Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Монгол, БНСВУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд оролцож байна
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, БНСВУ-ын Засгийн газар хоорондын комисс (ЗГХК)-ын 15 дугаар хуралдаан энэ сарын 17-21-ний өдрүүдэд Ханой хотноо болж байна.
ЗГХК-ын Монголын хэсгийн дарга, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Вьетнамын хэсгийн дарга, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Гао Дык Фат нар энэ сарын 18-нд хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны тодорхой асуудлаар санал солилцлоо.
Хэлэлцээний үеэр хоёр тал хоёр орны харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спорт, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар харилцан тохиролцов.
Комиссын хуралдааны хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Вьетнамын Үйлдвэр, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Шадар сайд Хоанг Чунг Хай, Үйлдвэр, худалдааны сайд Ву Хую Хоанг нартай тус тус уулзаж, Вьетнамын хүнд болон хөнгөн аж үйлдвэрийн цогцолбортой танилцах юм.
Түүнчлэн, Худалдаа, эдийн засаг, ШУТ-ийн хамтын ажиллагааны Монгол-Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 15 дугаар хуралдааны протокол, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, БНСВУ-ын Эрүүл мэндийн яам хоорондын 2012-2014 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд тус тус гарын үсэг зурах аж.
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, БНСВУ-ын Засгийн газар хоорондын комисс (ЗГХК)-ын 15 дугаар хуралдаан энэ сарын 17-21-ний өдрүүдэд Ханой хотноо болж байна.ЗГХК-ын Монголын хэсгийн дарга, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Вьетнамын хэсгийн дарга, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Гао Дык Фат нар энэ сарын 18-нд хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны тодорхой асуудлаар санал солилцлоо.
Хэлэлцээний үеэр хоёр тал хоёр орны харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спорт, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар харилцан тохиролцов.
Комиссын хуралдааны хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Вьетнамын Үйлдвэр, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Шадар сайд Хоанг Чунг Хай, Үйлдвэр, худалдааны сайд Ву Хую Хоанг нартай тус тус уулзаж, Вьетнамын хүнд болон хөнгөн аж үйлдвэрийн цогцолбортой танилцах юм.
Түүнчлэн, Худалдаа, эдийн засаг, ШУТ-ийн хамтын ажиллагааны Монгол-Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 15 дугаар хуралдааны протокол, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, БНСВУ-ын Эрүүл мэндийн яам хоорондын 2012-2014 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд тус тус гарын үсэг зурах аж.
www.democrats.mn
0 Сэтгэгдэл
























