхайн салбарын оргилуун хөгжлийн босгон дээр, нэг талаас зах зээлийн өргөн бололцоог бий болгож орлого ашгаа нэмэгдүүлэхэд нь гишүүддээ тус дэм болох үүргээ удирдлага болгон, нөгөө талаас хайгуулын үйл ажиллагаагаа үр нөлөөтэйгээр “төгсгөн” олборлолтын ажлын нөр их хөгжлийн босгон дээр хийх бэлтгэл ажлаа сайтар базаахад нь туслах үүднээс Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци энэхүү үзэсгэлэнг 6 дaхь удаагаа уламжлал болгон уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчдийн MINETECH-2013 үзэсгэлэнг зохион явуулж байна.
MINETECH үзэсгэлэн нь салбарын шилдэг мэргэжилтнүүд бие биетэйгээ уулзаж, худалдаа арилжааны арга туршлагаа хуваалцан, үйлдвэрлэгч, үйлдвэрлэгчдийн төлөөлөгчид, гэрээт борлуулагчид хэрхэн САЙНЫ САЙН НЬ болох талаар бие биеэсээ суралцах хамгийн чухал талбар болох юм.
Зочид, үзэсгэлэнг үзэж сонирхогчид, хайгуул олборлолтын компаниудын хувьд бол аливаа байгууллагын худалдан авагч болох, тэдгээрээс томоохон худалдан авалт хийхийн өмнө тухайн бараа бүтээгдэхүүний талаар сайн ойлголттой болох газар бол MINETECH ЭКСПО юм. Эргээд урт удаан хугацаанд үр ашгаа өгөх бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа тэдгээрийн талаар сайн мэдлэгтэй байж шийдвэр гаргахад нь туслах нь манай үндсэн зорилт юм. Иймээс үзэгч сонирхогчдын хувьд үзэсгэлэнгийн хаалга үнэ төлбөргүй нээлттэй байх ба үзэсгэлэнд оролцогчдын хувьд хамгийн бага зардлаар эрдэс баялгийн салбарынханд бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулах сайхан боломж юм.
Үндсэндээ MINETECH бол таны бизнес, бүтээгдэхүүн, баримталдаг үнэт зүйлсийг худалдан авагчдад аль болох өргөн хүрээтэйгээр хүргэн сурталчлах арга хэмжээ билээ. Таны бүтээгдэхүүн, бизнес Монгол улсын эрдэс баялгийн салбарт танигдаж, борлогдож, үнэлэгддэг байхын төлөө Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хичээн ажиллаж байна. Бид таны төлөө ажиллая, та бүхэн бидний ажлын үр шимийг хүртэнэ гэдэгт бид итгэлтэй байна.
Та бүхэнд асуух асуулт, санал байгаа бол бидэнд чөлөөтэй хандана уу. Үзэсгэлэнд оролцогчид Монголын уул уурхайн томоохон компаниудад бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлж сурталчлан таниулах боломжийг илүү ихээр олгохын тулд бид тодорхой тооны үзэсгэлэнгийн талбайг санал болгож байна. Энэхүү арга хэмжээний үеэр тавигдах оролцогчдын талбайн хэсэг цөөн тоотой болохыг анхаарна уу.

0 Сэтгэгдэл